жиргэх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
5 October
Б.Чойжилсүрэн: Энэ онд бүх хүүхдийн мөнгийг олгоно
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг олгох талаар дурдлаа. Тэрбээр “ Төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр давахаар ОУВС болон Засгийн газарт тооцсон. …
-
5 October
Франц улс загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглов
Франц улс энэ сарын 1-нээс эхэлж загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглох тухай хуулийн мөрдөж эхэлжээ. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд 37500 евро эсвэл тухайн зар сурталчилгааг хийхэд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн 30 хувиар торгохоор тусгасан байна. Францын эрх баригчид загвар өмсөгчдийн гэрэл зургийг засч залруулснаар ард иргэдийн дунд худлаа мэдээлэл түгээж, эрүүл мэндэд нь хор учруулж байна гэжээ. Харин өнгөрсөн 9-р …
-
5 October
Мэрилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?
Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг. Гэсэн хэдий ч өдөр тутамдаа огт дэглэм барьдаггүй байсан бөгөөд дэлхийн бүх л эмэгтэйчүүд түүн шиг биеийн галбиртай болохыг хүсдэг билээ. Мэрилин Монро 1952 онд хэвлэгдсэн “Paint” сэтгүүлд өдөр тутмын амьдралын хэвшлээсээ …
-
5 October
Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа. Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл …
-
5 October
“UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөг болно
Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг энэ сарын 7-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл …
-
5 October
1200 орчим автобусанд зогсоол зарлах автомат систем суурилуулжээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ. Тухайлбал өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн …
-
5 October
Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ. Төрийн албаны зөвлөлөөс …
-
5 October
Тэвшийн говийн эрчим хүчний “Динозавр”
Аварга том үлэг гүрвэлийн ул мөр үлдсэн Монголын говиос хөгжлийг түгээнэ. Дундговь аймгийн төв Мандалговь хот одоогийн нэршлээр Сайнцагаан сумаас 25 бээрийн газарт Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд бий. Эдийн засгийн хувьд онцгой үр өгөөжгүй хүрэн нүүрсний ил уурхайг байгуулж түүнийгээ түшиглэн аварга том Цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэхээр олон жил зүтгэж яваа том амбиц , олон жилийн хөдөлмөр …
-
5 October
Химийн салбарын Нобелийн эзэд тодорлоо
Химийн салбарын Нобелийн эздээр Швейцарийн эрдэмтэн Жак Дрюбош, АНУ-ын иргэн Иоахим Франк, Их Британийн судлаач Ричард Хендерсон нар өчигдөр тодорлоо. Тэд уусмал дах био молекулын бүтцийг тодорхойлох өндөр шийдэл бүхий крио электрон микроскоп бүтээснээрээ тэд Нобелийн шагнал хүртлээ. Крио электрон микроскоп нь био молекулын бүтцийг судлахад дөхөмтэй юм. Эрдэмтэд био молекулыг амархан хувиргаж хөлдөөсний дараа судалгаагаа явуулдаг аргыг боловсруулсан аж. …
-
5 October
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У. Хүрэлсүхийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үеэр хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. – Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч …
-
5 October
Лас Вегаст халдлага үйлдсэн этгээдийн найз бүсгүй бууж өглөө
Лас Вегас хотноо энэ сарын нэгний өдөр томоохон халдлага гарч 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч 64 настай С.Пэддок гэгч үйлдсэн юм. Тэрбээр Лас Вегас хотын казиногийн ойролцоо хөгжмийн наадмын ойролцоох 400 метрийн зайд байрлах Мандалей Бэй зочид буудлын 32 давхраас иргэд рүү гал нээсэн байдаг. Түүнийг барихаар цагдаа нар зочид …
-
5 October
Энэ сарын 20-нд бүх нийтээр амарна
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгэхээр энэ сарын 20-ны баасан гарагт бүх нийтээр амрах юм.
-
5 October
Багш нарын баярын мэндчилгээ
БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй …
-
5 October
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл