Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 7 February

    Монгол, Хойд Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри …

  • 7 February

    Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлалаа

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгав. “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.   Төрийн байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, …

  • 7 February

    “ПЁНЧАН-2018”: Монголын баг тамирчид олимпийн тосгонд очжээ

      “Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр  Олимпийн тосгондоо очлоо. Баг тамирчдыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв. Баг тамирчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас “Пёнчан – 2018” Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд очин …

  • 7 February

    ПЁНЧАН-2018: “Эв найрамдлын хана” нээлтээ хийлээ 

    Эртний Олимпийн түүхэнд Олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд Грекийн бүхий л овог, аймгууд дайн дажнаа зогсоон, эвлэрэлд хүрдэг уламжлалтай байв. “Турин – 2006” Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн энэхүү энх тайвны хөдөлгөөнийг Олимпийн тосгонд “Эв найрамдлын хана” босгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 02 дугаар сарын 05-ны өдөр “Пёнчан – 2018” Олимпийн наадмын “Эв найрамдлын хана” нээлтээ хийж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, …

  • 7 February

    Энэ сард хоёр, долоогоор төгссөн дугаартай автомашин эзэмшигчид татвараа төлнө

    Энэ сард хоёр ба долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах албан татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан төлөх боломжтой. Төлбөрөө банкаар дамжуулан төлсөн …

  • 7 February

    Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлж хоёр хүн амиа алджээ

    Өчигдөр орой Тайваний арлын зүүн эрэгт орших 100 мянга орчим хүнтэй, аялал жуулчлалын бүс хот Хуалейнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас баран, 200 гаруй хүн шархтсан болохыг албаныхан мэдээллээ. Хуалейны цагдаагийн газрын диспетчер “Шархтсан хүмүүсийн 50 нь Японы жуулчин байсан” хэмээсэн. Аврах багийн 400 орчим ажилтан орон сууц, зочид буудлаас 150 орчим хүнийг аварсан. 270 өрөөтэй Marshal зочид …

  • 7 February

    Японы гүнж Мако хуримаа хойшлуулжээ

    Японы гүнж, өдгөө 26 настай Мако хуримаа 2020 он хүртэл хойшлуулж байгаагаа зарлажээ. Jiji Press-т мэдээлснээр ирэх оны дөрөвдүгээр сард эзэн хаан Акихито 84 насандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тул гүнж өөрийн хуримандаа тусгайлан бэлтгэл хийх цаг гаргах үүднээс ийнхүү хойшлуулахаар болсон байна. Эзэн хааны том хүү, Макогийн авга ах, ханхүү Нарухито хаан ширээг залгамжилна. Гүнж Францын AFP мэдээллийн агентлагт “Хуриманд маань …

  • 7 February

    Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

    Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр …

  • 7 February

    “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

    Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн …

  • 7 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 8-9-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар …

  • 6 February

    У.Хүрэлсүх: Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна. Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж …

  • 6 February

    Шүүхийнхэн хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ТББ-тай хамтран ажиллана

    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж. “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил …

  • 6 February

    Баянзүрх дүүрэгт газартай холбоотой хүсэлтийг шийдвэрлэж эхэллээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ. Нийслэлийн Газрын …

  • 6 February

    Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шинэ байртай боллоо

    НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр цагдаагийн албан хаагчид, бие бүрэлдэхүүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь хамгийн чухал асуудлуудыг нэг бол ая тухтай ажлын байраар хангах, шаардлагатай техник хэрэгсэл, машин техникээр хангах асуудал юм. Энэ хэмжээгээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд оршин суух, амар тайван байдлыг хамгаалах асуудал …

  • 6 February

    18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах вэ?

    18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна.Харьяа өрх, сум дүүргийн эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй.