Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 6 February

    АТГ: Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ

    Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840мэдүүлэг хүлээн авсан буюу …

  • 6 February

    Д.Энхцолмон: Эхнэрийн хүндлэл, нөхрийн хайр халамжинд гэр бүлийн амьдрал оршин тогтнодог

    Залуу хосууддаа зориулж  гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн амьдралын тухай “Үгийн хүч”  нийгэмд үйлчлэх ТББ-ын “Хайрын булаг” сэтгэл зүйн төвийн гэр бүл судлаач, сэтгэлзүйч Д.Энхцолмонтой ярилцлаа.                 -Гэр бүл төлөвлөлтийг яаж зөв хийж, авч явах вэ? Гэр бүл төлөвлөлт гэдгийг бид эхлээд сайтар ойлгох хэрэгтэй. Хүн амьдралынхаа  эхлэлийг зөв тавьснаар цаашдын зам дардан байх болно. Уламжлалт сэтгэлгээтэй хүмүүс гэр бүл …

  • 6 February

    БНСУ богино хугацааны аялалын визэнд 5 жилийн тамга дарна

    С-3-1 статус визний ангилалаар 30 хоног Солонгосын хилээр нэвтрэгч гадаад иргэд нь оршин суугаа газрын элчин сайдын яамнаасаа 5 жилийн дардасыг даруулах хуулийн хэрэгжилтийг 2017 оны 3 сарын 1-нээс явуулах гэж байна. Бүртгэлийн хураамжгүй бөгөөд гадаад паспортыг шалгаж үзсэний үндсэн дээр дардас тамгыг тэмдэглэх бөгөөд сүүлийн 3 жилийн дотор хуулийн хугацааны оршин суух хугацаагаа хэтрүүлээгүй, гэмт хэргийн зөрчилгүй, 5 сая воноос дээш торгууль төлж байгаагүй …

  • 6 February

    Архангай аймагт төрийн албанаас 150 орчим хүн халагджээ

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан хэвлэлийнхэнд хандаж, тухайн суманд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тус аймагт МАН олонхи болсноосоо хойш төрийн албан хаагчдыг хоморголон халаад байгаа аж. Тухайлбал, 2016 онд 170 хүнийг төрийн албанаас хасаад байгаа бол, он гарсаар 40 гаруй хүн ажлаасаа үндэслэлгүй халагдаад байгаа юм байна. Энэ тоо бол зөвхөн нийгмийн даатгалын газраас гэнэт халагдсаны нөхөн төлбөр …

  • 6 February

    Бямба Ням гаригт авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

    Сар шинийн баяртай холбогдуулан  нийслэлийн Засаг даргын  А/51 дүгээр захирамжийн дагуу  2-р сарын 11  буюу Бямба гаригт  автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2-р сарын 12 буюу Ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн түүнчлэн  “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулалт хийнэ. Энэ нь тус худалдааны …

  • 6 February

    Өглөө бүрийг инээмсэглэж угт

    Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг. Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой. Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ. Бүх хүмүүст …

  • 6 February

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    2017 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  …

  • 5 February

    Бурхан багшийн найман сургаал

    Будда гэж Санскрит хэлний “сэргэн дэлгэрсэн” буюу “жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ” гэсэн утгатай, бурханыг заасан үг болно. Бурхан багшийн найман сургаалийг уншина уу . Үүнд: Багаас эхлэх нь зүгээр: Домбо хүртэл бага багаар дүүрдэг. Мэргэжилтэн бүр анх сонирхогч байсан. Хэрвээ та тэвчээртэй ба тууштай бол амжилтад заавал хүрнэ. Хэн ч нэг …

  • 5 February

    “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам боллоо /фото/

    Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумьяа наадмын бамбарыг асааснаар “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам эхэлсэн юм.   Зургийг Ulaanbaatar.mn    

  • 5 February

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, …

  • 4 February

    “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам боллоо

    Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүрэг, улсын үйлдвэрийн газруудын удирдлага, албан хаагчид болон Улаанбаатар хотын иргэд цасны баярт оролцсон юм. Хотын удирдлагууд нээлтийн үг хэлж, Олимпийн наадмын мөнгөн медальт, …

  • 4 February

    Төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор улсад ажилласан жилээ нэмүүлдэг болно

    УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өчигдөр  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны …

  • 4 February

    Луврийн музейд гарсан халдлагыг зогсоожээ

    Францын нийслэл Парис хотод байрлах  Луврийн музейн харуулын дөрвөн цэрэгрүү  зэвсэглэсэн этгээд довтолсон хэрэг өчигдөр гарчээ. Парисын цагдаагийнхан энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа аж. Цагдаа нар Сэжигтэнг 29 настай Египетийн хүн байх магадлалтай гэж үзжээ.Сэжигтэн өнгөрсөн 1 дугаар сарын 26-ны өдөр жуулчны визээр Францад иржээ. Египетийн аюулгүй байдлын эх сурвалжууд ч тэд түүнийг тодорхойлсон хэлж байна, Reuters агентлаг мэдээлсэн байна. Ажил үүргээ …

  • 4 February

    “Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ

    “Мөнгөн Улаанбаатар”  өвлийн спорт наадмын цасны  баярын үйл ажиллагаа  өнөөдөр “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ. Тайлбар: Нийслэл, дүүргийн …

  • 4 February

    Сангийн яамнаас хандивын данс нээлээ

    Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орны төлөө” хандивын аяныг иргэд дэмжин оролцож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгөх боломжоор хангах үүднээс Сангийн яамнаас хандивын орлогыг төвлөрүүлэх төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банкинд нээснийг мэдээлж байна. Хандивын дансууд: Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: …