Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 22 August

    Зайсан дахь KFC-ийн урд замыг хааж, засварын ажил хийж байна

    Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа. Зам засварын ажилтай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 08 дугаар сарын 24-ны 23:00 цаг хүртэл KFC сүлжээ их дэлгүүрийн урд замын хөдөлгөөнийг хаажээ. Иймд жолооч нарыг дээрх …

  • 22 August

    Фёдор Михайлович Достоевскийн түүх

    Фёдор Михайлович Достоевский нь Москвад 1821 оны 11 сарын 11 нд  ядуу эмчийн гэрт төржээ.  Тэрээр Санкт Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байсан боловч 1844 онд цэргийн албаасаа гарч уран зохиолд амьдралаа зориулахаар болсон. Тэр үед “Мария Стюарт”, “Борис Годунов” гэдэг жүжиг бичсэн боловч төдий л сайн зохиол болсонгүй. Гэхдээ түүний баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан “Ядуу …

  • 22 August

    Ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орно

    Өнөөдрөөс ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн …

  • 22 August

    МИАТ компанийнхан агаарын хөлөг угсарч эхэлжээ

    Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөл өчигдөр хуралдаж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үзлэг шалгалтын бэлтгэл болон ТВС-2МС онгоцыг МИАТ компанийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх зардлын талаар хэлэлцжээ. Хурлаас шинээр угсарч буй ТВС-2МС онгоцонд тавих хөдөлгүүр, эд анги, шаардлагатай сэлбэг хэрэгслийг санхүүжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамирт даалгасан байна. Түүнчлэн агаарын хөлгийг технологи, норм стандартын …

  • 22 August

    Манай жүдочид өнөөдөр Унгар улсыг зорино

    “Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монгол Улсын шигшээ багийнхан өнөөдөр /2017.08.22/ Унгар улсыг зорино. “Говь” спорт цогцолборт үндсэн бэлтгэлээ базаасан жүдочдын түрүүч болон албаны хүмүүс энэ долоо хоногт багтан тэмцээн болох газарт тус тусын ээлжит нислэгээр очино. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болно. Эрэгтэйчүүдийн 22, …

  • 22 August

    Цахилгаан хөдөлгүүрт автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

    Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан …

  • 22 August

    Бичиг баримтаа гээгдүүлсэн бол өндөр торгууль төлөхгүй

    “Фэйсбүүк”, “Твиттер” зэрэг цахим орчинд хүмүүс өөр хоорондоо үзэл бодлоо солилцох, харилцах зориулалттай ч сүүлийн үед мэдээллийн журмаар ашиглах нь ихэссэн.  Гэлээ ч цахим орчныг эх сурвалж болгон тэнд нийтлэгдсэн мэдээ мэдээллийг бусдад түгээснээр худал хуурмаг зүйл эрчээ авах, иргэд түүнд нь итгэх болжээ. Жишээ дурдахад жил гаруйн өмнө нэг залуу өөрийн фэйсбүүк хуудастаа “Хятадууд нэг охиныг зодоод ус руу …

  • 22 August

    Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин 25-75 см нэмэгджээ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см нэмэгджээ. Мөн Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, …

  • 22 August

    Барселона хотод халдлага үйлдсэн этгээдийг буудан устгажээ

    АРСЕЛОНА. /Reuters/. Өнгөрсөн долоо хоногт Испанид 13 хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдсэн этгээдийг буудсан устгасан гэж Испанийн цагдаа нар мэдэгдлээ. Өчигдөр Барселона хотоос баруун зүгт 30 орчим км зайтай орших Субиратс сууринд тэсрэх төхөөрөг бүхий хантааз өмссөн юм шиг харагдаж байсан сэжигтэй этгээдийг цагдаа нар буудан устгасан байна. Энэ этгээд Барселонад автомашинаар 13 хүнийг дайрч хөнөөж, 100 гаруй хүнийг …

  • 22 August

    Гурван жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр энэ хичээлийн жилд ашиглалтад орно

    Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан …

  • 22 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 22-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 8-р хороо Улаанхуарангийн 1-р гудамж, АТҮТ Баянзүрх салбар СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 10, 12, 15, …

  • 22 August

    Цагдаагийн алба хаагчид 200 гаруй хүнийг галын аюулаас аварчээ

    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид албан үүргээ гүйтгэж явах үедээ галын аюулаас хүний амь нас аварчээ. Тодруулбал, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02:40 цагт “СХД-ийн 18 дугаар хороо … байрны … тоотод манай охиныг зодсон байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай очиход уг дуудлага өгсөн байрны нэгдүгээр орцны …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын  ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, …

  • 21 August

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа. Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн байна. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгжиж байдаг. Монгол Ардын …

  • 21 August

    Т.Цэрэнноров: Гарын үсэг зурахгүй гэхэд миний хүзүүг мушгисан

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар  Т.Цэрэнноровоос тодруулахад”Би гарын үсэг зураагүй. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. “60 тэрбумын” асуудал хуулиар тогтоогдоогүй. Ийм байхад мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна …