Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 17 November

    НЭМХ-г “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болголоо

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөв. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүллээ.

  • 17 November

    Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж иргэдтэй уулзах зар тарснаас үүдэж Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Сэлэнгийн долгио” чуулгын зааланд багтахааргүй олон хүн цуглажээ. Уулзалт эхлэхэд чуулгын суудал дүүрч, амжиж ороогүй хүмүүс гадна үлдэж харагдав. Шүүхийн шинэтгэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Шүүх эрх мэдэл ард …

  • 17 November

    Хулгайчид аа, гараад ир!

    “Хулгайч аа” гэж хашгирч байж УИХ-д заларсан нэг өвөрмөц төлөөлөл бол Ж.Батзандан гишүүн. Түүнийг хулгайчдын эрлэг гараад ирлээ гэж горьдож байв. Тэр бээр “хулгайч аа” гэж гудамж талбайд ч, Их хурлын танхимд ч хашгирдаг зоригтон. Гачлантай нь хулгайчид тансагласаар. Хулгайчийн ангууч эрхэм гишүүн маань арваад жил нэг ч хулгайчаар ганзагаа мялааж чадалгүй хов хоосон гөрөөлж явна. Эрхэм минь, одоо “хулгайч …

  • 17 November

    Оффшорчдыг хамгаалсан хуулийг батлахаар зэхэж байна уу?

    Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар төрийн албан хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжсэн. Тэгвэл энэхүү хуулийн төсөл нь бодит байдал дээр хэр зэрэг үнэмшилтэй вэ гэсэн асуулт яригдах болсон билээ. Тухайлбал, уг хуулийн төсөлд олон нийт хийгээд зарим улстөрчийн эгдүүг хүргэж, цаад утгаараа төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж …

  • 17 November

    Шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар томилогдсон шүүгч нарт үнэмлэх гардуулах арга хэмжээ  Төрийн ордонд боллоо.      Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь …

  • 17 November

    Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ой тохиож байна

    Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд: 1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” …

  • 17 November

    АН-ыг З.Энхболд үргэлжлүүлэн удирдана

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар хоёр чухал асуудлыг хэлэлцэнэ гэж байв. Тодруулбал, арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юм. Тэгвэл түүнийхээ дагуу ирэх сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат …

  • 17 November

    Баянзүрх дүүргийн хэмжээнд 530 аж ахуй нэгж, байгууллага цас цэвэрлэв

    Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийтлэг үйлчилгээний газруудаас Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүн олноор зорчдог газруудын цас, цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд 7 тонн цас хайлуулах бодис, 24 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг гэр хорооллийн  гудамж, талбай болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудын 148 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэв.  …

  • 17 November

    “Хот тохижилтын газар” техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллана

    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог …

  • 17 November

    Нийслэлийн иргэдийн V наадамд Баянзүрх дүүрэг гуравдугаар байрт шалгарлаа

    Нийслэлийн иргэдийн V наадамд  Баянзүрх дүүрэг гуравдугаар байрт шалгарлаа Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль,  Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу Нийслэлийн Иргэдийн спортын V наадмыг зохион байгууллаа.  Тэмцээн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд …

  • 17 November

    Хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй …

  • 17 November

    Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан  боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав . ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюунжаргал “Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул зам даваанд тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байна. Маргааш буюу …

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын …

  • 16 November

    Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна. Дээрх  248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон …

  • 16 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: -Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, -Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын …