Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2018.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга …
Мэдээ мэдээлэл
January, 2018
-
13 January
Үндсэн хуулийн өдөр:Анхны УИХ-ын амилуулсан Үндсэн хуулийн заалтуудаас
Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж “үлдээсэн” байдаг. Эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг “амилуулан” иж бүрэн хэрэгжих боломжийг 1992-1996 оны анхны УИХ бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр мартах учиргүй. Анхны УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш …
-
13 January
З.Отгонбаяр:Төрийн ордонд биш, утаатай бүст очиж гадаа нь хурлаа хиймээр байна
“Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас өнөөдөр Д. Сүхбаатарын талбайд “Хэвтээ жагсаал” зохион байгууллаа. “Хэвтээ жагсаал”-д оролцсон иргэд төр засгаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир чимээгүй хэвтээ жагсаалд нэгдлээ гэдгээ хэллээ. “Хэвтээ жагсаал”-ын үеэр УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын …
-
13 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 27. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 28 минутад …
-
13 January
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун …
-
12 January
Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо. Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. …
-
12 January
Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн газрыг чөлөөлж байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, …
-
12 January
Ичдэггүй шантаажчид-1
Ичиг ичиг… Татвар нэмэгдүүлэхэд хүргэсэн гол эздүүд бол өчигдрийн эрх баригчид өнөөдрийн сөрөг хүчин АН-ынхан гэдгийг иргэд мартаагүй. Эрх барьж байх хугацаандаа ямар ч тооцоо судалгаагүй Чингис бонд, Дим сам бонд гэх зэрэг асар их хэмжээний өр зээлээр Монгол улсыг ороож хаячихаад одоо юу ч болоогүй юм шиг гэмгүй царай гарган татвар бууруул гэж шаардах бичиг өгч сууна. Тэднийг эрх …
-
12 January
М.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэв
МЭДЭГДЭЛ Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга …
-
12 January
Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа. ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ –Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ? -Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. …
-
12 January
УБЕГ-ын гадаа хөгжиж буй “хурган бизнес”
Улсын бүртгэлийн байгууллага тэр дундаа гадаад паспортын хэлтэс үнэхээр их ачаалалтай ажилладаг. Гадаад паспорт хэрэгтэй хүн л тийшээ зорьж очно уу гэхээс онцын шаардлагагүй хүн бол зориод дэмий газруудын нэг л дээ. Гэвч гадаад паспортыг сунгахгүй болсонтой холбоотой ачаалал нь бүр ч нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гадаад паспортын хугацаа нь дуусч, шинээр авах шаардлагатай мянга, мянган хүн хараад халшрам оочир …
-
12 January
Энэ сард ямар улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч татвараа төлөх вэ?
Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн …
-
12 January
30 гаруй Монгол хүүхдэд амьдрал бэлэглэсэн Ку Бён Согийг шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм. Зарлигт, “Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан …
-
12 January
Х.Баделхан: 2018 он маш их ажилтай, завгүй жил байх болно
Эдийн засгийн хямралын сүүдэр хамгийн хүндээр тусч буй гол салбаруудын нэг бол яах аргагүй барилгын салбар. Зөвхөн хямралыг даван туулах бус, барилгачдыг мэргэшүүлэх, мэргэжлийн зэргийг нь ахиулах, давтан сургах, ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох гэхчлэн төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хот суурин газрын дэд бүтцийг сайжруулах, томоохон хотуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих гээд …
-
12 January
Халим биологич эмэгтэйг махчин загаснаас хамгаалжээ
Нэн Хаузер хэмээх 63 настай биологич, судлаач эмэгтэйг нэгэн халим ойролцоогоор гурван метр урт махчин загаснаас хамгаалсан талаар “The Independent” сонин мэдээлэв. Энэ хэрэг Номхон далайн өмнөд хэсэгт Кука арлаас холгүй болжээ. Халимны дэргэд сэлж байсан Н.Хаузер өөр рүү нь том махчин загас дөхөж байгааг анзаараагүй байна. Энэ үед халим Н.Хаузерийг сэрвээгээрээ халхлан, түүнийг хамгаалж байжээ. Энэ хэрэг арав гаруй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл