Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 2 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг хамтран зохион байгуулахыг ХХ-ийн байгууллагуудад уриалж байна

    Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах …

  • 2 December

    Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

    ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. ОХУ маршалынхаа мэндэлсний түүхт ойг өнгөрсөн сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлсэн бол монголчууд энэ өдөр түүний баатарлаг гавьяа, үйлсийг дурсан санаж бахархаж байна. Манай улсын хувьд Г.К.Жуковын мэндэлсний ойг 2016 оны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, түүний үйлсийг олон нийтэд сурталчилах зорилгоор хэд, хэдэн арга …

  • 2 December

    Цагдаагийн сонсогч нар олон улсын урлагын наадамд тэргүүн байр эзлэв

    Оросын холбооны улсын Дотоод хэргийн яамны Воронеж хотын хуулийн дээд сургуульд суралцаж байгаа Монгол, Азарбажейн,  Южная Осетия,  Уганда, Чада,  Конго, Маврикий  зэрэг 12 орны оюутан, сонсогчдын Эх орноо сурталчлах Олон улсын  урлагийн наадамд Цагдаагийн байгууллагын захилгаар суралцаж буй Воронеж хотын хуулийн дээд сургуулийн 2 дамжааны сонсогч Б.Цэвээндорж, А.Болдбаяр, М.Энхбаяр, М.Билгүүн, Х.Сабит, Э.Отгонбат нар эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлж, цом …

  • 2 December

    Ирэх онд эдийн засгийг босгох гол найдвар “Эрдэнэс Тавантолгой” мөн үү

    Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, олон улс дахь зээлжих зэрэглэл B3 ангилалаас шат бууран эрсдэлтэй зэрэглэлд шилжсэн, валютийн ханш хяналтаас гарсан, дотоодын аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь үүдээ хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөөр байгаа хүнд үе үргэлжилсээр… Хаа сайгүй Монгол хүн бүр л эдийн …

  • 2 December

    Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн:С.Амармандах ухаан орсон ч биеийн байдал маш хүнд байна

    Хар сарнай хамтлагийн ахлагч С. Амармандах ОХУ-ын улсын ЭСЯ-ны дипломатчид зодуулсан хэрэг гарсан билээ. С. Амармандахын зодуулсан хэрэгтэй холбогдуулан Өмгөөлөгч Г.Батбаяр, түүний аав С.Сүхбаатар, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн болон Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал нар өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн: 11-р сарын 22-нд Аз жаргалтай Улаанбаатар үдэш тоглолт Хан- уул …

  • 2 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хөгжөөнт Буухиа”зохион байгууллаа

    Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Биеийн тамир спорт хороо,Залуучууд хөгжлийн төв хамтран тус дүүргийн 1-19 хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хөгжөөнт Буухиа” хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залуучуудын дунд “Дартс”-ын тэмцээнийг зохион байгууллаа. Буухиа тэмцээнд: I-р байранд 16-р хорооны Д.Отгончулууны гэр бүл II-р байранд 15-р хорооны Ч.Наранхүүгийн гэр …

  • 2 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан  Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр,халамж үйлчилгээний хэлтэс, хороод хамтран хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Нарантуул-2 захын дэргэд байрлах дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн “Борлуулалтын байр”-нд явагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд 40 …

  • 2 December

    “Хошгоруулагч” Ц.Элбэгдоржийн хүүгийн балаг балрахгүй

    Эрдэнэтийг луйвардах операци, цаашлаад С.Зоригийн хэргийн сценарийн зохиолч нь ч байж магадгүй гэх хардлагын гол бай, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн балаг ганц өөрөөр нь зогсохгүй нь ээ. Карма гэх зүйл бий. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө нүдээ улайлгасан хүний үйлийн үр үр хүүхдэд нь ирдэг гэх. Харин Эбигийн хувьд үр хүүхдээ бузар булайгаасаа холдуулах нь байтугай бүр татан оролцуулдаг …

  • 2 December

    Сансрын тээвэрлэгч “Прогресс МС-04” Орос-Монголын хилийн ойролцоо унасан байж болзошгүй

    Сансрын тээвэрлэгч “Прогресс МС-04” хөөрсний дараа холбоо тасарсан бөгөөд Сибирийн зүүн-өмнө зүгт унасан байх магадлалтай аж. “Хөлгийн зарим хэсэг Орос-Монголын хилээс холгүй орших Тува улсын газар нутаг дээр унасан байж болзошгүй” гэж эх сурвалж мэдээлсэн байна. Байконурын сансрын станцаас хөөргөсөн “Прогресс МС-04” тээвэрлэгч хөөрсний дараахан телеметрт нь асуудал үүссэн талаар “Роскосмос” пүрэв гаригт мэдээлж байсан билээ. Энэхүү тээвэрлэгч хөлөг нь …

  • 2 December

    13 аймгийн 95 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй

    Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн  /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна. Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Ховд, Увс аймагт …

  • 2 December

    ЭМ-ийн дэд сайд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь төслийн үйл явцтай танилцлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газрын дарга нар өнөөдөр “Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн үйл явцтай танилцлаа. Төслийн багийн зүгээс харьяалагдах яамд болон төр, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, ЭМД-ын газрын төлөөлөлд сургалт явуулж, судалгаа хийж, мөн арга зүйн болон судалгааны баримт бичгүүдийг боловсруулан ажилласан талаарх мэдээллийг өглөө. Дэд сайд Л.Бямбасүрэн тус төслийн …

  • 2 December

    “Малчдад туслах сайн санааны аян”-нд аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож байна

    Өвөлжилтийн нөхцөл байдал, тус салбарын зүгээс авч хэрэгжүүлж буй ажлын талаар /2016.12.01/ ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн  байна. УЦУОШХ-ээс Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Мөн нийт сумын өвс нөөцийн тэжээлийн бүрдэлт 50.7 хувьтай, аймгийн хэмжээнд 75 хувьтай байгаа  бөгөөд цаг агаарын мэдээгээр 12 дугаар сарын дундаас …

  • 2 December

    Сурагчид ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө

    ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Боловсролын хэлтэс хамтран “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Өлзий-Орших, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн ажилтан …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

    2016 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 1 December

    Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах НОЦТОЙ ШАЛТГААН юу вэ?

    УИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан. Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс “хуссан”-тай холбоотой гэх хардлага байна. Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа …