Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж мэдэх юм бэ. Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу? Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
9 June
Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна. Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар …
-
9 June
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …
-
8 June
Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн СЕХ-нд хандлаа
Өнөөдөр Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлснээс хойш нэр дэвшигчдийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан бус мэдээлэл тарах, иргэдийг төөрөгдүүлэх, тэдгээрийн сонгох сонгогдох эрхэнд халдах нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. …
-
8 June
Осол гаргасан жолооч согтуу байжээ
Өнөөдөр өглөө 05 цагийн орчим СХД-ийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Тодруулбал Тодруулбал, “Accent” маркийн автомашины жолооч, “Приус 20” маркийн автомашиныг мөргөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна. Осол гарах үед ойр хавьд байсан иргэд …
-
8 June
“Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийслэлийн цагдаагийн газар болон Аялал жуулчлалын газраас “Монголын оюутны холбоо”-той хамтран зохион байгуулж буй “Жуулчинд ээлтэй оюутан-2017” арга хэмжээ өнөөдөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэ жил “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 125 оюутан бүртгүүлснээс хууль, эрх зүй, жуулчны аюулгүй байдал, нийслэл хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч …
-
8 June
БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах саналыг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр (2017.06.08) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Г.Чулуунбаатар нь: – 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн – 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн …
-
8 June
Валерий Никитич: МАН нийгмийн асуудлыг эерэг хөгжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна
“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны удирдлага, гишүүд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүд өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” багтаж байсан юм. Уулзалтыг …
-
8 June
Т.Аюурсайхан:Н.Золжаргал хууль бус үйл ажиллагааг их хэмжээгээр явуулсны улмаас алдагдал үүссэн
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад эхэлж, Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн боловсруулсан “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, …
-
8 June
Дэлхийн хамгийн өндөр цалинтай хотууд
Германы Дойчэ банкнаас (Deutsche Bank) жил болгон гаргадаг дэлхийн үнийн судалгааны үр дүн танилцуулагдсан байна. Тус судалгаа нь дэлхийн томоохон хотууд дахь бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг судалдаг юм. Хайрцаг тамхи-ний үнээс эхлээд 2 өрөө барны дундаж түрээсний үнэ гээд дундаж амьдралын өртгийг тодорхойлох бүхийл зүйлсийн үнийг судалдаг өргөн хүрээг хамарсан томоохон судалгаа юм. Мөн энэхүү судалгаагаар томоохон хотуудын нэг сарын …
-
8 June
Pranic буюу энергийн эмчилгээ
Сайн сайхан гэрэлт ирээдүйг бэлэглэгч праник эмчилгээг дэлхий нийт сонгох боллоо. Монголчууд ч мөн адил энэхүү энергийн эмчилгээг сонгож байна. Та ч бас өөрийгөө эрүүлжүүлээрэй.
-
8 June
Шилдэг залуу гагнуурчин Ж.Жанлав-Ойдов Хятадад ур чадвараа сорьж байна
“Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлж, гагнуурын төрлөөр оролцох шилдэг тамирчин Ц.Жанлав-Ойдов БНХАУ-д олон улсын тэмцээнд ур чадвараа сорьж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй олон улсын тэмцээнд мэргэжлийн ур чадварын төрлүүдээр 35 орноос 227 хүн оролцож байгаа юм. Ирэх аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотод болох дэлхийн тэмцээний өмнө тохиож буйгаараа онцлог. Шанхай хотод болж буй тэмцээнд Ж.Жанлав-Ойдов, …
-
8 June
ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ц.Элбэгдорж оролцохоор Астанаг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, …
-
8 June
Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх 6 чиглэлд өөрчлөлт орж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл