Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 28 September

    Кубад 55 жилийн дараа АНУ-ын ЭСЯ нээгдлээ

    Куба улсад 1961 оноос хойш анх удаа АНУ-ын ЭСЯ нээгдэж, хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал боллоо. Энэ тухай Обама “Энэ бол хоёр улсын хооронд болсон хамгийн үр дүнтэй алхам” гэж нэрлэсэн юм.  Гэхдээ энэ үйл явдал АНУ-ын конгресст нэлээд том маргааны үүд хаалга нээгээд байна. Тухайлбал, Бүгд Найрамдах намын гишүүд Обамаг шүүмжилж, Кубад буулт хийсэн гэх мэтээр эсэргүүцжээ.    …

  • 28 September

    Шилдэг 12 баг “C” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авлаа

    Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор Монголын Волейболын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗОУИС, УСУГ, “Хүч” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэлийн дүүргээс 4, хөдөө орон нутгаас 26, төрийн байгууллагаас 2 баг, ААН байгууллагаас …

  • 28 September

    Дэлхийг эмэгтэйчүүд захирах уу

    Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь эдүгээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд иржээ. 2016 оны байдлаар, 193 эмэгтэй НҮБ-д улсаа төлөөлөн сууж байгаа бөгөөд 25 улс эмэгтэй төрийн тэргүүн, эсвэл ерөнхий сайдтай байна. Дани, Их Британи гэсэн хоёр улс хатан хаантай, Бразил, Төв Африкийн БНУ, Чили, Хорват, Либери, Литва, Мальта, Маршаллын арлууд, Мавритани, Балба, Сан Марино, БНСУ, Тайвань (сонгогдсон) гэсэн 13 …

  • 28 September

    Нохойд хайр зарлаад хар тамхиа мартжээ

    Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод энэ дэлхийн хамгийн бүтэлгүй хар тамхины наймаачин саатуулагджээ. Мань хүн кокаин хар тамхиар дүүргэсэн цүнхээ гудамжинд орхиод зогсохгүй түүнийгээ олохын тулд цагдаагийн ажилтанд хандсан байна. 19 настай тэр этгээд гурван хоногийн өмнө тус хотын гудамжаар алхаж явсан аж. Улмаар нэгэн шонгийн модонд уяатай байсан нохойг илж эрхлүүлэхээр зогсчээ. Дараа нь цүнхээ мартаад цааш одсон гэнэ. …

  • 28 September

    SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо

    Улаанбаатар хотын төв хэсэг, Сеүлийн гудамж, Солонго төвийн дэргэд, олон улсын стандартаар баригдсан, шинэлэг содон өнгө загвартай “SEOUL PLAZA BUSINESS CENTER” худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч Бямба гарагт сүр дуулиантай болж өндөрлөлөө. “SEOUL PLAZA BUSINESS CENTER” төвийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээний эхлэл болгож тус төвийн үүдэнд тусгайлан зассан тайзан дээр Harley Quinn, Batman, Joker, …

  • 28 September

    Энэ өдөр Брижит Бардот мэндэлжээ

    Бүх цаг үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Францын загвар өмсөгч, жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалагч Брижит Бардот 1937 оны энэ өдөр мэндэлжээ. Балетчин болохыг хүсдэг байсан тэрээр 1952 оноос жүжигчин болох гараагаа эхэлсэн бөгөөд нийтдээ 47 кинонд тогложээ. Мөн хэд хэдэн мюзикльд тоглон 80 гаруй дуутай болсон байна. Тэрээр өөрийн нөхөр Рожер Вадимын кинонд тоглосон нь хамгийн ихээр алдаршуулсан байдаг. Францын …

  • 28 September

    Бархасбадь гарагийн дагуул дээр далай байдгийг баталжээ

    Түүний ярьснаар, одон орончид Hubble дуран авайн тусламжтайгаар Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн дагуулын мөсөн гадаргуу дээр оргилмол булгууд байгааг олж илрүүлжээ. Европа-гийн мөсөн гадаргуугаас шингэн зүйл оргилон гарч ирж буйг нотлох зүйлүүдийг бид шинээр олж чадлаа гэж Спаркс ярьсан байна. Түүний хэлснээр, далай байгаа гэдгийг нотлох баримтуудыг 2014 онд дуран авайгаар ажиглалт хийх явцад олж авсан боловч мэдээллийг …

  • 28 September

    “Харууштай халз мэтгэлцээн” хийгээд “Халтуур халз мэтгэлцээн”

    Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй голлох хоёр нэр дэвшигчийн эхний удаагийн халз мэтгэлцээн дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. «Жинхэнэ халз мэтгэлцээн» гэж юу байдгийг үзэж суухад манай улсын нэр дэвшигчдийн ганц минутанд баригдсан «Халтуур халз мэтгэлцээн» хичнээн уйтгартай байдаг билээ гэсэн шүү бодол сэтгэлийн мухарт хааяа хааяа хөвсөлзөж байсныг өгүүлэх юун. Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд …

  • 28 September

    Шадар сайд АНУ-ын Элчин сайдтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа   батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг …

  • 28 September

    Визгүй зорчих хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 500 юаниар торгоно

    Гадаад харилцааны яамнаас БНХАУ-д зорчих иргэд хандсан зөвлөмж гаргалаа. Тодруулбал, манай иргэд БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг зөвлөв. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” хэмээн заасан байдаг. Мөн БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй …

  • 28 September

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10:00 цагт: Чингэлтэй дүүргийн 124-р цэцэрлэгийн өргөтгөлийн 4 бүлгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:88671105 11:00 цаг: Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал MN-25 телевизийн хэвлэлийн танхимд болно. 11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурлыг зарлаж байгаа юм байна. Уг хэвлэлийн бага хурлын үеэр баг тамирчдаас …

  • 28 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:30 цагт: 18-р хороо Шарга морьтын эцсийн буудал орчим, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон заводын зуслан НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор   Цахим үйлчилгээ: my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

  • 28 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 28. Буд гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой …

  • 27 September

    Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг хийв. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар, СЕХ-ны мэргэжилтнүүд, төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Иргэдийн улс төрийн эрхийн …

  • 27 September

    “Хотын засаглалыг сайжруулах” төсөл цаашид үргэлжлэн хэрэгжинэ

    НИТХ-ын дарга Ц.Сандуй Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай Габриэлла Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  НИТх-ын дарга Ц.Сандуй, хоёр Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ.  …