Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 16 January

    Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөсөнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь …

  • 16 January

    Хуурамч дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ

    Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.08-наас 14-ны өдрүүдэд) 30,236 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Өмчлөх эрхийн эсрэг 87, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны …

  • 16 January

    Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар отрын бүсэд өвөлжиж байгаа малчидтай уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар,  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн …

  • 16 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

    Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2024 оны нэгдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн …

  • 15 January

    “Канвон 2024”:Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, тэмцээний өмнөх бэлтгэлдээ орлоо

    “Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А. Хүслэн, Т. Өсөх-Ирээдүй, Ж. Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн 1 дүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлэх билээ. Баг тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл …

  • 15 January

    “Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн …

  • 15 January

    Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд байрлуулж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ

    Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. -Эзэнгүй …

  • 15 January

    Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ оны аравдугаар сараас Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж буй. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын …

  • 15 January

    Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Л.Болормаа зодог тайллаа

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулав. Тэгвэл Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа өчигдөр  сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ. Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн дэвжээнээс буусан юм.     Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, …

  • 15 January

    С.Бямбацогт:Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтод Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажлын төрөл, байршил, тоо хэмжээг тогтоосны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, 2024 оны зам засварын ажлыг гүйцэтгэх ажлын аргачлал, төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулах, цаашид замын бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар  сар болгон тайлан,  мэдээлэл ирүүлж байхыг үүрэг болголоо. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт …

  • 15 January

    “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхэллээ. Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих, …

  • 15 January

    Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна

    Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот …

  • 15 January

    АТГ:Эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг …

  • 15 January

    Гавьяат тамирчин П.Орхон олимпын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс …