Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 19 December

    Зуслангийн чиглэлийн замын цасыг цэвэрлэлээ

    Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани” 2016 оны 12 дугаар сарын 15-19-ны амралтын өдрүүдэд зуслангийн зам болон Дамбын цагдаагийн постоос Гүнт хүртэлх авто зам болон явган хүний зам талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэн ажиллаа. Уг ажлын хүрээнд 1 ковш, 77 зам талбайн үйлчлэгч, 753м3 цасыг нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэн ажилласан байна.    

  • 19 December

    “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал болж байна

    “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр өглөө болов.Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгууллаа. Уг хуралд Монгол Улс, Индонез, Киргизстан, Узбекистан, Непал, Лаос, Камбож, Мьянмар зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа юм. Бага хуралд зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, …

  • 19 December

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн …

  • 19 December

    Шинэ нисэх буудлын нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа

    Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хэрэглэлийн нислэгийн журам, тэдгээрийн төсөл зургуудыг Нислэгийн журам боловсруулалтын алба (НЖБА)-наас өнөөдөр  танилцууллаа. НЖБА нь нислэгийн журмын зохиолтыг энэ оны зургаадугаар сараас “JICA” байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэй эхэлж өнөөдрийн  байдлаар тус журмуудыг нислэгээр баталгаажуулахад бэлэн болсон байна. Өнгөрсөн хугацаанд НЖБА нь Зам, тээвэр хөгжлийн яамны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба, ИНЕГ-ын …

  • 19 December

    НҮБ-ын хүн амын сангаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

    НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ихээхэн анхаарч …

  • 19 December

    Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна

    Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн-1000, Бөмбөгөр, Барс, 3, 4 дүгээр хороолол зэрэг орчимд зогсоолын хүрэлцээ муу, хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо өөрсдийн тээврийн хэрэгслээ байршуулснаас болж зогсоолын талбайн эргэлт байхгүй, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, …

  • 19 December

    Чех улсын элчин сайдын яамны цахим хаягийг хуурамчаар дуурайлган хийжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлсэн тухай болон 2016 оны цахим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, …

  • 19 December

    Мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа

    Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэв. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ. Мөнгөний бодлогын зөвлөл   дөнгөж сая  Монголбанканд мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлийг  танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл Монголбанкнаас 2016 оны 8 дугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал …

  • 19 December

    Э.Содномпэлжээ 3 өрөө байрны түлхүүр гардан авлаа

    -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 50 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд гурван өрөө байрны түлхүүр гардуулж, амьдрал нь тэгш дүүрэн байхыг бэлгэдэн тоононд нь алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүслээ.  

  • 19 December

    Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа

    “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний  хугацаа энэ улиралд дууссан юм. Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн …

  • 19 December

    Шинэ жилийн баярын хамгийн том тоглолт “Snow melody”

    Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баярыг гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж зугаатай өнгөрүүлдэг баяруудын нэг билээ. Энэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY” new …

  • 19 December

    Корпорайт трейнинг сургалтын төвөөс оны сүүлийн сургалтууддаа элсэлт авч байна

    Корпорайт трейнинг сургалтын төвөөс оны сүүлийн сургалтууддаа элсэлт авч байна. Үйлчилгээний гурван тулгуур багана Үйлчилгээний стандартын сургалт 12-р сарын 22-ны Пүрэв гаригт Сургалтын талаарх танилцуулга видео Борлуулалтын аргазүйн сургалт 2016 оны 12 сарын 22-23ны өдрүүдэд     Хөдөлмөрийн эрх зүйн сургалт 2016 оны 12 дугаар сарын 24 ны өдөр   Сургалтуудын талаарх мэдээллийг: 70001123, 94061123, 94071123 утсаар Сургалтанд бүртгүүлэх бол …

  • 19 December

    Баярын өдрүүдэд осголт, хөлдөлтөөс сэргийлье

    Баярын өдрүүдэд байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг билээ. …

  • 19 December

    АН-ын даргад нэр дэвшигчидтэй танилц

    АН-ын даргад нэр дэвшигчид “нэр дэвшигчий үнэмлэх”-ээ гардан авлаа. Намын даргад нэр дэвшигчдийг 17-ны өдрийг хүртэл бүртгэсэн бөгөөд энэ хугацаанд Н.Алтанхуяг, Ж.Батзанзан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Чимэддорж нарын хүмүүс материалаа бүрдүүлж өгсөн байна. Гэвч М.Чимэддорж заасан хугацаанд дэнчингийн мөнгө буюу 250 сая төгрөгөө өгч амжаагүй учраас хасагдаж, таван хүн АН-ын даргад өрсөлдөхөөр боллоо. Сурталчилгааны ажил ирэх лхагва гаригаас /21-нээс/ эхэлж, нэгдүгээр сарын …

  • 19 December

    74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүд давж заалдав

    Энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.  Хохирогч болох 74 настай эмэгтэй тухайн үед шатаар чирэгдсэний улмаас гарын шуу нь хугарч, түнх нь мултарч маш их гомдолтой байгаагаа дуулгаж байсан юм. Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат …