Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 27 October

    Төрийн “золиос” 40-өөс дээш насныхан

    Манай нийгэмд дөнгөж их сругууль төгсөж байгаа хүнийг ажилд авах дургүй. Ажлын туршлагагүй гэж үзнэ. Мөн 40-өөс дээш насандаа ажил хайж байгаа хүнд дургүй. Ажилд ер нь бол авахгүй. Ямар ч ажлын байранд царайлаг, нуруулаг, бие хаа сайтай, үйлчилгээний зөв төрхтэй, хэл ярианы хөгжил сайтай /шулга биш/, хурдан хөдөлгөөнтэй, ар гэрийн татлаа багатай, илүү цагаар ажиллах боломжтой, хувьдаа унаатай бол …

  • 27 October

    Аялал жуулчлалын мэргэжилээр суралцдаг нэгдүгээр курсийн оюутнууд хотоор аялна

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас  их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм. Аялалд …

  • 27 October

    Таны хүүхдийн нүдний эрүүл мэндэд зориулав

    Таны хүүхдийн нүдний эрүүл мэндэд Хүүхдийн харааны онцлог, хөгжлийн үе шатууд 0-6 сартай хүүхэд:Тод өнгөнд дуртай , 3 сараас эхлэн өнгө ялгаж, харц  төвлөрөх чадвартай болно. Мөн 0-6 сартай хүүхдийн нүдний харааг байнга шалгах хэрэгтэй. Төрөөд хэдэн сарын хүүхдийн харц тогтож юм дагуулж харах чадвартай болдог. Хоёр нүдийг ээлжлэн халхалж шалгана. Хэрвээ аль нэг нүдийг халхлахад  хүүхэд уйлагнаж , дургүйцэж …

  • 27 October

    Архинаас хамааралтай эцэг эхээс удамшсан ирээдүйн “архичид”

    Манай хүн амын дунд хамаагүй ихээр өртөж бас залуужиж байгаа ”халдвар” бол донтох өвчин буюу Архинд донтох эмгэг юм. Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум хүн архи, сонтууруулах ундаанд мансуурч байгаа юм. Манай улсын хувьд нийт хүн амын 33,6% эрэгтэйчүүдийн 25%, эмэгтэйчүүдийн 8,3% нь архинд донтох эмгэгтэй байгаа 1997 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт. Хүн амын дунд архинд донтох …

  • 27 October

    Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн

    Жимс, жимсгэнэ Нохойн хошуу Уламжлалт анагаах ухаанд “Сэгод” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Аминдэм С, В, К-аар баялаг. 100 гр нохойн хошуу 900 мг аминдэм агуулсан байдаг. 30-40 гр нохойн хошуу нь насанд хүрсэн хүний хоногт шаардах аминдэм С-ийн хэрэгцээг бүрэн хангадаг. Шүүс ханд бэлтгэж хэрэглэнэ. Хандыг бэлтгэхдээ 1 аяга усанд хоолны халбагаар нохойн хошуу хийж 10-15 минут буцалгаж 24 цаг …

  • 27 October

    Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 27 October

    Хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн “ Офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг  дээшлүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 “Дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж хорт хий, утаанаас хамгаалах багтай ажиллах дадлага сургууль зохион байгууллаа. Дадлага  сургуулийг 2016 оны 10 дугаар сар 25-ны …

  • 27 October

    Бусдаас илүү ухаантай гэдгийг илтгэх найман шинж тэмдэг

    Бидний ихэнх нь өөрсдийгөө бусдаас илүү ухаалаг гэдэгт итгэж, баттай болгохын тулд тест бөглөдөг. Тэгвэл ухаантай хүмүүсийн нийтлэг зан чанарыг судлаачид тодорхойлсон байна. Та өөрийгөө төрөлхийн ухаалаг нэгэн гэдгийг батлахыг хүсвэл дараах судалгаанд анхаарлаа хандуулна уу. Харин эдгээр зан чанар танд байхгүй бол одооноос өөртөө төлөвшүүлж яагаад болохгүй гэж! Ууган хүүхэд бол: Ууган хүүхдүүд ихэвчлэн ухаалаг байдаг гэдэг нь нотлогдсон …

  • 27 October

    Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

    Дархан сумын ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч нарт Сумын Сонгуулийн хорооноос ИТХ-ын түр үнэмлэхийг /2016.10.26/ гардуулан өглөө. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй. Иймд аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 7-22 цагийн хооронд зохион байгуулсан …

  • 27 October

    Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын ЕНБ-ийн даргаас ирүүлсэн илгээлт

    Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд 1960-аад оны эхээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бидний түншлэл эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын …

  • 27 October

    Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв гемодиализ эмчилгээг нэвтрүүллээ

    Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг  даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭГ хийхээр болж байна. Ингэсэнээр диализийн аппаратанд өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой …

  • 27 October

    Колумбийн кино өдөрлөг зохиогдож байна

    Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 26-нд Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тито Пинияаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол, Колумбийн харилцаа улс төр, соёлын салбарт хүрээгээ тэлж байгаад сэтгэл ханамжтай …

  • 27 October

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Францын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа тухайлбал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй францын аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар дахь Франц сургууль, Франц хэл, соёлын “Алльянс Франсез” төвийн …

  • 27 October

    ЭМ-ийн сайд НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн зөвлөхийг хүлээн авч уулзав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Киоко Шимамото нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд А.Цогцэцэг “НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол түншүүдийн нэг бөгөөд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, дархлаажуулалт, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр үзүүлдэг …

  • 27 October

    Тайландын Вант Улсад зорчих иргэдийн анхааралд

    Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас өмнө нь мэдээлж байсанчлан Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд даяар гашуудал зарласан байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах нэмэлт мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: Гашуудлын эхний 30 хоног нь 11 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд энэ нь гашуудлыг нийтээр чандлан сахих хугацаа төгсгөл болно …