Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.10 Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсоны дараа Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
10 November
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
Энэ сарын 10,11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймээс орон нутгийн замд зорчиж буй жолооч нар хурдаа зөв тохируулах, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлээ шилжүүлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг замын цагдаагийн газраас зөвлөж байна!!!.
-
10 November
Хотын дарга нийслэлийн цахилгаан, дулаан хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, …
-
10 November
20 метрийн гүнээс иргэний амийг аврав
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн …
-
10 November
Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс
Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Мэргэжилтнүүд үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. 1. Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80.9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2.3% , тос 0.9% , эслэг 2.4%-ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна …
-
10 November
Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дэд дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон. Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн …
-
10 November
Алтай хотхоны замыг дунд голын авто замтай холбох гүүрийн ажил дууслаа
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ. Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар …
-
10 November
Барилгын үндэсний ассоциацитай санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар санамж бичиг байгуулав. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хамтын хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахад Санамж бичгийн зорилго нь оршиж байгаа …
-
10 November
Төв аймгийн Баянцагаан сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад оров
Төв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит “Соёлын төв”-ийн барилгын нээлт боллоо. Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. Одоогоос гурван жилийн өмнө 60 гаруй жилийн түүхтэй тус сумын …
-
10 November
Эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ
Хүйтэн сэрүүний улирал болж буйтай холбогдуулан “Амьсгалын замын халдвар”-т өвчин нэмэгдэх хандлагатай байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн …
-
10 November
“Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал боллоо /фото/
СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль 20 жилийн ойдоо зориулан “Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд радио, телевизийн урлагийн салбарын ахмад зүтгэлтнүүд болон радио, телевизийн урлаг болон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Бага хурлын хүрээнд тус сургуулийн анхны захирал асан Б.Бадар-Ууган агсаны тухай сэтгүүлч …
-
10 November
Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалт болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2016 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Төрийн болон цэргийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна. Уг сургалтыг нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицерууд, Зэвсэгт хүчний жанжин штабын Удирдлага, холбооны хэлтсийн Мэдээллийн аюулгүй байдлын алба хамтран зохион байгуулж байгаа юм. …
-
10 November
Шүүхийн спортын их наадам эхэллээ
“Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн нээлтээ хийлээ. Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 31 багийн 672 тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, …
-
10 November
Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа
ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга үндэсний эм үйлдвэрлэгчдийн болон эм холбооны төлөөлөлүүдтэй уулзаж эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцов. Уулзалтад нийт 19 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн төлөөлөл оролцов. Эм зүйн салбарын 2015 оны статистик үзүүлэлтээр монгол улсын хэмжээнд 33 эмийн үйлдвэр ажиллаж 32,7 тэрбум төгрөгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, …
-
10 November
Хийжүүлсэн ундаа нойронд асуудал үүсгэнэ
Хийжүүлсэн болон бусад амт оруулсан ундаануудыг тогтмол хэрэглэх нь нойронд асуудал үүсгэх магадлалтай гэдгийг эмч нар тогтоожээ. АНУ-ын Сан-Франциско хотод байрладаг Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Арик Пратер өөрийн багийн хамт 2005-2012 онуудад Хоолны дэглэм болон эрүүл мэндийг ажиглах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 19 мянга орчим хүний аж байдлыг судалжээ. Тэдгээр хүмүүс тогтмол шинжилгээ өгч байсан бөгөөд юу идэж, ууж байгаагаа тайлагнан, …