Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 14 November

    2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн …

  • 14 November

    Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Улмаар маргаашаас нь буюу баасан гаригаас МонголУлсын 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг …

  • 14 November

    Орон байрны хулгайгаас сэрэмжлүүлж байна

    Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд …

  • 14 November

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    2017 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, …

  • 13 November

    Багш нарын ажил хаялт маргаашнаас зогсож сургууль цэцэрлэгүүд хэвийн ажиллана

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын …

  • 13 November

    Багш нарын кредит цаг тооцдог журмыг өөрчилнө

    Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзлаа. Тэд салбарын сайддаа багш нар болон сургуульд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг шийдүүлэхээр хандсан юм. Мэргэжлийн боловсролын салбарт нийт83 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1496 багштай. Төрийн, хувийн аль ч сургуулийн багш нарт адилхан тохиолдож буй нэг …

  • 13 November

    Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс зочид буудалд үйлчилгээ үзүүлж байна

    Төрийн байгууллага тэр дундаа Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд толгой хорогдож, иргэд үйлчилгээгээ үзүүлж байна гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэллээ. Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа дүүргийн тамгын газарт байрлаж байсан боловсролын хэлтсийг өнгөрсөн наймдугаар сард хамтран ажиллах боломжгүй хэмээн байрнаас нь гаргаснаар өнөөдөр иргэд, багш нар ийн дүүрэг дамжин чирэгдэж байна гэдгийг …

  • 13 November

    Д.Трампын “тушаал” -аар Филиппиний Ерөнхийлөгч Р. Дутерте дуулжээ

      Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр өчигдөр орой  улсынхаа алдарт поп дуучин Пилита Корралестой хамтран “Ikaw” буюу “Чи” хэмээх дууг дуулж сонирхуулжээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид оройн зоог барих үеэр Р.Дутерте дуулсан байна. Тэрбээр дуулж дууссаныхаа дараа …

  • 13 November

    У.Сувдсүрэн: Гурван дүүргийн 985 иргэний газар өмчлөлийн захирамжийг гаргалаа

    -Нийслэлийн Газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны явц болон иргэд аянд хамрагдахад юу  анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлаар  нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг эхлүүлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд …

  • 13 November

    Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг баталлаа

    Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой …

  • 13 November

    Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ

    “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 …

  • 13 November

    Х.Амгаланбаатар: Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бол Засгийн газрынх биш

    МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн Яамны мэдэлд шилжүүлэх асуудлыг эсэргүүцэж буй гэдгээ илэрхийлэв. Тэдний зүгээс эрүүл мэндийн яамны мэдэлд шилжвэл эрүүл мэндийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн байр сууриа илэрхийллээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Эрүүл мэндийн даатгалын …

  • 13 November

    Хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ

    Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан болно.   ​2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.  Шинэ …

  • 13 November

    Жүжигчин Жао Вэйг хувьцааны арилжаанд оролцохыг хоригложээ

    БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэйг хувьцааны арилжаанд оролцохыг таван жилийн хугацаатайгаар хоригложээ.  Жао Вэй “Alibaba Pictures” тэргүүтэй хэд хэдэн компанид томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд түүний нөхөр Хуан Юлон “Alibaba group”-тай хамтран хаалттай хүрээнд хувьцааны хэлцэл хийж байжээ. БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо Жао Вэйн гэр бүл болон тэдний эзэмшдэг “Tibet Longwei Culture Media” компанид 1.2 сая юанийн торгууль ногдуулжээ.  Тэрбээр богино  хугацаанд амжилтад …