Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу сар бүрийн 3-ны өдрийг ЦССҮТ-өөс “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан билээ. Уламжлал болсон уг арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 03-нд ЦССҮТ-ийн шинэ байранд боллоо. 2 дугаар сард Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиодог учир ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх аянг “Сэтгэлийн 1000 донор” уриан дор 2 дугаар сарын турш үргэлжлүүлэх болсноо энэ үеэр зарлалаа. Цаг …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
6 February
Л.Пүрэвбаатарын хууль зөрчсөн буруу зөрүү, муйхар үйлдлүүд хөвөрсөөр
Төрийн сайдын тушаалыг үл умартаж өөрийн эрх мэдлээ хэтрүүлдэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар гэгч эрхмийн талаар бид өмнө нь мэдээж байсан. Тодруулбал, салбарын сайд нь тушаалаа гаргаж 2013 оноос 2018 он хүртэл төмөр замын зориулалтаар дүнзийг ойгоос бэлтгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч үүнийг нь өнгөрсөн онд Л.Пүрэвбаатар гэгч “том толгойтой” дарга үл тоож аймгуудаас их хэмжээний дүнз бэлтгүүлсэн байдаг юм. …
-
6 February
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 04 ,05-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 579 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч …
-
6 February
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ
Шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. (Brent маркийн тосны үнэ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 46.38 ам.доллар/баррельбайснаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 56.92 ам.доллар/баррель болж, 10.54 ам.доллар/баррель буюу 22.7 хувиар өссөн.) …
-
6 February
С.Эрдэнэ Л.Гансүхийн асуудлаар прокурорт хандана
Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Бид УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн асуудлыг хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон …
-
6 February
“Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж” гардууллаа
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө. Тус багаж нь тээврийн …
-
6 February
“Торгоны хээ”тоглолт болно
Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. …
-
6 February
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа экс сайд М.Зоригтын хуучин автомашинуудыг 260 сая төгрөгөөр худалдан авчээ
Хамгийн сүүлд хуралдсан МАН-ын бага хурлаар Завхан аймгийн МАН-ын хорооноос бага хурлын гишүүнээр сонгогдсон УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Гэмт хэрэгтнүүдээр удирдах багаа бүрдүүлсэн хэргээр Москва хотноо дуудагдан очиж сануулга авсан мань эр өөрийн намаа биш өрсөлдөгч намын гишүүнийг харамгүй дэмжиж явна. 15.000 ажилтныг эгнээндээ нэгтгэсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ яах аргагүй том айл. Бие даасан эмнэлэг, …
-
6 February
Д.Оюунхорол:Төрийн ордонд 20 жил ажиллахдаа хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр төрийн ордонд ойрын үед сошиалаар тараад буй зурагныхаа тухай тайлбар хийлээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “Миний албан өрөө биш, БОНХАЖЯ-ны ч өрөө биш. Миний байгуулсан сургуулийн охиныхоо өрөөнд сонгуулийн өмнө авсан зургийг гаргаж тавьсан. Зураг дарах гэхэд битгий гээд гараараа хаалт хийсэн. Би ямар ч архи дарс уугаагүй. Би ядарсан үедээ чөлөөт цагаараа гитар …
-
6 February
Н.Уламбаяр:Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд халтиргаа гулгаатай холбоотой ослын дуудлага ирээгүй
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын …
-
6 February
Өвөр Монголын дуучин С.Тэнгэр МУГЖ Б.Сарантуяатай хамтарч дуулна
МУГЖ, “зууны манлай” Б.Сарантуяа 20 жилийн дараа дахин хийх гэж буй “Аргагүй амраг” тоглолтоороо Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэртэй “Зүүдний говь” дууг хамтран дуулах гэж байна. “Аргагүй амраг” этник цомогтоо ардын дуунуудаас гадна поп хатагтайн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсан байдаг билээ. Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин …
-
6 February
Ц.Сандаг-Очир:Багануур дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах …
-
6 February
Криштиан Роналдо спортын оддыг орлогоороо тэргүүлэв
“Форбес” сэтгүүлийн саяхан нийтэлсэн 2016 оны спортын оддын орлогын жагсаалтад Португалийн эрэгтэй хөл бөмбөгийн багийн ахлагч, Реал Мадридын од Криштиан Роналдо 81.8 сая еврогоор спортын оддын орлогын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Форбес”-т тэмдэглэснээр, 2016 онд Криштиан Роналдогийн жилийн цалин, урамшуулал 52.1 сая евро байснаас гадна, худалдааны ивээн тэтгэлэг зэрэг нь 29.7 сая еврод хүрчээ. Мөн тэрээр пүүз, тоглоом, бугуйн цаг, шампунь …
-
6 February
Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав
Өнгөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг спорт …
-
6 February
Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино. Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл