Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 4 November

    Киргиз Улсад зорчиж буй иргэдийн анхааралд

    Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын таван хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 …

  • 4 November

    Шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөсөн анхны барилгын оршин суугчид түлхүүрээ гардлаа

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 …

  • 4 November

    Гадаад паспорт дээрээ НААЛТ хийлгэх шаардлагатай болжээ

    Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна. Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/-ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдсэн. Дэлгэрүүлбэл, Монгол Улсад …

  • 4 November

    БНХАУ-ыг зорьж буй иргэдэд сэрэмжлүүлж байна

    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол …

  • 4 November

    Багануур дүүрэгт 6.44 км авто зам ашиглалтад орлоо

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан  6,44км  авто зам ашиглалтад орлоо. “Ялгуусан” ХХК-ийн  гүйцэтгэсэн тус замыг  8м өргөн,  1.5 м явган зам, дугуйн зам, гадна гэрэлтүүлэг бүхий замын ажил хунацаандаа дуусч, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд байнгын ашиглалтад орлоо гэж Нийслэлийн  Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

  • 4 November

    Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1  буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж,  Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК,Багц-2  буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх …

  • 4 November

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын дарга А.Б.Куликтай 11 дүгээр сарын 3-ны өдөр уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтанд оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын орлогч дарга В.А.Калинин, хэлтсийн дарга Р.И.Журавлев, ахлах зөвлөх В.В.Окнянский нар, монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, …

  • 4 November

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргилд ОХУ-ын ГХ-ын сайд С.Лавровын илгээсэн илгээлт

    Монгол Улс Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ыг гадаад харилцааны сайд С.Лавров Гадаадын харилцааны сайд Ц.Мөнх-оргилд илгээлт илгээв. МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ЭРХЭМСЭГ НОЁН Ц.МӨНХ-ОРГИЛ ТАНАА Улаанбаатар хот Хүндэт ноён сайд аа, Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Монгол …

  • 4 November

    Нийслэлийн Засаг дарга Швейцарийн Элчин сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцари Улсын Элчин сайд Шан Шак де Дарделийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын болон нийслэл хотуудын харилцан хамтын ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч ярилцлаа. Элчин сайд Шан Шак де Дардел “Тантай анх удаагаа уулзан, танилцаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр би Бээжин хотод суудаг ч Улаанбаатар хотыг өдрөөс өдөрт хөгжин …

  • 4 November

    Олборлосон нүүрснийхээ 70 гаруй хувийг “Дархан ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-д нийлүүлдэг

    “Шарын гол” ХК-ийн хамт олон өвөлжилтийн бэлэн байдлаа хангахад ихээхэн анхаарч уулын үндсэн техник тоног төхөөрөмжийнхөө жилийн болон урсгал засварыг бүрэн хийгээд байна. 2016-2017 оны өвөл олборлон хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний нөөц нээх ажил 70 гаруй хувийн биелэлттэй явж байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 200,0 мян.тн нүүрсний нөөцтэй шилжих төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар уурхайн аманд сайн …

  • 4 November

    Дархан аймгийн онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргүүлж байна

    Бог малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай  Дархан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар албан даалгаврын дагуу аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг нийт Дарханчууддаа хүргүүлж байна.                                                 …

  • 4 November

    Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

    Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Чанарын удирдлагын тогтолцоонд явуулсан үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж Чанарын удирдлагын  тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст  2 жилээр олгох, Үндэсний Тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг “Сүү”  ХК, Орхон аймгийн “Боса катеринг” ХХК,  “Од-Дөл” ХХК, “Цагаан давс” …

  • 4 November

    Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажууллаа

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд  ялалт байгуулсан 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоолоор баталгаажуулав.Ирэх дөрвөн жилд Чингэлтэй дүүргийн 35 Төлөөлөгч Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү дүүргийнхээ  иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг гардуулж …

  • 4 November

    Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил дуусах шатандаа орлоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн  8, 16, 18 дугаар хороодод тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж дуусах шатандаа ороод байна. 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар болсон бол 16 дугаар хорооны цэцэрлэгийн барилга угсралтын ажил, гадна …

  • 4 November

    “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам ирэх сарын 16-нд болно

    Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.  Тэгвэл тус наадмын тов зарлагдаж ирэх сарын 16-ны өдөр болох гэж байна. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож …