Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 21 November

    Орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын 11 дүгээр сарын 18-ны 142 тоот тушаалаар зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад арга хэмжээ аваад байсан билээ. …

  • 21 November

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээний шилдгүүд тодорлоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спорт хороо хамтран зохион байгуулж буй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2016” төрийн байгууллагын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Ширээний теннис, Дартс, Сагсан бөмбөг, Воллейболын төрлөөр үргэлжиллээ. Нийт  26  байгууллагын 18 багийн давхардсан тоогоор 600 гаруй тамирчин өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг  Чингэлтэй …

  • 21 November

    НӨАТ-ын сугалаагаар 100 сая төгрөгийн 2 азтан тодорчээ

    НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр болж, 2 хүн 100 сая төгрөгийн азтан болов. Энэ удаагийн сугалаагаар нийт 6234 азтан тодорсон. Үүнээс 2 хүн 100 сая төгрөг, 5 хүн 4 сая төгрөгийн азтан болов. Мөн 69 хүн 500 мянган төгрөг, 561 хүн 100 мянган төгрөг, 5597 хүн 20 мянган төгрөгийн азтан болсон байна. Харин “Супер азтан” …

  • 21 November

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд томилогдсон дүүргийн Засаг дарга нарыг хуралдааны үеэр товч танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөө Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон дүүргийн …

  • 21 November

    Батлан хамгаалах яамныхан ойр орчмын цасаа цэвэрлэлээ

    Өнгөрсөн  амралтын өдөр Батлан хамгаалах яам болон харьяа байгууллагууд офицеруудын ордон, автобусны зогсоол орчмын явцган хүний зам гарцын цасыг цэвэрлэлээ. Тус өдөр нийслэлийн удирдлагууд болон төрийн байгууллагууд гадаад хэргийн яамнаас замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг цэвэрлэсэн бол зарим төрийн байгууллагууд Сүхбаатарын талбайн урд хэсгээс 13-р хорооллын уулзвар хүртэлх замыг цэвэрлэсэн юм. Энэ талаарх фото сурвалжлагыг хүргэе.    

  • 21 November

    ХХАХҮЯамны сайд “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-д нэгдэхийг уриалав

    Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна. Цаг уур, орчны …

  • 21 November

    “Монгол ардын суут” драмын жүжиг долоохон хоног тоглогдох гэж байна

    Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээсэн “Монгол ардын суут” драмын жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа дахин тоглогдоно. Тоглолт энэ сарын 23-наас 30-ныг хүртэл долоохон хоног орой бүр 19.30 цагаас тоглогдоно. МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжиг: • Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/ • Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/ …

  • 21 November

    Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г “Гэмт хэргийн сэжигтэн” хэмээн зарлалаа

        Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил болон түүний хамсаатнуудад хийсэн мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан байна.    Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хамсаатан гэгдэх хүмүүсийн тоонд Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахаар ажиллаж байсан гурван хүн багтаж байгаа ба хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм.    Цагдаагийн газрын …

  • 21 November

    Турк дахь Монголчуудад хандан бичиг баримтгүй явахгүй байхыг анхаарууллаа

                    Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.            Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн …

  • 21 November

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон нийслэлийн Засаг даргын уриалгад нэгдэв

    Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсноос үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгахыг уриалсан. Энэ уриалгын  дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн Бямба гарагт  Цаг уурын уулзвараас Бөмбөгөрийн …

  • 21 November

    Күнзийн сургаалиас

    1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор. 2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу? 3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн …

  • 21 November

    Чингэлтэй дүүргийн 224-р цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөл цасан урлан хийлээ

    Чингэлтэй дүүрэг-444” арга хэмжээний хүрээнд 224 дүгээр цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөл 2 дахь жилдээ цасны урлан зохион байгууллаа.  Хүүхдийн сурч хөгжих таатай орчин хаана ч тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн, хөгжилтэй, хүүхдийн мэддэг энгийн ойлгомжтой байх тусмаа хүртээмжтэй байдаг… Энэхүү арга хэмжээнд 6 бүлгийн 100 гаруй эцэг эхчүүд манай бүтээлч, эвсэг, хөдөрмөрч хамт олон оролцов. Тус цэцэрлэгийн 6 бүлгийн эцэг эхчүүд  нийт …

  • 21 November

    Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнээс Б.Чинмөрөн хүрэл медаль хүртлээ

    Япон улсын Чива хотод болж байгаа 8 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн софт теннисний тэмцээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх софт өсвөрийн шигшээ багийн тамирчин 5-р сургуулийн 8 а ангийн сурагч Б.Чинмөрөн Багийн төрөлд “Б” бүсийн 3-р байранд шалгарч хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

  • 21 November

    Филиппиний Ерөнхийлөгч Дутертег ОХУ айлчлахыг урьжээ

    Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос энэ сарын 20-нд хийсэн мэдэгдэлд, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрөгч 19-нд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурал болохоос өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талт хэлэлцээ хийснийг тэмдэглэжээ. Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгчийн ордноос сэтгүүлчид явуулсан “и-мэйл”-дээ Дутерте, Путин хоёр удирдагч Филиппин, Оросын хоорондох худалдааны харилцааг эрчимжүүлэх тухай санал нэгдсэн гэсэн байна. Тэгвэл Филиппиний Гадаад харилцааны сайд “Филиппин Орос …

  • 21 November

    Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

    Хятад Улсаас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдээ АНУ-аас эх оронд нь энэ Лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй Хятадын Коммунист намын томоохон ялалт болоод байна. Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан Хатагтай Ян Шюзуг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний …