Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
2 August
Залуучуудын ДАШТ-аас Н.Насанбуян хүрэл медаль хүртжээ
Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ний мөнгө, залуучуудын Азийн АШТ-ний алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, …
-
2 August
Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор хайх ажиллагааг зогсоожээ
Төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн юм.Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч …
-
2 August
Үс засуулбал эрч хүч ихэснэ
Өнөөдөр наймдугаар сарын 02-ны лхагва гариг, билгийн тооллын 10. Зуны адаг улаагчин хонь сарын дөрвөн мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.Аргын тооллын: 2017.8.2, Лхагва гараг. Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг …
-
1 August
Х.Баттулга: Хүн, нам солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа. Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, …
-
1 August
БНСУ-д хоёр монгол эмэгтэй хулгайн хэргээр баригджээ
Сүүлийн үед Монгол улсын иргэд гадаадад хулгайн хэргээр баригдах тохиолдол ихэсчээ. Саяхан БНСУ-ын Бусан хотод нэгэн дэлгүүрээс хувцас хулгай хийж байгаад хоёр Монгол эмэгтэй баригдсан байна. Тэд хамгаалалтын дохиоллыг “тойрч гарах” тусгай зориулалттай цүнх ашиглан хулгай хийж байсныг илрүүлсэн гэж Бусан хотын Цагдаагийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. Найзууд болох энэ хоёр эмэгтэй нь 2017 оны гуравдугаар сараас хойш …
-
1 August
Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо. …
-
1 August
БНСУ-ын төслөөр Налайх дүүрэгт дулааны станц шинээр байгуулна
S&E Global MGL болон “Солонгосын Дулааны Сүлжээ Инженеринг” компани, Ким Чанг Гил ахлагчтай БНСУ-ын төслийн баг өнөөдөр Налайхын Дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барих тухай санамж бичиг байгуулсантай холбогдуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Дулааны станцийн дарга Ц.Минжинхүү, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, БНСУ-ын …
-
1 August
Сэлэнгэ аймагт зургаан түймэр асч байна
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр улсын хэмжээнд таван аймаг түймэртэй байна. Нийт 10 гаруй суманд түймэр асаж байгаагийн ихэнх нь Сэлэнгэ аймагт юм байна . Тус аймгийн хувьд зургаан ч газар түймэр асаж байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе. Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн Сөрчин давааны Хар цохионы шил гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн …
-
1 August
Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол болж байна
Зүүн хүрээ Дашчойлон хийдэд “Хүрээ цам” ёслол болж байна. Энэхүү ёслол 15 дахь жилдээ зохиогдож байгаа аж. “Хүрээ цам”-ын ёс жаягийн зан үйл дөрөв хоногийн өмнөөс эхэлж лам хуврагууд ном хурдаг байна. Энэхүү жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл бөгөөд тус хийдийн лам хуврагууд 10 гаруй жилийн өмнөөс “Хүрээ цам”-ын хэлбэрт оруулан өөрийн хөрснөө буулгажээ. Тэд цам …
-
1 August
Эхний долоон сарын байдлаар 733 хүний амь насыг авран хамгаалжээ
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар долдугаар сарын байдлаар нийт 2944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон …
-
1 August
Элэгний В, С вирусын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ
Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи Веритас” эмчилгээ оношлогооны төв гурван төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношлогоог үнэ төлбөргүй хийх аж. Үүнд: Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Элэгний С вирус тоолох шинжилгээ үнэ төлбөргүй. Элэгний В вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй Элэгний С вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй “Хаппи Веритас” оношилгооны төвийн эмч …
-
1 August
Гашуунсухайтын боомтын шинэ гарцуудыг маргааш ашиглалтад оруулна
БНХАУ руу нүүрс тээвэрлэн гаргадаг Гашуунсухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй байгаагийн улмаас 100 гаруй км урт цуваа үүссэн хэмээн нийгмийн сүлжээнд бичигдсэн. “Гашуунсухайтын хилийн боомтоор сүүлийн долоо хоногт нүүрс тээврийн татан авалт маш муу байгаа” гэдгийг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийнхан фэйсбүүк хуудсандаа ч тэмдэглэсэн байна. Манай жолооч нар эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддагаас тус улсын …
-
1 August
Цахимаар 25.500 хүүхэд бүртгүүлжээ
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийт 25.500 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 34 мянга орчим хоёр настай хүүхэд бий гэдгийг албаныхан хэлж байсан. Үүнээс энэ жил 13 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт элсүүлэх боломжтой юм байна. Хэрэв цахим системээр бүртгүүлээд тухайн цэцэрлэгийн тооноос хэтэрсэн бол энэ сарын 25-нд 10:00 цагаас компьютерийн програмаар сугалаа явуулах юм байна. Тиймээс эцэг, эхчүүд гар утсанд …
-
1 August
Цэнхэрмандал сумын захиргааны байр нуржээ
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр өнгөрсөн доллдугаар сарын 27-ны өдөр нурж нэг хүн бэртжээ. Тухайн барилга хоёр давхар модон бөгөөд нэг давхрын таазнаасаа нуралт үүссэний улмаас тус сумын нэг мэргэжилтэн бэртсэн байна. Одоогийн байдлаар барилгын үйл ажиллагааг зогсоожээ.. Энэ талаар албаныхан хэлэхдээ “Сумын захиргааны барилгыг нутгийн мужаанууд 1970 онд барьсан юм. Захиргааны байр нурснаар төрийн албан хаагчид гурван …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл