Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 10 November

    Шүүхийн спортын их наадам эхэллээ

    “Шүүхийн спортын их наадам-2016” тэмцээн нээлтээ хийлээ. Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 31 багийн 672 тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, …

  • 10 November

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа

    ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга үндэсний эм үйлдвэрлэгчдийн болон эм холбооны төлөөлөлүүдтэй уулзаж  эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал  бодлоо солилцов. Уулзалтад нийт 19 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн төлөөлөл оролцов. Эм зүйн салбарын 2015 оны статистик үзүүлэлтээр монгол улсын хэмжээнд 33 эмийн үйлдвэр ажиллаж 32,7 тэрбум төгрөгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, …

  • 10 November

    Хийжүүлсэн ундаа нойронд асуудал үүсгэнэ

    Хийжүүлсэн болон бусад амт оруулсан ундаануудыг тогтмол хэрэглэх нь нойронд асуудал үүсгэх магадлалтай гэдгийг эмч нар тогтоожээ. АНУ-ын Сан-Франциско хотод байрладаг Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Арик Пратер өөрийн багийн хамт 2005-2012 онуудад Хоолны дэглэм болон эрүүл мэндийг ажиглах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 19 мянга орчим хүний аж байдлыг судалжээ. Тэдгээр хүмүүс тогтмол шинжилгээ өгч байсан бөгөөд юу идэж, ууж байгаагаа тайлагнан, …

  • 10 November

    Цахилгаанаар халаалтаа шийдэх иргэдэд зөвлөж байна

    Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байна. Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 60 шахам хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид байна. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг …

  • 10 November

    Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ

    Архангай аймгийн Цагдаагийн газраас 2009 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Д-д нарын 21 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нар нь …

  • 10 November

    Инээдээр шинжих эрдэм

    Амаа гараараа таглаж инээдэг хүн хүч, боломжиндоо итгэдэггүй, бачимдуу, даруу, сэтгэлээ шинжиж, биедээ шүүмжлэлтэй ханддаг. Итгэмтгий гэнэн хүн толгойгоо гэдийлгэж инээдэг. Мөрөөдөмтгий хүн инээхдээ толгой, нүүрэндээ гар хүргэдэг. Амаа ангайж, чанга инээдэг хүмүүс санаа сайтай, гавшгай, золбоолог байдаг. Ха-ха гэж инээдэг хүмүүс илэн далангүй, өгөөмөр сэтгэлтэй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, золбоолог хүн. Гэхдээ заримдаа хэт хамаа намаагүй зан гаргах нь бий. …

  • 10 November

    ЭМЯ, АНУ-ын Энхтайвны корпустай хамтран ажиллана

    Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр АНУ-ын Энхтайвны корпусын Монгол дахь захирал Жин Никсонтай уулзлаа. Уулзалтын эхэнд Энхтайвны корпусын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд болон 2017 онд хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг танилцуулсан юм. 1990 онд Монгол Улсын Засгийн газар Энх тайвны корпусыг Монгол Улсад ажиллуулах хүсэлт гаргасны дагуу 1991 онд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд манай улсад ирж ажиллаж эхэлсэн түүхтэй. …

  • 10 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүний Монголын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллана. Зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод болох юм. Уг хуралдаанд болон хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  холбогдох сайд нарт үүрэг болголоо. …

  • 10 November

    Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбатыг батламжилж тамгыг нь гардуулж өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Ж.Эрдэнэбатыг батламжилсан захирамжийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд танилцуулж, дүүргийн Засаг даргаар томилогдсон Ж.Эрдэнэбатад захирамжийг гардуулж баяр хүргэж,  ажлын амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн Засаг …

  • 10 November

    Халамжийн ажилтан, банкны теллерийн хамтарсан луйвар нь ганцхан жилийн хорих ялаар төгссөн

    Халамж хэмээн хавтгайруулан олгосон мөнгийг хэн дуртай нь луйвардах болсон цаг. Хүртэх ёстой нь авч чадахгүй явж байхад эрх мэдэлтэй дарга, удирдлагаасаа эхлээд халамжийн байцаагч нь хүртэл татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг завшиж байна. Ийм нэгэн хэргийн хавтсыг сөхье. Хорооноос шилжсэн, нас барсан, зээл авсан зэргээр тухайн дүүргээсээ халамж авах боломжгүй иргэдийн нэр дээр хуурамч файл үүсгэн, банкны теллертэй үгсэн хуйвалдаж, …

  • 10 November

    Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагналаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар шагнасныг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардуулж өглөө.  Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Увс аймаг, Чингэлтэй дүүрэгтэй  цаашид хамтран ажиллах тухай саналыг тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан илэрхийлсэн”-ийг уламжлав. Чингэлтэй дүүрэг

  • 10 November

    Дархан-Уул аймагт “Монгол хувцасаараа гоёцгооё” өдөрлөг болно

    Энэ сарын 19-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос “МОНГОЛ ХУВЦАСААРАА ГОЁЦГООЁ” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархдаг билээ. Иймд Монгол үндэсний хувцасаа сурталчилах, зөв бүрэн өмсөх түүнтэй холбоотой зан заншлаа сэргээх, үндэсний ур хийц бүхий хувцас хэрэглэлээ дэлгэрүүлэх, дэмжихэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг жил бүр зохион …

  • 10 November

    Оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж байна

    БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Их дээд сургуулийн оюутан, залуусын байгаль орчны талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон Монгол орны хэмжээнд тулгамдаж буй орчны бохирдлын асуудлаар илтгэлийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний хүрээнд энэ жил “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” …

  • 10 November

    “Нарантуул”-д гарсан галд цахилгааныг буруутгаад өнгөрөх үү

    Нарантуул худалдааны төв энэ оны эхний хагаст буюу гуравдугаар сарын 03-ны шөнийн 03:30 минутын үед шатаж 100 гаруй бөс барааны наймаачид болон иргэд давхар “шатаад” өнгөрсөн. Тухайн үед гал сөнөөгчид, нийслэлийн аврах, гал унтраах бүх анги ажиллаж, таван цагийн турш “ноцолдож” байж унтраасан. Нэг үгээр маш том гал гарсан гэсэн үг. Энэ хэргийн галын дүгнэлт маш их удсаны эцэст өчигдөрхөн …

  • 10 November

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 07 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх журмын төслийг хэлэлцүүллээ. Мөн гамшгаас хамгаалах болон гал түймэр унтраах хяналтын байцаагч нарын сургалт, түвшин тогтоох шалгалт хийсэн …