“Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөөр төлбөр төлж зорчих зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлалаа. Энэхүү аян ирэх сарын 1-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Аянб хүрээнд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Мөн аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
1 August
Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм…Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. …
-
1 August
Өршөөл үзүүлж, жолооны үнэмлэх сэргээгээгүй
Зөрчлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “Зөрчлийн оноо нь дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж, эрхийг нь сэргээж байна” гэсэн цуу яриа цахим сүлжээгээр тархах болсон байна. Энэхүү цуу яриа ор үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн …
-
1 August
Хүр эрвээхэйг устгаж эхэлжээ
ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж ирсэн. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байгаа аж. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлсэн байна. …
-
1 August
Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, …
-
1 August
Дөрвөн автомашины цонхыг хагалж эд зүйлсийг нь хулгайлжээ
Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 31-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1730 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 85, зөрчлийн 1333, согтуу 294, зам тээврийн ослын 312, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 51-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Цамбагарав” үйлчилгээний төвийн хойд 19, 20 байрны гадна зогсоол дээр тавьсан дөрвөн автомашины цонхыг хагалж эд зүйлсийг нь хулгайлжээ. Энэхүү хэргийн …
-
1 August
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн төвд болов
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ний үдээс өмнө Баянхонгорт аймгийн төвд зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш уг төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв …
-
1 August
М.Баярмаа: Дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
Польш улсын Варшав хотноо болох Дэлхийн наадмаас мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд буй “Garuda” клубын тамирчин Мөнхгэрэлийн Баярмаатай ярилцлаа. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Гардан тулааны дэлхийн наадмын аварга тамирчин юм. -Польш улсын Варшав хотноо болсон Дэлхийн наадмаас жюүжицүгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач? – Маш их …
-
1 August
60 тэрбумынхаан, та нөхдөд 9 дүгээр сарыг хүлээх шаардлага юу байна вэ
МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой. М.Энхболдын хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл түүний Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа. Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай …
-
1 August
Даншиг наадмаар сур харваа болон морь уралдуулахгүй
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн. “Хүрээ цам-Даншиг” наадмын хурал номын ёслолын ажил ирэх пүрэв гаригт /08.03/ 15.00 цагт Гандантэгчинлэн хийд дээр Жахар цамын балин тахил, …
-
1 August
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар оролцож байгаа. …
-
1 August
УИХ-ын гишүүн холбогдсон хүчингийн хэргийг яаж шийдвэрлэх талаар өмгөөлөгч Г.Батбаяраас асуу
Ч.Саранзаяа гэх бүсгүй УИХ-ын гишүүн Д.Гантулгатай “үзэлцсээр” л байна. Гэвч түүний бяр үнэхээр дутаж байгаа бололтой юм. Харин эрхэм гишүүн хамаг нотлох баримтыг устгуулчихаад л 20, 30 саяыг хаа уулзсан газартаа хаяж яваад л сүрийг үзүүлж байгаа тухай мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байна. Уг нь хуульч н.Ичинноров Ч.Саранзаяад хууль зүйн туслалцаа өгч байгаа ч цаанаасаа л чадвар нь дутагдаад байна уу …
-
1 August
T.Prius маркийн автомашин онхолдож, бага насны хүүхэд нас баржээ
Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Харин нийслэл хотын хувьд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байгаа билээ. Гэвч жолооч нар замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн …
-
1 August
Киргизийн ерөнхийлөгчийн охины хүүхдээ хөхүүлж буй зураг шуугиан тарив
Киргизийн ерөнхийлөгчийн охины хүүхдээ хөхүүлж буй зураг шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Раиса нарын охин Алия Шагиева BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хүүхдээ хэрэгтэй бол хаана ч хөхөөр хооллоно” гэж ярилцлага өгчээ. Гэвч уг зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгэн дэлгэрч түүнийг ёс суртахуунгүй үйлдэл хийсэн гэж шүүмжлээд авав. Зөвхөн олон нийт уг үйлдэлд бухимдсангүй түүний эцэг эх, сэтгэл дундуур …
-
1 August
Унаач хүү хөл дээрээ босчээ
Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж явсан 13 настай унаач хүү мориноос унаж, маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Л.Баасандорж хүү 48 цагийн дотор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан учраас Д.Тамир, Л.Батсайхан нар хамтран “Blue Sky Aviation” компаниас 11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардалын асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл