Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 10 February

    “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолыг дэмжив

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, …

  • 10 February

    Ипотекийн санхүүжилтийн шинэ журмыг арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

      Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, …

  • 10 February

    Энэ сарын сүүлээр хүйтний эрч харьцангуй сулрана

    Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар харьцангуй хүйтэн байна. Энэ сарын 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13-нд мөн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын …

  • 10 February

    Бөхөнгийн хорогдол, шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох …

  • 10 February

    Гэмт хэргийн дуудлага 49,3 хувиар буурчээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 447 чиглэлд 889 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногийн байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас …

  • 10 February

    Цахим гэмт хэрэгтэй тэмцэж ажиллана

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2017 оны төлөвлөгөөнд заасны дагуу тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ГХУСАЗЗ болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-тай гурван талын хамтарсан байнгын ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн гэмт хэргээс …

  • 10 February

    Ж.Ганбаатар: Компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2017.02.09/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Аж ахуй эрхлэх нь гэмт хэрэг биш. Аж ахуй эрхлэснээрээ яагаад гэмт хэрэгтэн болох гэж. Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, …

  • 10 February

    Ж.Эрдэнэбат: Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг залууст өвлүүлэх боломж бүрдүүлнэ

    Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ. Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг …

  • 10 February

    М.Энхболд:Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан шинэ хууль, тогтоомж батлахад онцгой анхаарлаа хандуулж ажиллалаа

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг  2017.02.10                                                                                                   Улаанбаатар хот. Эрхэм хүндэт ахмадууд аа, Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо, Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний чуулганд Монгол орныхоо өнцөг булан бүрээс өтгөс буурлуудаа төлөөлөн ирж оролцож байгаа Та …

  • 10 February

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулган боллоо

    “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” Үндэсний чуулган өнөөдөр (2017.02.10) Төрийн ордонд боллоо. Уг чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр “Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж …

  • 10 February

    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгав. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.       АТГ

  • 10 February

    Санхүүгийн зохицуулах хорооноос “G-Time” сүлжээнд хууртахгүй байхыг ард иргэдэд анхааруулав

    Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн дунд “G-Time” гэх сүлжээний бизнестэй холбоотой шуугиан дэгдэж, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг холбогдуулсан хэрэг явдал гарсан. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдын ажлын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж дээрх сүлжээтэй ямар ч холбоогүй болохоо мэдэгдсэн. Тэгвэл тус компанийн энэхүү үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд ард иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм. …

  • 10 February

    Туркийн цэргийн хүчин Оросын цэргийн алдаатай бөмбөгдөлтөд өртөв

    “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн чухал суурин, Сирийн умарт нутгийн Алеппо мужийн Баб бүсэд байлдаж байгаа Туркийн цэргийн хүчин өнгөрөгч 9-ний өдөр Оросын байлдааны онгоцын алдаатай бөмбөгдөлтөд өртөж, 3 цэрэг амиа алдаж, 11 байлдагч шархадсан байна. Үүнтэй холбогдуулан Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах газраас мэдэгдэл гаргаж, Баб бүсэд байлдаж байгаа Туркийн цэргийн хүчин байрладаг байшин хоёрдугаар сарын 9-нд Оросын …

  • 10 February

    Хятадын хүн ам 2020 онд 1 тэрбум 420 саяд хүрнэ

    Саяхан Хятадын Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны нийтэлсэн “13-р 5 жилийн төлөвлөгөө”-ний /2016-2020 он/ хугацаанд, төлөвлөгөөт төрөлтийн дагуу, 2020 онд Хятадын нийт хүн ам 1 тэрбум 420 саяд хүрч, нийт төрөлтийн хэмжээ 1.8 хувиар өснө гэжээ. Мэргэжилтнүүд энэ “төлөвлөгөө” Хятадын ирээдүйн хүн амын өсөлтийг зохицуулахад маш чухал ач холбогдолтой. Ирээдүйн хүн амын өсөлтийн тухай энэ төлөвлөгөөнд урьдчилсан зорилт дэвшүүлжээ. …

  • 10 February

    Д.Энхтуяа:Ухаалаг гар утас комьютерийн дэлгэцнээс хэд дахин илүү хорт туяа цацруулдаг

    Ухаалаг rap утасны хор уршгийн талаар Сэтгэцийн эруүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн тэнхмийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа. -Таныхаар дэлгэцийн дон гэж юу вэ. Энэ нь ухаалаг гар утастай хэт их нөхөрлөсөн хүүхдэд түгээмэл илэрдэг сэтгэцийн өвчин мөн үү? -Ухаалаг гар утсанд донтогч хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байгаад мэргэжилтэн хүний хувьд сэтгэл зовж байна. Бид эдгээр хүүхдийг эмнэлэгтээ …