Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 23 October

    НӨАТ:500 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Е баримт сугалааны есдүгээр сарын ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Энэ удаагийн сугалааны: Азын дугаар 18761051 Супер шагналын дугаар 71742222 Уг тохирлоор: 20 мянган төгрөгийн азтан 11,745 100 мянган төгрөгийн азтан 1,184 500 мянган төгрөгийн азтан 122 4 сая төгрөгийн азтан 4 20 сая төгрөгийн азтан 1 …

  • 23 October

    Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдын өрөөнд шуурхай хуралдана

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 хүн сураггүй иргэдийг эрэн хайх аврах ажиллагааны талаар цагийн үеийн мэдээллийг сонсч, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл өгөх зорилгоор Улсын онцгой комисс 09:00 цагаас хуралдах гэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

  • 23 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 23-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 10-р хороо Улаанхуарангийн 1-р гудамж, НЗДД цагдаагийн газар, Иргэн Алтангэрэл, Хэрлэн, Дамдиндорж, энэ орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Нисэхийн орон сууцууд, Амин …

  • 23 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 2017 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, Их нууруудын …

  • 22 October

    Отгонтэнгэрт 17 уулчин сураггүй алга болжээ

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа …

  • 22 October

    Фэйсбүүкээр танилцан, дээрэм хийдэг бүлэг залуусыг илрүүлэн шалгаж байна

    Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г нь үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлсэн ноцтой гэмт хэрэг гарчээ. Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47а байрны орчим аравдугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих …

  • 22 October

    Жон Кеннедийн аллагын тухай нууц бичиг баримтуудыг дэлгэх гэж байгаагаа Трамп зарлалаа

    Өчигдөр буюу Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг ил болгох гэж байгаагаа зарлажээ. “Удаан хугацаанд нууцалж байсан JFK FILES баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгчийн хувиар би удахгүй зөвшөөрөх болно” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна. Нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд Конгресс ил гаргаж магадгүй байгаа талаар …

  • 21 October

    Торгоны замын онгон дагшин агуйнууд

    Хятадын баруун хойд хэсгийн хилийн дагуух 50 орчим агуйг бүхэлд нь “Mogao” агуйнууд гэх ба Буддизм, Даоизм болоод бусад шашинтай холбогдох зүйлс дотор нь агуулагддаг байна. Эдгээрийг 1500 гаруй жилийн тэртээхтэй холбож авч үзнэ. “Mogaoku” гэдэг нь “хосгүй агуйнууд” гэсэн утгатай хятад үг. Торгоны зам Хамгийн анх 1,700 жилийн өмнөөс агуйнуудын доторх зүйлсийг гараар хийж эхэлжээ.  Энд Будда болон Бурханы шашны …

  • 21 October

    Хүүхдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал боллоо

    Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Тус дүүргийн 16-р хороонд оршин суух 13 настай М гэх охины учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн хэлтэс шалгаж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд талийгаач охины ар гэрийнхэн, Лантуун дохио ТББ-ийн гишүүд, …

  • 21 October

    НӨАТ-ын баримтаа өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой юм. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 100 сая төгрөг, долоон орон …

  • 21 October

    Энэтхэгийн утга зохиолын их хүн Равиндранат Таагур

    Энэтхэгийн үндэсний баатар нарыг нэрлэ гэвэл яах аргагүй Махатма Ганди болон Равиндранат Таагур нарыг хэлнэ. 1861-1941 оны хооронд амьдарсан Таагур 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн. Мөн улс төр, соёл, шашны асуудлаар хэдэн арван өгүүлэл олон тооны дурдитгал, намратчилсан найруулал бичиж ард түмнийхээ соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрийг …

  • 21 October

    Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдэд шөнийн шалгалт хийжээ

    Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн Хяналт Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017 оны аравдугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Сарнайх супермаркетын баруун талд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд түргэн гэмтэх бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсийг печинд халааж худалдсан, зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлж хүнсний бүтээгдэхүүн, утаат тамхийг …

  • 21 October

    Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс  УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулав. Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 …

  • 20 October

    “Хөгжлийн улсын онол”-оор Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Сингапурын жишигт ойртож болно

    Өчигдөр “Удирдлагын Академи”-д Монголын Хөгжлийн Стратегийн хүрээлэнгийн захирал Д.Зоригт “Эрчимтэй хөгжлийн үзэл баримтлал: Онол ба Зүүн Азийн зарим орны жишээ” сэдвээр нээлттэй лекц уншлаа. ДНБ нь 12,400 ам.доллараас дээш бол хөгжилтэй оронд тооцно. Хөгжилтэй болон хөгжлийн гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд дэлхийд өндөр хөгжилтэй 20 улс байна. Харин сүүлийн жилүүдэд эдгээрийн эгнээнд жагсах болж, хурдан хугацаанд хөгжөөд буй Япон, Сингапур, Солонгос болон Тайвань орны хөгжлийн …

  • 20 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. …