Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 19 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны 6-р хөтөлбөр”-ийг НҮБ-ын Хүн амын сангийн Захирлуудын зөвлөл 2016 оны 09 дүгээр сард баталсаныг уламжилсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  нөхөн үржихүйн эрүүл мэнд, ялангуяа өсвөр …

  • 19 October

    Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт эхэллээ

    2016 оны Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит  сонгуулийн санал хураалт өнөө өглөө албан ёсоор 07:00 цагт эхэллээ. Энэ удаагийн сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүрэг , 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Сонгуулийн санал хураалт орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иймд иргэн та бүхэн заавал 22:00 цагийг хүлээж цагийг нь тулган саналаа өгөхөөс …

  • 19 October

    501.0 мянган тонн үр тариа хураан авахаар тогтоогдоод байна

    2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн …

  • 19 October

    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 хүрхрээ

    Мөнх цэвдэг, мөсөн голын хайлсан эсвэл борооны хурсан усан сангийн нөлөөгөөр үүсдэг хүрхрээ бол эх дэлхийн гайхамшигтай нэгэн үзэсгэлэн юм. Өдгөө дэлхий дээр та бидний хэмжээлж үл чадах маш олон гайхалтай хүрхрээ байдгаас хамгийн үзэсгэлэнтэй гэгддэг арван хүрхрээг толилуулъя. Аргентин: Iguazu Falls Энэ бол Аргентин, Бразил улсын хилийг заагладаг Игуасу голын хүрхрээ юм. 1541 онд Испанийн аялагч Álvar Núñez Cabeza …

  • 19 October

    Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

  • 19 October

    Сонгуулийн дүнг тав хоногийн дараа мэдээлнэ

    Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна. Сонгуулийн явц өнөө орой 22:00 цагт өндөрлөх юм. Үүнээс хойш тав хоногийн дараа сонгуулийн дүнг мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж …

  • 19 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ҮОЭТ байгуулах төслийн явцтай танилцав

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Үндсэний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн явцтай танилцаж, тус төслийн хүрээнд зохион байгуулсан барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд оролцож, үг хэллээ. Уг сургалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, тус төвийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн Зөвлөх Жанглим …

  • 19 October

    Өнөөдөр зах, худалдааны төвүүд амарна

     Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.  Санал хураалтын өдөр болж байгаатай холбогдуулан  гарч  болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд өнөөдөр амарна.

  • 19 October

    Ши Жиньпин Монголын Улсын их хурлын дарга М. Энхболдтой уулзав

    ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Бээжинд “2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт”-д оролцож, Хятадад айлчилж байгаа Монгол улсын Ардын намын дарга, Монголын УИХ-ын дарга М. Энхболдтой уулзсан байна. Монголын УИХ-ын даргаар сонгогдсоны дараа анх удаагаа Хятадад айлчилж буй Энхболдод Ши Жиньпин дарга баяр хүргээд, эдүгээ Хятад Монголын харилцаа сайн сайхан хөгжлийн хандлагатай …

  • 19 October

    Эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас “2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооноос нэр хаяг нь тодорхойгүй 50-55 орчим насны зүүн нүд хөхөрсөн шархтай эрэгтэй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж нас барсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Уг хэргийн …

  • 19 October

    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр  эхэллээ.   Үүнтэй холбогдуулан өнөөдөр Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 19 October

    Монгол Улсын Шадар сайд говийн аймгуудад ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд  Дундговь, Өмнөговь аймагт ажиллан сумдын удирдлага, төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзаж , улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Уул уурхайн олборлолт зэргээс үүдэн усны нөөц хомсдож, ил задгай булаг шанд ширгэж үгүй болж байгаад иргэд хамгийн их сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байлаа.Цаашид уул уурхайн салбарыг …

  • 19 October

    “Миний мөрөөдлийн аз жаргалтай улаанбаатар”хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас хамтран Нийслэл хотын 377 жилийн ойд зориулан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна.  Уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 6-9, 10-13, 14-18 гэсэн насны ангилалаар оролцох юм. Уралдаанд ирүүлэх бүтээлээ   А4 хэмжээний ватум болон зургийн дэвтрийн цаасан дээр зургийн бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан гүйцэтгэнэ. Бүтээлийг 2016 оны …

  • 19 October

    “Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өчигдөр зарлаж, тус үйлдвэрийн  төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга …