“Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлж, гагнуурын төрлөөр оролцох шилдэг тамирчин Ц.Жанлав-Ойдов БНХАУ-д олон улсын тэмцээнд ур чадвараа сорьж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй олон улсын тэмцээнд мэргэжлийн ур чадварын төрлүүдээр 35 орноос 227 хүн оролцож байгаа юм. Ирэх аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотод болох дэлхийн тэмцээний өмнө тохиож буйгаараа онцлог. Шанхай хотод болж буй тэмцээнд Ж.Жанлав-Ойдов, …
Мэдээ мэдээлэл
June, 2017
-
8 June
ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ц.Элбэгдорж оролцохоор Астанаг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор өнөөдөр мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, …
-
8 June
Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх 6 чиглэлд өөрчлөлт орж …
-
8 June
Буддаг сонгууль
“Яг өнөөдөр сонгууль болбол Та хэнийг дэмжих вэ”. Сонгуулийн үеэр аль ч улсад энэ төрлийн судалгааг хийдэг. Энэ асуулт Танд ирвэл шийдлээ олчихсон, эсвэл дугуйлах хүнээ хараахан тооцоолоогүй байна уу. Монгол төрийг ирэх дөрвөн жил тэргүүлж, Та биднийгээ дэлхийн дайдад төлөөлөх энэ эрхмийг сонгохын тулд бид хариуцлагатай хандах учиртай. Монгол Улс Үндсэн хуульдаа парламентийн засаглалтай хэмээн тодорхойлсон ч энэ тогтолцоог …
-
8 June
“Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг танилцууллаа
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 4 үндсэн асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлах тухай байв. Уг хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Танилцуулгын эхэнд энэхүү хөтөлбөр батлагдвал нийслэл анх удаагаа эрүүл мэндийн бодлогын баримт бичигтэй болохыг хотын даргын орлогч Ш.Анхмаа онцоллоо. Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт …
-
8 June
“Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хуралдаанаар дээрх УИХ-ын …
-
8 June
Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот ууланд газар эзэмших эрхийг нь цуцалсан. Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм. Одоогоор Соёмбот уулын нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан байна. Цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар …
-
8 June
Баянзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ
2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” …
-
8 June
Цаасгүй, Цахим EBARIMT
Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан …
-
8 June
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ …
-
8 June
Браво!!! Сайн сайханд дуудсан уриалгыг рекламаар дамжуулан явуулжээ
Монголчууд бид даяарчлал, цаг мөч бүхэнтэй хөл нийлүүлэх гэж явахдаа өвөг дээдсийн сургамж сургаалиас хэт холдоод, эрх чөлөөгөө эдэлж байна гээд хэлэх үг, хийх үйлдэл нь ч нэг тийшээ хэт хэвийгээд буй мэт санагддаг уу. Сэтгүүлч миний дотроо бодон явдаг нэгэн зүйлийг саяхны нэгэн рекламнаас олж хараад магнай тэнийн баясав. Монгол хүн амны билгээрээ гэдэг. Тэрхүү амны билэгтэй сайхан …
-
8 June
Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батална
Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2017 онд багтаан батлах юм байна. Уг асуудал нь тус улсын Ерөнхийлөгчийн баталсан ажлын төлөвлөгөөнд багтсан бөгөөд түүнийг батласнаар улс орны бизнесийн орчинд таатай нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид Азебайжан улс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Гадаад орны төрийн алба хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байгаа ажээ. …
-
8 June
“Хаан” банкнаас 23 сая төгрөг дээрэмдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Дорноговь аймгийн прокурорын газраас Хаан” банк-наас 23 сая 240 мянга төгрөг дээрэмдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж-г алахыг завдсан, 4 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл авч зугтаан иргэн, хуулийн этгээдэд нийт 40 сая 716 мянга 810 төгрөгийн хохирол учруулсан Г, Н нарт холбогдох хэрэгт хяналт тавьжээ. Прокурорын хяналтын шатанд тухайн гэмт хэрэгт холбогдсон Г, Н нар нь дээрмийн хэрэг …
-
8 June
П.Ганхуяг: Тогтмол, чанартай вакцинжуулалтын үр дүнд мал сүрэг бүрэн эрүүлжинэ
“Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээрт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улсад 2017 оны 2 дугаар улиралд багтаан ОХУ-ын “Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн …
-
8 June
Эмгэнэл
Бидний хайрлаж хүндэтгэж явдаг Бадарч овогтой Гэрэл нь 2017 оны 6-р сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна. Б.Гэрэл нь 1946 оны 12-р сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын 6-р багт ард Бадарчийн 12-р хүү болон төрсөн. Тэрээр 1955 онд Налайх хотын бага, дунд сургууль, 1964 онд ЗХУ-ын Архангельск мужид ТМС–ийг төгсөн, ажлынхаа гараагаа Налайх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл