Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 15 November

    АНУ-ын ЭСЯ Монголчуудыг “шулсаар” байна

    Саяхны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл АНУ-аас илүү Монголд их гарсан байна. Нэгт нь Монгол, хоёрт нь АНУ орсон байна гэх хошин ч юм шиг, үнэн ч юм шиг яриа гараад байгаа. Их ч бай, бага ч бай Монголчуудын хувьд ингэж л АНУ-ыг сонирхдог, улс орных нь дотоод байдлыг мэдэхийг хүсдэг байх нь. Харин АНУ-ын Монгол Улс дахь Элчин …

  • 15 November

    60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто замын ажил дуусчээ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК шалгарч,гэрээт ажлыг эхлүүлсэн. Зам барилгын ажлыг гэрээт хугацаандаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • 15 November

    Монгол Улс 1990 оноос хойш БНКазУ-аас хүнсний тусламж аваагүй гэв

    Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар ирэх онд манай улсад хамтарсан бизнес форум, экспо зохион байгуулахаар тохирсон талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэв. Уг хуралдаан энэ сарын 01-02-нд Москва хотноо болсон бөгөөд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар хамтарсан судалгаа явуулах, шударга …

  • 15 November

    Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.14/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн …

  • 15 November

    Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад  нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, нийслэлийн харьяа  агентлаг, газар,  төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм. Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын …

  • 15 November

    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдав

    Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, О.Баасанхүү нар оролцлоо. Хуралдааны эхэнд НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлд дурьдсанаар Монгол Улс цаашид хөгжье гэвэл: -Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах -Бодлогодоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах …

  • 15 November

    Манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болно

    Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч …

  • 15 November

    Хөвсгөлийн Цэнгэл нууранд машин осолджээ

    Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууранд ачааны ЗИЛ-130 машин осолдсон байна. Осол өнөө өглөөний 09:00 цагийн үед гарчээ. Осол гарах үеэр тус автомашин нь ямар нэгэн ачаагүй явсан бөгөөд хүний амь эрсдээгүй. Жолооч нь өөрөө дуудлага өгсөн. Осолдсон машин эргээсээ 35 метрийн зайд байгаа юм. Ослын газарт аврагчдыг томилон ажиллуулах арга хэмжээ аваад байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас …

  • 15 November

    Цахилгаан шат ашигладаг байгууллагуудад хяналт шалгалт хийжээ

    Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг ашиглахгүй түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. “Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан ажилладаг бөгөөд НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч …

  • 15 November

    Өвлийн улиралд хүн бүхний мэдэх ёстой 15 зөвлөгөө

    Дэлхийн зарим хэсэгт өвлийн улирал зэгсэн хатуу болдог. Тэдгээр зарим хэсгүүдийн нэг нь манай Монгол орон. Эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай Монгол орны өвлийн улиралд бидэнд олон асуудлууд тулгардаг. Тэдгээрийн заримыг шийдвэрлэж болох аргуудыг та бүхэнд толилуулж байна. Жавар тасхийсэн хүйтэн өвлийн улиралд мэдэж байх учиртай зөвлөгөөнүүд юм байна шүү. 1. Өглөөд машины цонх цантчихаад арилгах гэж бөөн ажил …

  • 15 November

    Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой төслүүдээ танилцуулав

    Нийгэм эдийн засгийн таагүй үед шинээр бүрэлдсэн Засгийн газар 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, хэтийн төлөвт уялдуулсан олон бодлого шийдвэр гарган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд “Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөр”-т тусгасан төсөл хөтөлбөр, арга хэмжээний танилцуулгыг өнгөрөгч баасан гарагт хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Занданшатар болон Ажлын хэсгийн гишүүд …

  • 15 November

    Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторийн ачаалал ихэсч байна

     Чингэлтэй дүүргийн хүүхдийн  амбулаторийн хүүхдийн  эмчийн үзлэгт өнгөрсөн 7 хоногт 170  хүүхэд хамрагдсанаас 95 хүүхэд  буюу  55,8  нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дундажтай харьцуулахад 0,2 хувиар нэмэгдсэн байна.  Мөн 1-6 насны хүүхдийн шүдний цооролт, вирусийн гаралтай гэдэсний халдвар зонхилж байна.  Хүүхдийн амбулаторийн зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа, гарын …

  • 15 November

    Гэрийн босгон дээр гишгэж болдоггүйн учир

    Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу? Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан. Босгыг гэр-улсын хил зааг гэдэг тул гишгэж бус алхаж гарахыг сургадаг. Иймд тухайн айл, туурга тусгаар улсыг хүндэтгэж босгон дээр гишгэдэггүй учиртай. Мөн монголчууд гэрийн хаалгыг урд …

  • 15 November

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөв. Төрийн бүх яам, тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газрын баг тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 15 November

    Түвд лам нарын цус цэвэрлэх арга, урт наслах нууц тайлагдлаа

    Түвдийн оточ нарын үздэгээр дурын өвчнийг эмчлэхийн тулд эхлээд бодисын солилцооноос цус, тунгалгийг цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Энэ нь өвчтөнг хурдан эдгээгээд зогсохгүй,  төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг. Эрт үед анагаах ухааны “Хөх биндэрьяа” сударт эмчилгээний ургамлын чухал үүрэг, шинж чанарыг тодорхой тусгасан байдаг. Ургамлыг хэрхэн зөв ашиглах талаар лам нар нарийн бичиж тэмдэглэн хойч үедээ өгдөг үлдээдэг байж. Ингээд …