Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 17 October

    Дуучин Баярын Болд чадварлаг продюссер гэдгээ баталлаа

    МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү дуучин Э.Чинбаяр  “Аз жаргалын цэцэг” нэртэй  анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөний тайзнаа нэгэн орой эгшиглүүлж, сонсогч түмнээ баясгалаа. Түүний хувьд өмнө нь ээжтэйгээ хамтран дөрвөн ч удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулж байсан бөгөөд энэ удаад түүний тав дах удаагийн тоглолт болж өнгөрсөн гэдгээрээ  онцлог юм. Тоглолтын гэнэтийн бэлэг Өмнө нь дөрвөн ч удаа …

  • 17 October

    Төрийн банкны салбарын эрхлэгч ажилтнаа зодож танхайрчээ

    Төрийн банкны салбарын эрхлэгч Л.Жаргалтулга гэгч танхайрч, доод ажилтнаа зодсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Налайх хотын Төрийн банкны ажилтан байгууллагынхаа тэмцээнд оролцохоор очих үед салбарын эрхлэгч Л.Жаргалтулга хөөж, улмаар биед нь халдсан тухай бичлэгт тодорхой дурдагджээ. Л.Жаргалтулга нь Налайх хотын Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн. Мөн дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албан тушаалтай нэгэн аж. Магадгүй энэ албан тушаалдаа эрдсэн үү. …

  • 17 October

    Хуульчдын ээлжит бус Их хурал амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал 2016 оны 10-р сарын 14-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадны зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 17 October

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 140 айлыг түр оршин суух байранд оруулахаар боллоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг …

  • 17 October

    Монголын Маркетерүүд ЧУУЛНА

    Монголын Маркетерүүдын дөрөвдүгээр чуулган энэ сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. “Монголын Үндэсний Маркетингийн холбоо”-ноос санаачлан төр болон хувийн хэвшлийн шилдэг маркетерүүдийг нэгэн дээвэр дор  цуглаасаар даруй гурван жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд 1000 маркетерүүд“Corporate&Convention Center”-т цуглах бөгөөд Монгол улсад шинэ тутам нэвтэрч буй бизнес, маркетингийн технологи, инновациас   туршлага   судлах   боломжийг   маркетерууддаа  олгохын зэрэгцээ интернэт маркетинг, нөлөөллийн   маркетинг, неро  …

  • 17 October

    C.Батболд: Хотын иргэн, хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг шийдвэрлэж, хэрэгжүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр нийслэл хотын үе үеийн Засаг дарга нар ажлаа аваад  100 хоногийнхоо ажлыг  дүгнэж, иргэддээ мэдээлж ирсэн.  Миний бие  2016 оны 7 сарын  6-ны өдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон  ажиллаж байна. 100  хоногийн …

  • 17 October

    Хөгжлийн банкны завхрал Монгол банкинд ч байжээ / VIDEO /

    Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар 1,4 их наядын төгрөгийн завхрал илрээд байгаа дуулиан дуусаагүй байтал Монгол банкны буруу бодлогоос үүдэж Монгол улс бараг 1 их наядын алдагдал хүлээсэн тухай баримт дэлгэгдээд байна. Та бүхэн доорх бичлэгнээс энэ тухай үзээрэй.

  • 17 October

    Хүн амын сан 15 сая ам.долларын төслүүд хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сан /НҮБХАС/-гийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа. НҮБХАС нь Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаад Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлэв. Нью-Йорк хотноо 2016 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар манай улсад  2017-2021 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлгийн ба …

  • 17 October

    Инээмсэглэл хүнийг аз жаргалтай болгодоггүй

    Инээмсэглэл бүгдийг сайн сайхан болгодог гэж ярилцдаг. Байнга инээмсэглэж явбал эргэн тойрондоо эерэг энерги тараана хэмээн үздэг билээ. Тэгвэл Их Британийн хэсэг сэтгэл судлаачид судалгааны ажил явуулаад, инээмсэглэл хүмүүст аз жаргал авчирдаггүй гэдгийг тогтоохоор шийджээ. Туршилтын явцад 2000 хүнийг хоёр хэсэгт хуваасан байна. Эхний бүлэгт багтсан хүмүүс хэд хоногийн туршид инээмсэглэж явах ёстой байсан бөгөөд үлдсэн хүмүүс урвагар царайтай явах …

  • 17 October

    Б.Чинбат:Хээрийн салхи горхины чимээ хүртэл хөгжим

    -Хамгийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна бэ? -“Никитон”-той хамтраад шинэ цомог гаргах гэж байна. Би эргээд “Никитон” хамтлагтаа орсон. Цомгийнхоо ажилд бид их ач холбогдол өгч байгаа. Энэ хамтлагийг дахин өөр түвшинд харуулна, арай өөр өнгө аясаар бүтээлээ гаргана. Мөн хятадуудтай хамтарч “Жангар”-аар бүжгийн жүжиг хийсэн. Үүний нээлт Шинжаан Уйгурт болно. Хятадын хотуудаар …

  • 17 October

    Хөшигийн хөндийд нарны цахилгаан станцын шавыг тавилаа

    2016-2020 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нарны эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан чадлыг 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг мөн дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн нисэх онгоцны …

  • 17 October

    Галын аюулаас 97 иргэнийг аварлаа

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 …

  • 17 October

    Ж.Ганбаатар: Бид Баянголоо нийслэл хотынхоо өнгө жавхаа нь болсон төвийн дүүрэг болгож чадна

    -УИХ-ын чуулган дээр татварын асуудлаар Таны илэрхийлсэн байр суурь олон хүний анхаарлыг татлаа. Нэг хувийн татвар төлөх аж ахуйн нэгжийн ангилалд үйлчилгээ эрхлэгчдийг оруулъя гэсэн саналыг та дэвшүүлсэн. Хуульд ямар аж ахуйн нэгжүүдийг хамааруулахаар заасан юм бол. Үйлчилгээ эрхлэгчдийг татварын хөнгөлөлтөнд багтаая гэсэн шалтгаанаа тайлбарлаач? -Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бөгөөд газар тариалан, мал аж ахуй, барилгын материал, …

  • 17 October

    УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

    Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хууль, эрх зүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сэдвийн дор сургалт өнөөдөр /2016.10.17/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллагдаж байна. Сургалтанд УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнууд оролцож буй бөгөөд УИХ-ын Тамгын …