Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 30 April

    Хөвдөг атомын цахилгаан станц

    2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Оросын “Росатом” компаний захиалгаар бүтээж буй тус улсын/дэлхийн анхны хөвдөг атомын цахилгаан станц “Академич Ломоносов” Санкт-Петрбург хот дахь “Балтийн завод”-оос гарч Чукоткийн чиглэлд аялалд гарлаа. Мөс зүсэгч хэлбэрийн хөдөлгүүргүй хөлөг онгоц дээр байрлах атомын станцад 69 хүнтэй баг ажиллах ба хөлгийн урт нь 144 метр, өргөн 30 метр, 21,5 мянган тонн усан түрцтэй …

  • 30 April

    ИТХ-ын төлөөлөгч болон Засаг дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …

  • 30 April

    С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу

    Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Н.Арвинсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сар шахам хугацааны өмнө баривчилсан. Улмаар тэднийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэднийг …

  • 30 April

    НЭМҮТ-ийн даргаар Д.Нарантуяаг томилжээ 

    Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилжээ. Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 …

  • 30 April

    Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон …

  • 30 April

    Төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

    Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг. Хөгжлийн …

  • 30 April

    С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой

    Өнгөрсөн cap Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхийг эерэг болгох нэг удаагийн арга хэмжээг авсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй 41085 иргэний зээлийн түүхийг эерэг болгосон юм. Энэ талаар …

  • 30 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын төрийн тэргүүн нарт захидал илгээлээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээсэн Захидалд: Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм. Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн …

  • 30 April

    Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын Засгийн газрын одон хүртэнэ

    Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг  зарлав. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэх болжээ. Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, …

  • 30 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 11-р хороо Цагдаагийн гудамжны 16, 31, 45, 46, Сангийн яамны 60 айлын байрууд, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэгүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн төр захиргааны …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд …

  • 28 April

    11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо

    Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 …

  • 28 April

    Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

    Засгийн Газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв. Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм байна. Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг …

  • 28 April

    Л.Одгэрэл Азийн спортын наадмын шүүгчээр ажиллана

    Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ. Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг …

  • 28 April

    ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

    Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид …