Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 15 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тэргүүнд Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан “Амралтын өдөр цаг, заваа зарцуулан …

  • 15 January

    Сөүл хотод хувийн унааг хязгаарлаж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна

    Өнөөдөр Солонгост энэ жилийн анхны “Жолоо барихгүй өдөр” болж байна. Өмнөд Солонгосын Засгийн газар агаарт үүсээд буй тоос шорооны улмаас өнөөдөр Сөүл хотын замаар ямар ч хувийн унаа явахгүй гэсэн сануулгыг өчигдөр гаргажээ. Хотын иргэд өнөөдөр л үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврээр зорчино. Энэхүү шийдвэр хувийн бүх унаанд хамааралтай ба 06:00-21:00  цагийн хооронд хүчинтэй. Тоос шороо куб метр тутамд 57 микрограм …

  • 15 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтаа өчигдөр  Чингэлтэй дүүргээс эхлүүлсэн бол өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт  14 цагт Соёлын төв өргөөнд болно. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд сонгогчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм.  

  • 15 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

    Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу амралтын өдрүүдэд   томуугийн үеийн эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллалаа. Баянгол болон Баянзүрх дүүргийн ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, …

  • 15 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар өнөөдөр буюу  2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, …

  • 15 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …

  • 14 January

    Эхлээд өөртөө орш

    Чи өөрийнхөө төлөө амьдарч чаддаггүй. Тиймдээ өөр бусдын төлөө амьдрах гэдэг. Нөгөө хүн чинь бас өөртэйгөө байж чадахгүй, өөр нэгнийг хайж явдаг. Өөрөөсөө зугтсан хоёр хүн нийлээд хайрын жүжиг тоглож эхэлнэ. Гэвч дотоод гүндээ тэд уяас хүлээс л эрж яваа. – Хайр та нарыг чөлөөлнө гэж та хэлдэг. Гэвч жирийн амьдрал дээр хайр уяас хүлээс болохыг л харах юм. Чөлөөлөхийн …

  • 14 January

    Марк Зукерберг: Танд зөвхөн хамаатай гэсэн мэдээллүүд хүрч байх шинэ зохицуулгыг хийхээр болсон

    Марк Зукерберг өнгөрсөн пүрэв гаригт өөрийн facebook хуудаснаа бичсэн зүйл нь олны анхаарлыг татжээ. Тэрээр; “Бид хүмүүсийг facebook-т цагаа үр дүнтэй өнгөрүүлээсэй гэж хүсч байна. Хүмүүс бие биетэйгээ холбогдоосой, амьдралд нь чухал гэсэн хүмүүстэйгээ илүү дотносоосой гэж бид facebook-ыг нээсэн. Хүмүүс ялангуяа гэр бүл, найз нөхөддөө санаа тавих нь чухал. Судалгаанаас үзэхэд хүмүүстэй харилцаагаа бататгах нь бидний аз жаргал, сайн сайхан амьдралд чухал …

  • 14 January

    Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу 10 ном

    Хүн төрөлхтний бий болгосон даруухан гайхамшгуудын нэг бол өрөөлийг бялхааж өөрөө дундаршгүй шидтэй ном билээ. Хувь хүний мэдлэг боловсрол, харилцааны соёл, ертөнцийг үзэх үзэл зэрэг төлөвшин тогтоход унших үйл явц чухал нөлөөтэйг шинжлэх ухаан ч батлан хэлдэг юм. Ийм ч учраас ном хүнийг өөрчилж, хүн дэлхийг өөрчилдөг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Бид энэ удаад хүн төрөлхтний түүхэнд …

  • 14 January

    Фото: Гайхалтай нүдтэй хүмүүс

    Хүний нүдний өнгө зан төлөв, авьяас билэг, ур чадварт хүртэл нөлөөлдөг байна. Эрдэмтдийн туршилт судалгаанаас үзэхэд цэнхэр нүдтэй хүмүүс хар нүдтэнгээс илүү чадварлаг гэнэ. Ийм нүдтэй хүмүүс бусад хүнийг бодвол академийн сургалтад илүү амжилт үзүүлдэг аж. Тэдний алсыг харах чадвар илүү хөгжсөн байдаг. Нүд бидний бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг. Аз жаргал, гуниг зовлон, уур хилэн, хайр гэх мэт. Бид …

  • 13 January

    Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

    Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалт хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард ЗГХЭГ-ын даргын тушаалаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь …

  • 13 January

    Д.Цогтбаатар Монгол Улсыг “хар жагсаалтаас” гаргах асуудлаар ЕХ-ны улсуудад захидал илгээлээ

    Европын Холбооны зөвлөл Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах асуудал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шуурхай ажиллаж, асуудлыг дагнан хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилоод байгаа билээ. Тэгвэл саяхан сайд Д. Цогтбаатар Европын Холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нарт хандан Монгол Улсыг тус жагсаалтаас гаргах үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан албан …

  • 13 January

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг хэн баярлуулав

    Энэтхэг улсын цаначин Аанчал Такер Олон улсын цанын холбооноос зохион байгуулсан тэмцээнээс хүрэл медаль хүртэж  улсынхаа Ерөнхий сайд Нарендра Модиг  баярлуулав. Аанчал Такер  өвлийн спортын төрлөөс анхны медаль хүртсэн тамирчин болжээ.Тамирчин  Аанчал Такерт Нарендра Моди тветтр хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.            

  • 13 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн энэ өдөр МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцана. Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсоно.

  • 13 January

    М.Энхболд:“Эцэг” хуулиа  ёсчлон дагах нь монголчууд бидний хүндэт үүрэг байх ёстой

    Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн хүндэтгэл, бахархлын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 26 жилийн тэртээ, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Улмаар мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан …