УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас 7 настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нартаа ажлын амжилт хүсч үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүслээ. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
21 April
ОХУ-ын Ерөнхий прокурор хуулийн этгээдтэй холбоотой авлигын асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх санал дэвшүүлжээ
Хуулийн этгээдтэй холбоотой хахуулийн асуудлыг мэдээлсэн хүнийг хариуцлагаас чөлөөлж байх тухай саналыг ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка дэвшүүлсэн байна. Хуулийн этгээдтэй холбоотой авлигын гэмт үйлдэлд хүлээлгэх олон төрлийн хариуцлагын арга хэмжээний тухай хуульд заасан байдаг боловч энэ нь нийгэмд төдийлөн сайн нөлөөлж чаддаггүй учир Ерөнхий прокурорын дэвшүүлсэн энэ саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газар дэмжсэн гэж тус байгууллагын …
-
21 April
Испанийн Ерөнхий сайд авлигын хэрэгт гэрчээр оролцоно
Испани Улсын Ард түмний намтай холбоотой авлигын хэрэгт тус улсын Ерөнхий сайд Мариано Рихой-г гэрчээр оролцуулахаар болсон байна. Ийнхүү түүнийг оролцуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Учир нь, Испани Улсын хуулиар тухайн хүн нь Ерөнхий сайд эсэхээс үл хамааран, шаардлагатай гэж үзвэл шүүх ажиллагаанд хэнийг ч гэрчээр оролцуулж, мэдүүлэг авч болдог юм байна. “Гуртэл” гэж нэрлэгдсэн хэрэг нь Испани улсад гарч буй …
-
21 April
Египетийн Дотоод хэргийн экс сайдад улсын хөрөнгө завшсан хэргээр ял оногдуулжээ
Өнгөрсөн бямба гарагт Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар 1997-2011 онуудад ажиллаж байсан Хабиб Эл-Алди гэгчид улсын хөрөнгөөс 110 сая ам.доллар завшсан хэргээр 7 жилийн хорих ял оногдуулсан байна. Дотоод хэргийн яамны төсвөөс мөнгө завшсан уг хэрэгт тус яамны сайд асан Хабиб Эл-Алдигээс гадна өөр 10 сайд холбогдон, шийтгэгджээ. 2011 онд Египет Улсын Засгийн газрын …
-
21 April
Ж.Эрдэнэбат: 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна
УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр, Улсын Их Хурлын дарга аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн …
-
21 April
Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын …
-
21 April
Д.Оюунхорол:Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганТөрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүддээ хүргэж байна. Чуулганыг нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд сайд …
-
21 April
Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина
Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар. Хамгийн сүүлд л гэхэд Хөвсгөл аймагт болсон мөсний баярт оролцсон хүмүүс зориулалтын авто машины зогсоолгүйгээс болж далай ээжийн хэвлийг бохирдуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялагчдын гол бүс болсон …
-
21 April
Гэрлийн шингээлтийн аргаар хорт утааг тодорхойлох туршилт хийгдэж байна
Агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг талаарх судалгаа бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд холбогдох албаныхан агаарын автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын …
-
21 April
П.Баярхүү: Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
“Технологи, Хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдаан “Хотын хөгжил” гэсэн сэдвийн дор өрнөж байна. Уг үзэсгэлэн, хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд …
-
21 April
Стив Возняк: Apple, Google, Facebook гурав 2075 он гэхэд одоогийнхоос хамаагүй томорсон байх болно
Тэртээ 1976 онд Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар анх Apple-ийг үүсгэн байгуулж байх үед хоёр Стив Apple-ийн ирээдүйг олон жилээр төсөөлцгөөж байв. Хэдий 40 жилийн дараа тэдний бүтээсэн компани дэлхийн хамгийн том компаниудын нэг болсон ч Возняк 2075 гэхэд Apple, Google, Facebook гурван компани өнөөгийн байгаа түвшинээсээ хамаагүй том болсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр USA …
-
21 April
Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх …
-
21 April
Зөвшөөрөлгүй зарын самбаруудыг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг даалгавар, хотын Ерөнхий менежерийн А/08 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс урин дулааны улирал болж, тохижилтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан самбарыг буулгахад …
-
21 April
300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасагтай хамтранэнэ сарын 20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхим, Иргэний танхимд “Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллалаа. Өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хууль, …
-
21 April
Бангкок хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл