Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 9 January

    Ц.Нямдорж: Төрийн тэргүүнийг мөнгөнөөс холдуулах хэрэгтэй

    Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар  хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг …

  • 9 January

    Автогазын үнийг бууруулахыг шаардлаа

      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч …

  • 9 January

    ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг боллоо

    Энэ сарын 07-ны бямба гаригт ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн танилцуулах өдөрлөг болж өнгөрлөө. Уул уурхайнаврах ангийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа В.Батболд, Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Д.Ариундалай, …

  • 9 January

    Гацаанаас гал дөлтэй залуу үеэ оруулж ирж гарцгаая

    “Хаалга тэр бүр өөрөө онгойдоггүй юм шүү. Нээгдсэн үед нь босго даваад орохоос бүү айж бай”  гэж улс төрийн нэгэн том зүтгэлтэн надад хэлж байж билээ. Тэр эрхэм өөрийнх нь өмнө хаалга онгойх тоолон орж байсан. Зарим үед өөрөө гөжиж онгойлгоод, зоримогоор татаж түлхээд л орж ирж байсан хүн л дээ. Одоо тэр хүн олон залуусын мөрөөдлийг сэрээгч, дагуулагч болсон. …

  • 9 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг бүх намын төлөөллөөр хэлэлцүүлнэ

    УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хурлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ажлын хэсэг ирээгүй байна. Өнөөдөр ч …

  • 9 January

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос  сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж …

  • 9 January

    Гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

    Монгол Улсын  Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас …

  • 9 January

    Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдийн анхааралд

    Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх …

  • 9 January

    Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “технологийн үзэсгэлэн “өнөөдөр болно

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан …

  • 9 January

    Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар АН-ын удирдлагыг бүхэлд нь залуу үедээ шилжүүлэхийг уриаллаа

    Уриалга Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо …

  • 9 January

    Турк улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлсэн 11 хүн шархадсан байна. Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт …

  • 9 January

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хөгжлийн банкны хуулийг шинэчилнэ

    Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчныг 2011 онд гаргасан, одоо энэ хуулийн 50 гаруй хувийг дахин шинэчлэнэ гэсэн мэдээлэл байна. Та энэ хуулийн төслийг санаачилсангишүүний хувьд мэдээлэл өгнө үү. Сүүлийн үед ХБ-ны асуудлыг тойрсон 3 багц асуудал явж байгаа. Нэгдүгээрт: 8, 9 сард тус банканд хийгдсэн шалгалтын дүн. Хоёрдугаарт: ХБ-тай холбоотой зарим арга хэмжээнүүдийг авахтай холбогдуулсан УИХ-ын тогтоолын төсөл …

  • 9 January

    Тээврийн хэрэгслийн албан татвар хураалт өнөөдөр эхэлж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажил өнөөдрөөс эхлэн хурааж эхэллээ. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн …

  • 9 January

    Утааны эсрэг тэмцэгчдэд та бидний тусламж хэрэгтэй байна

    “Утааны эсрэг ээж аавууд” нэгдэж 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин жагсахаар болоод байгаа. Тэд дуу хоолойгоо төр засагт хүргэж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардах юм. Гэхдээ аливаа үйл ажиллагаа, жагсаал, цуглааныг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үргэлж тулгардаг. Дээрээс нам, улс төрийн захиалгатай жагсаал цуглаанд энэ хүндрэл бэрхшээл хамааралгүй байх л даа. Гэвч өөрсдийн итгэл, сэтгэлээрээ нэгдэж, үр хүүхдээ …

  • 9 January

    Хятадын банкинд Төлөөлөгчийн газар байгуулах эрх олгожээ

    Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 05-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх хүсвэл асуудлыг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Харин банкны төлөөлөгчийн газрыг нээх эрх …