Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 27 December

    Баярын үеэр 18 чиглэлд 32 автобус үйлчилнэ

    Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2016 оны 12 дугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд  болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас …

  • 27 December

    “Монголын тусгаар тогтнол 1911:Түүх, соёл, баримт ” эрдэм шинжилгээний хурал болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран “Монголын тусгаар тогтнол-1911: түүх, соёл, баримт” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгуулав. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, түүх судлалын тэргүүлэх эрдэмтэд, эрдэмтэн багш, судлаачдын төлөөлөл оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж …

  • 27 December

    Хөдөө, орон нутгийг зорих гэж буй иргэддээ зөвлөж байна

    Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүд дөхөж зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчих, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг …

  • 27 December

    Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарч хуралдлаа УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд …

  • 27 December

    Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоно

      Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон …

  • 27 December

    Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ

    Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ. Энэ хүрээнд талууд олон ажил хамтран хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийн эхлэл болгож, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар 12-р сарын 23-ны өдөр  30 жилийн ойн логог албан ёсоор танилцуулав. Америкийн Нэгдсэн Улс …

  • 27 December

    1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд боллоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Харшийн сүлд модны наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр хүн бүхний хүсэн хүлээдэг наадамдаа хүүхэд багачууд та бүхэн маань сурлагын богц дүүрэн амжилттай ирсэн гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлд дулаан, итгэлд гал нэмж, хүүхэд багачуудад урам өгдөг энэхүү наадмыг бид ч хүүхэд байхдаа …

  • 27 December

    УБТЗ-ын Удирдах газрын хамт олон сайн санааны аянд нэгдлээ

    Мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар   “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Сайн санааны аянд одоогоор 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд нэгдээд байна. Тодруулбал, Монголын Морин Спорт Уяачдын холбоо,  JCI  Олон улсын байгууллага, ХХААХҮЯ, Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах …

  • 27 December

    УИХ-ын гишүүн Л.Болд Хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн …

  • 27 December

    ЭМ-ийн сайд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн, сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол …

  • 27 December

    Баярын өдрүүдээр цагдаа нар нэмэлт хүчээр ажиллана

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм. Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, …

  • 27 December

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаториос зөвлөж байна

    Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл улирлын чанартай нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлсэн 0-16 насны нийт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүдэд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид баярын өдрүүдээр хүүхдэдээ тавих анхаарал …

  • 27 December

    Ж.Самбуугийн гудамж шинэ жилийн чимэглэлээ зүүлээ

    Шинэ оныг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн гацуур мод заслаа. Мөн Ж.Самбуугийн нэрэмжит гудамжны цамхаг бүхий 3 хаалгыг гэрлэн чимэглэлээр чимэглэж хотын өнгө үзэмжид гэрэл нэмлээ. Нийслэлийн Засаг даргын А/852 тоот захирамжийн дагуу гэрлэн чимэглэлийг дүүргийн Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Аж ахуйн тасаг, Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК хамтран …

  • 27 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна. Мөн ОХУ-ын …

  • 27 December

    Хөөт-бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар боллоо

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болжээ. Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай  санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам …