МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Ганбаатар:МАХН-аас 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ та бүхэнд хүргүүлж байна.Ард түмэн эр зориг гаргаж Монголынхоо ирээдүйн төлөө Монголынхоо хувь заяаны төлөө хүчирхээр сонголтоо хийсэн.Энэ сонгуульд Монголын ард түмэн улс орныхоо хувь заяаныхаа төлөө сэрч сэхээрхээр хагас сая Монголчууд маань хүчирхээр сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардаж …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
30 June
Н.Дашзэвэг: Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлж байна
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээж эхэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарсаны дараа Монголын эдийн засагт таагүй дохио санамжууд ирж эхлэв. Ингэснээр эхний таван сарын байдлаар 4,2 хувь хүртэл өсөлттэй байсан эдийн засаг эргэн хөрж, гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүрч магадгүйг эдийн засагчид сануулж байна. Хэрвээ Женко Х.Баттулга Ерөнхийлөгч болчихвол Монгол Улсад орж ирэх …
-
30 June
Ц.Батцэцэг: Хоёр жил өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн учраас надад ялагдах эрх байгаагүй
Жюү-жицү бөхийн хоёр удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн тамирчин, багш Цог-Очирын Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Жюү-жицү бөхийг 29 наснаас эхлэн сонирхон хичээллэж өдөр бүр амжилт гаргахын төлөө уйгагүй бэлтгэл хийсээр ирсэн. Жирийн эмэгтэй хүнд баймгүй хүнд хүчир бэлтгэлээс шантарч байгаагүй энэ бүсгүй Монголд Жюү-жицүгийн дэлхийн аварга цолыг авчирч чадсан бахадмаар нэгэн. Түүнтэй уулзаж барилдаан, гаргасан амжилт, ажил …
-
30 June
Хууль зүйн байнгын хороо хуралдав
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.30) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. 2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын …
-
30 June
Монгол, Оросын Төв банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалт болов
Монгол Оросын Төв банкуудын хоёр дахь дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 29-30 ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Оросын Төв банкны Дэд Ерөнхийлөгч А.П.Торшина болон бусад албаны хүмүүс мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К Азизова нар оролцлоо. Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, ОХУ-ын Банкны салбарын өнөөгийн байдал …
-
30 June
АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Учрал 2012 оноос хойш “1000 багшийн уулзалт”, 21 аймгийн “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 10000 …
-
30 June
Д.Оюунхорол:Иргэний өгсөн мэдээлэл баталгаажсан тохиолдолд торгуулийн 15 хувиар урамшуулна
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлаад байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа. -“Цэвэр сайхан орчин” аяны үйл явцын талаар мэдээлэл өгнө үү? -Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбоотойгоор манай яамны зүгээс аймаг, дүүргүүдийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг энэ сарын 2-ноос эхлэн зарласан. Аяныг ирэх …
-
30 June
Махны үнэ 120-230 төгрөгөөр буурчээ
Нийслэлийн статистикийн газраас зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн байдлаарх хүнсний бүтээгдэхүүний үнийг судалгааг гаргажээ. Махны дундаж үнэ Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6520 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7600 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 120 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус буурсан байна. …
-
30 June
С.Батболд: Цусны даралт ихсэх өвчин нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг нэг болоод байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцарь улсын “Новартис” сангийн захирал Анн Аертсыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Новартис”сангийн ТУЗ-ийн гишүүн Jürgen Brokatzky-Geiger, Новартис сангийн Дэлхийн эрүүл мэндийн төслийн дарга Bakhuti Shengelia, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо. Тэд дэлхийн 185 орноос 3 хотыг сонгон хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөр, …
-
30 June
Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдад “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас бүтээгдэхүүний дээжийг хүргүүллээ
Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, …
-
30 June
Улсын хэмжээнд найман түймэр асч байна
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна. Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар …
-
30 June
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ. Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон …
-
30 June
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан. Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран …
-
30 June
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл