Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна. Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
9 June
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар …
-
9 June
Н.Наранбаатар: Баяр наадмын нээлтийг өнгөрсөн жилийнхээс илүү сонирхолтой байлгахаар хичээж байна
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор …
-
9 June
29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа
Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
9 June
Баянхошуунд баригдах 212 айлын орон сууцны шавыг тавилаа
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо. Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах …
-
9 June
Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн …
-
9 June
Туркэд амьдарч буй Монголчууд халдлагад өртөх нь нэмэгдлээ
2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ. Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн …
-
9 June
Киргизийн сөрөг хүчний тэргүүнийг шүүх хурал эхэлжээ
Оросын нэгэн бизнес эрхэлэгчид “Киргиз мобайл” операторыг худалдан авахад тусалж, 1 сая ам.долларын хахууль авсан гэх Киргизийн сөрөг хүчний намын тэргүүн Омурбек Текебаев, Онцгой байдлын сайд асан хүн хоёрын шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна. Улсын яллагч тал тэднийг 2010 онд Леонид Маевский гэх Оросын бизнес эрхлэгчээс хахууль авсанд бууруутгажээ. Мөн тэдний үзэж байгаагаар Онцгой байдлын сайд асан …
-
9 June
БНХАУ-ын төрийн алба хаагчид ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тодорхой хязгаарлалт үйлчилж магадгүй
Хятадын Засгийн газраас батлагдсан шинэхэн бодлогын баримт бичигт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс гурван жилийн хугацаанд төрийн хяналтан дор байхаар тусгагджээ. Тухайлбал, тэд ажил эрхлэлтийн цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, ажлын шугамаар холбогдож байсан хуучин байгууллага, компаниудад ажиллахгүй байх тухай зааварчилгааг өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад төрийн байгууллага, намын эрх бүхий нэгжтэй хамтран баталжээ. Уг зохицуулалт нь төрийн …
-
9 June
Н.Чинбат:Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд …
-
9 June
Ли Хсиен Лүүн:Сингапур улсын хувьд авлигаас ангид байх нь хамгийн чухал
Өнгөрсөн мягмар гарагт болсон Сингапур улсын Авлигыг мэдээлэх, иргэдтэй зөвлөлдөх төвийн албан ёсны нээлтэд тус улсын Ерөнхий сайд оролцож, “Манай улс авлигыг үл тэвчдэг тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид ч авлигаас зайлсхийх болно. Ирсэн гомдол бүрийг ил байдлаар хүлээн авч, анхаарал хандуулах төвтэй болсон тул иргэд Та бүхнийг авлигын талаар мэдээлж байхыг уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Манай улсын Авлигын …
-
9 June
БНХАУ-ын гадаад валют арилжааны зохицуулалтад өөрчлөлт орно
Энэ оны 6-р сарын 2-нд гадаадад картаа ашиглан 147 ам.доллараас дээш гүйлгээ хийсэн үйлчилүүлэгчийнхээ мэдээллийг Хятадын банкууд тус улсын Валют арилжааны газарт мэдээлж байх зохицуулалттай болсон байна. БНХАУ-ын Валют арилжааны зохицуулалтын газрын мэдээлснээр 2016 онд дотоодын банкны картыг ашиглан гадаадад 120 их наяд ам.долларын гүйлгээ хийгджээ. Түүнчлэн ийм төрлийн зохицуулалттай болсноор мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг илрүүлж, татвар бүрдүүлэлтийн талаар тоон …
-
9 June
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 он гарсаар 12 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээр түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/, 88 автомашин хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Гал түймэрт 93,5 га газар өртсөн байна. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10:00 цагийн орчим нийслэлийн Онцгой …
-
9 June
Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй боллоо
Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд …
-
9 June
Шөнийн гудамж нээлтээ хийлээ /фото/
Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм. Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Гудамжны албан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл