Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 15 February

    Сар шинийн баяраар хилийн боомтууд амарна

    Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-оос ирэх гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр амрах юм байна. Харин олон …

  • 15 February

    Д.Даваасүрэн: Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт ирэх гуравдугаар сард болно

    Гадаад харилцааны яам 2017 оны 2 сарын 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулж “Мэдээллийн цаг” зохион байгуулж гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэв. Айлчлалын хүрээнд  Гадаад харилцааны …

  • 15 February

    ГХ-ны сайд ОХУ-ын ЭЗ-ийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй тус яамны байранд уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр талын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх …

  • 15 February

    Сар шинийн баяраар нэмэлт автобус үйлчилнэ

    XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулахаар болжээ. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн …

  • 15 February

    Улаан загалмай нийгэмлэг цагаан сараас өмнө малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

    Одоогийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 150 гаруй сум зудын нөхцөл байдалд орсон албан ёсны үнэлгээ гарсан байгаа. Эдгээр аймгийн иргэдэд Засгийн газар болон олон улсын байгууллагууд тусламжаа илгээж эхэлжээ. МУЗН-ээс нэгдүгээр шатны хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 1740 өрхөд үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. МУЗН нь Олон улсын Улаан загалмай хорооны гамшгийн үеийн …

  • 15 February

    НӨАТ-ын алдаатай оруулсан мэдээллээ засварлах хугацаа II/15-ны 00:00 цагт дуусгавар болно

      Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу нэг, дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах …

  • 15 February

    Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

    Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехийг хамрууллаа. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад …

  • 15 February

    Монгол Улс хилийн чанадад ял эдэлж буй 28 иргэнийг шилжүүлж авах хүсэлт тавьжээ

    2017 он гарсаар манай улс нийт 28 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ Хятад, Швед, Хонконг, Өмнөд Солонгос Улсын Хууль зүйн яаманд хүргүүлжээ. Өнгөрсөн 2016 оны хувьд манай улс Хятадаас хоёр иргэн, Казахстан Улсаас нэг иргэнийг тус тус шилжүүлж авчээ. Манай улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд “Ялтан шилжүүлэх тухай” Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус …

  • 15 February

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн …

  • 15 February

    Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын …

  • 15 February

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд амралтын өдөргүй ажиллаж байна

    Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын албаныхан өнөөдөр Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн албан татварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд долоо хоногийн турш амралтын өдөргүй ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод 440 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар …

  • 15 February

    М.Энхболд: Зөвийг зөв, бурууг буруу гэж үзнэ. Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв. Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин …

  • 14 February

    Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б …

  • 14 February

    С.Сүх-Очир: Хар тамхинд залуус яагаад дурлаад байна вэ гэдгийг сууриар нь судална

    Нийслэлийн хүн амын 34 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад 4 сарыг үдлээ.  Монгол Улсын ирээдүйн хөтөч болох залуучуудын талаар тус газар ямар ажил өрнүүлж буйг сонирхсон юм. Ингээд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсанаа хүргэе.  -Хотын нүүр царай болох залуучуудын хөгжилд анхаарах шинэ байгууллага нийслэлд үүд хаалгаа нээжээ. Залуучуудад чиглэсэн …

  • 14 February

    Л.Амармөрөн:Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. -“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд өрнөж байна вэ. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл буурсан гэсэн мэдээлэл байна. -Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41, согтуугийн дуудлага 51 хувиар буурсан байна, өмнөх оны мөн үетэй …