Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, …
Мэдээ мэдээлэл
January, 2018
-
9 January
АТГ: Г.Баасан худал, ташаа мэдээлэл тарааж байна
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав” сэдэвт хэвлэлийн хурал хийсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газраас хариу мэдээлэл хийлээ. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз Тэрбээр “Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. …
-
9 January
С. Амарсайхан: Газрын маргааныг хурдан шийддэг болно
НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон …
-
9 January
Д.Шижирмаа:Надад урлаг соёлоос холдох зам байхгүй
“Этник дуучин Шижирмаа” хэмээн олноо танигдаж буй Улаанбаатар чуулгын дуучин Д.Шижирмаатай цөөн хором ярилцлаа. – Улаанбаатар чуулгын шинэ оны анхны тоглолтын салхийг та “хагалж” байна. Тоглолтын бэлтгэл ажлын талаар хоёулаа яриагаа эхлэх үү? – Тийм шүү. Улаанбаатар чуулгын хувьд шинэ оны анхны тоглолтын салхийг надаар хагалж байна. Тоглолт маань энэ сарын 12-нд “Уран урсана” гэх нэртэйгээр үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park Castle”-д 20:00 цагт …
-
9 January
Э.Макроны номыг Хятад хэлнээ орчуулжээ
БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижит Макроны хамт Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрээр Цинь Ши хааны үед байгуулсан найман мянган цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан “Францын төрийн тэргүүний айлчлал Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Си Зиньпин …
-
9 January
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих …
-
9 January
С.Амарсайхан:Швейцарийн хөгжлийн агентлагтай цаашид хамран ажиллана гэдэгт итгэлтэй байна
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа. Хатагтай Даниэла Гашпарикова”Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өнөөдөр тогтвортой үйл ажиллагаага явуулдаг байгууллага …
-
9 January
“Трамп Таур”-т гал гарч гурван хүн гэмтлээ
Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байх ерөнхийлөгч Д.Трампын “Trump Tower”-т орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 07:00 цагт агааржуулалтын системд гэмтэл гарсны улмаас гал гарчээ. 68 давхар, 202 метрийн өндөртэй уг цамхагт “Trump Organization”-ы төв, олон компанийн оффис, дэлгүүрүүд байрладаг ба оршин суугчид амьдардаг. Цамхгийн дээд талд гарсан галыг унтраахаар 84 гал сөнөөгч, 26 яаралтай тусламжийн газрынхан болон эмнэлгийн багийнхан шуурхай …
-
9 January
Америкт хүйтэрч, Австралид хэт халсан өдрүүд
Энэ жил Америк болон Европын зарим улсад их хэмжээний цас орж, онц байдал зарлаад байна. Цас ихээр орсны улмаас АНУ-ын баруун болон хойд нутаг цасанд дарагдаж, өдөртөө -20 хэм хүрч хүйтэрсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Флорида мужийн Таллахасси хотод сүүлийн 29 жил ороогүй цас орж, 2.5 см цасан бүрхүүл тогтжээ. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас болоод дунд сургуулийн …
-
9 January
Мухар сүсгээр амьдрагсад
Эрдэнэтэд нэг залуу Эвэртэй туулай харсан тухайгаа фейсбүүк хуудснаа постложээ. Гэхдээ зүгээр ч пост оруулсангүй. Нөгөө “бурзай”, “аз аз” гэдэг хэвшсэн уриалгыг хамт бичихээ мартсангүй. Харин түүний постны дор хоёрхон цагийн дотор хоёр мянга гаруй хүн “аз, аз” гэж сэтгэгдэл бичсэн байна. Өнөөх эвэртэй туулай нь чихмэл байсан эсэх нь тэдгээр хүмүүст огт хамаагүй. Зүгээр л хэзээ нэг өдөр аз …
-
9 January
Р.Булгамаа: Талийгаач охины цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа
БЗД-ийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан аймшигт хэрэг гарснаас хойш таван cap өнгөрч байна. Хэрэг ямар шатанд шалгагдаж байгааг хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа. -13 настай охин бусдын гарт амь насаа зүй бусаар алдсан хэрэг шалгагдах үйл явц ямар шатанд явж байгаа вэ? -Хэргийг үйлдсэн хоёр этгээдэд хүчиндэх гэмт …
-
9 January
350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын …
-
9 January
Д.Хаянхярваа: Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2018-2019 онд голлон анхаарч хэрэгжүүлэх ажлуудын талаар бүлгийн гишүүд сонссон. Мөн Агаарын бохирдлыг бууруулах УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсож, асуулт хариулт явууллаа. Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, …
-
9 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 …
-
8 January
Засгийн газар шатахууны үнийг 3 сар барьжээ
Бензин шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тухай ярьж бичицгээж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн, экспортлогч орнууд хилийн үнээ нэмж байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн гэх. Сүүлийн 6 сарын байдлаар дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 27-30 хувь нэмэгдсэн байна. Тэгвэл дотоодын шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал бүр аль эрт үүсээд байсан гэж албаны эх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл