Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. 2017 наймдугаар сарын 22-ны байдлаар …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
24 August
Соёлын өвийг хамгаалах тухай журам баталлаа
Засгийн газрын хуралдаанаар “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм. …
-
24 August
Э.Ганхүү: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой ямар нэг зардал гараагүй
Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр …
-
24 August
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн зам эвдэрчээ
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүссэн байна.Тодруулбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүсчээ. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
-
24 August
Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авна
-Засгийн газрын /2017.08.23/ хуралдаанаас гаргасан шийдвэр – Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 …
-
24 August
Анита Моржи: Клиник үхлээс хойш амьдралын үнэ цэнийг ухаарчээ
АНУ-ын иргэн, Анита Моржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ команд орснооср клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комад ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ. Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас …
-
24 August
Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс ажиллаж эхэлнэ
Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм байна. Ирэх 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа борлуулах боломжтой аж.Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа нээсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн албатай ярилцан импортоор орж ирсэн буюу улсын дугааргүй авто машинууд энэ сарын 27-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргээс явах бол уулын замаар, …
-
24 August
Машиндаа мансуурсан залуусыг саатуулжээ
Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний 23:00 цагийн үед мансуурсан байдалтай хоёр залууг саатуулжээ. Тодруулбал Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байдалтай байсан байна. Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл …
-
24 August
У.Хүрэлсүхээс ял асуух уу?
Одоогоос арваад жилийн өмнө миний бие ийм нэртэй нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд тавьж байсан. МАН дотор үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахаар мөн л У.Хүрэлсүхээс гэм бурууг хайх гэсэн түүнээс ял асуух гэсэн муйхарлал энэ намд, зарим эрх баригчдын дунд сүүмэлзээд эхэллээ. Хорь гаруйхан жилийн өмнө цус нь өтгөрч, зүс нь өтөлж, зүрх нь ачаалсан тухайн үеийн МАХНамыг залуу шингэн …
-
24 August
Энэ жил гурилын үнэ нэмэгдэхгүй
Энэ онд улсын хэмжээнд 524.3 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 га-д хүнсний ногоо, 78.2 га-д тосны ургамал, 28.2 га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тус тус тариалалт хийжээ. Байгаль цаг уурын давашгүй хүчин зүйл болох ган, нарны хэт их халалтын нөлөөллөөс шалтгаалж үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн …
-
24 August
Чөлөөт бөх ДАШТ : Өнөөдөр барилдах манай дөрвөн бөхийн сугалаа
“Парис-2017” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Ингээд манай тамирчдын сугалааг танилцуулья .48 кг: ОУХМ Э.Нарангэрэл эхний тойрогт Нидерландын Жессика Бласзкатай барилдана. Энэ жил 25 настай энэ бүсгүй хоёр жилийн өмнө 48 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, Нидерландаас 28 жилийн дараа тив, дэлхийд медаль хүртсэн бөх болж байв. Хэрвээ түүнийг ялвал …
-
24 August
3-5 настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна
Энэ хичээлийн жилд тухайн дүүргийнхээ хамран сурах тойргийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг цэцэрлэг тус бүрт хийж байгаа. Бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Харин өнөөдөр 3-5 насны хүүхдүүдийн бүртгэл дуусна. Цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэж байгаа билээ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний шөнийн 23:59 цаг …
-
24 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 24-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 10, 12, 15, 18-р хороо Чингэлтэй, Булаг, Дэнж, Яргайт, Жаргалант, Согоот, Хувьсгалчдын гудамж, 3, …
-
24 August
Улаанбаатарт шөнөдөө 12-14 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2017 оны 08-р сарын 23-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11 хэм дулаан байна. 2017 оны 08 дугаар сарын 23-ны 20 цагаас 08 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол …
-
24 August
П.Орхон дэлхийн аварга боллоо
Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл