Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 20 December

    ЗДТГ “Азийн сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Азийн сан …

  • 20 December

    Элэгний С вирусийг эмчлэх дараах таван эмийн үнийг хөнгөлнө

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг тутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын …

  • 20 December

    “Үдийн цай-г хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шууд хийдэг болох санал гаргалаа

    Өргөдлийн байнгын хороо 2016 оны 12-р сарын 19 нд Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнуудаас тайлбар авах танилцуулга зохион байгууллаа. Танилцуулгад Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Н.Цэрэнбат, М.Оюунчимэг, М.Билэгт, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар  оролцов. Танилцуулгыг нээж Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэхдээ “Өргөдлийн байнгын хорооны энэ удаагийн ээлжит танилцуулгаар “Үдийн цай” …

  • 20 December

    АНЭУ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа. Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси энэ үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөв. Тэрбээр юуны түрүүнд сэргээгдэх …

  • 20 December

    Германд томоохон халдлага болж, ачааны автомашинаар олон хүнийг дайран хөнөөжээ

    Өчигдөр орой Германы нийслэл Берлин хотын томоохон худалдааны зах руу том оврын ачааны автомашинтай этгээдүүд дайран орсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Берлин хотын төвд Зул сарын баярын бараа худалддаг, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны зах руу ачааны автомашин дайран орсон байна. Энэ хэргийг “террорист халдлага байж магадгүй” гэж цагдаа нар үзэж байгаа аж. Ачааны …

  • 20 December

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох шалгалт хийж байна

    2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ. Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, …

  • 20 December

    Засгийн газрын гадаад, дотоод өрийн талаар мэдээлэл сонсоно

    Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засаг болон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан тус тус болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их …

  • 20 December

    Та өвлийн улиралд ч шинэхэн, баталгаат мах хэрэглэхийг хүсч байна уу?

    Скай Хайпермаркет ХХК “Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл, чанартай, баталгаатай махыг Имартын хэрэглэгчдэд хүргэсээр байна. Бид махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн …

  • 20 December

    Шинэ жилийн баярын хамгийн том тоглолт “Snow melody”

    Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баярыг гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж зугаатай өнгөрүүлдэг баяруудын нэг билээ. Энэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY” new …

  • 20 December

    Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарч, 9 хүний аминд хүрэв

    Зул сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд дэлхийн улс орон, хотуудад зохион байгуулагдаж, олон сая хүн баяртаа бэлтгэж байна. Гэвч Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр ачааны машин дайран орж, 9 хүнийг хөнөөж, олон арван хүнийг гэмтээсэн аймшигт хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 20.00 цагт энэ хэрэг болсон байна.   Польш улсын дугаартай автомашинд хоёр хүн явсан бөгөөд нэгийг …

  • 20 December

    Монгол улсын барилга, авто замын чанарт тавих хяналт сайжирна

    Өнөөдөр Монгол Улсад барилга, зам, гүүр, уул уурхайн салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ олон улсын түвшинд хүрсэн итгэмжлэгдсэн  лабораториуд олноор бий болж байгаа. Эдгээр лабораториудын ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулга, баталгаажуулалтад бүрэн хамруулж чадахгүй байгаагаас улс орны аюулгүй байдал, зам барилгын чанарт бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Хүч, хатуулгын хэмжлийн салбарт ойролцоогоор 500 гаруй хэмжих хэрэгсэл ашиглаж байгаа ба эдгээр нь …

  • 20 December

    Эцэг эхчүүд утааны эсрэг жагсана

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна. Уг нь өргөн уудам нутагтай Монгол Улс агаарын бохирдолд өртөхгүй байх боломжтой боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ …

  • 20 December

    Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эмнэлгийн хуудас олгодог болно

    Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа. Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын …

  • 20 December

    Солонгосын нисэхийн мэргэжилтнүүд туршлага судаллаа

    Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНСУ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний төв (AIS Center)-ийн таван мэргэжилтэн ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанд зочилж туршлага судлаад буцлаа.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Инчеон НМҮ-ний төвийн NOTAM-ийн менежер ноён Kim, Guk-Chul, НМҮ-ний төвийн НМҮ-ний менежер Ahn, Sung-Ho, Нисэхийн мэдээллийн төвийн менежер Kil, Goo-Hyung, Инчеон НХУ-ын төвийн холбооны менежер Kim, Cheol-Min, НХУ-ын төвийн зураг зүйч Park Hyung-Jin нар багтжээ. …

  • 20 December

    Цементбетон хучилттай автозам барьж байгуулснаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ

    Зам, тээврийн хөгжлийн яамныхан хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч Цементбетонон хучилттай авто зам барих боломжийг судалж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээтэй автозамыг энэхүү технологиор барьж байгуулахад давуу болон сул тал, шийдвэрлэх боломжийн талаар танилцуулга хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн боломжийг судалж, дотоодын үйлдвэрлэгчдийн нөөц боломжийг  ашиглан, тэдний үйл ажиллагааг дэмжих үүднээс харилцан санал …