Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 11 October

    Д.Оюунхорол:Байгалиа хамгаалах нь бүх нийтийн үйлс гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна

    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа. -Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд БОАЖ-ын салбар юу хийж амжуулав? -Эдийн засгийг сэргээнэ, иргэдийн амьдралыгсайжруулна гэж итгэл хүлээлгэн манай намыг сонгосон сонгогчдын хувьд 100 хоног гэдэг магадгүй урт хугацаа байх. Хийж бүтээхээр зүтгэж байгаа бидэнд маш богино хугацаа байлаа. Өнөөдрийн эдийн засгийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж, сонгуулийн …

  • 11 October

    Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв

    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн …

  • 11 October

    УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллийн сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар  өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд …

  • 11 October

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах ЗХА-ий бүсийн хурал улаанбаатар хотноо эхэллээ

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүсийн хурал “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн ивээл доорх Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурал хоёр …

  • 11 October

    Хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Лазер интерферометрийн сургалтад хамрагдлаа

    СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг давтамж, уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, техникч Ж.Мандухай нар MEDEA төслийн хүрээнд зохион байгуулагдсан лазер интерферометрийн  4 хоногийн сургалтад хамрагдлаа. Сургалт Японы Үндэсний Хэмжил зүйн хүрээлэнгийн (NMIJ) нано хэмжил зүйн лабораторид  болсон. Сургалтаар  оптикийн онолын үндэс, лазер  интероферометрийн төрлүүд, тэдгээрийг зайн хэмжилд хэрхэн ашиглах, зурааст хэмжүүрийн шалгалт тохируулга ба хэмжлийн эргэлзээний талаар нийт 32 …

  • 11 October

    Эрүүл мэндийн чиглэлээр 28 өдөрлөг зохион байгуулжээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын а/442 дугаар захирамжаар “Иргэдийн төлөө Хороо,  Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа”  болзолт уралдаан зарласан.  Болзолт уралдааны хүрээнд 1-19 дүгээр хороодын Засаг …

  • 11 October

    1782.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүргийг  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 7 компани, 55 хороо, 500 байгууллага, аж ахуйн нэгж хамтран 493 хүний бүрэлдэхүүнтэй, 142 техник хэрэгслээр 515 рейс хийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 1782.8 тонн …

  • 11 October

    Орхон аймгийн шүүхийн 40 жилийн ой тохиож байна

    Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жилийн ой, Орхон аймагт шүүх байгууллага байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Зууны манлай бүтээн байгуулалттай Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдсантай холбогдуулан хорооны шүүх, прокурор, өмгөөлөх байгууллага байгуулагдаж, …

  • 11 October

    Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан хэргийг шүүлээ

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Баярбилэг, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар нар оролцлоо. Шүүгч хуралдааны дэгийг танилцуулж, шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулснаар шүүх хуралдааны …

  • 11 October

    “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг БОАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран энэ сарын 11-15-ны өдрүүдэд  Уран  зургийн галерейд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр , Монголын аялал жуучлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар нээж тууз хайчиллаа. Тус үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын менежер, хөтчүүдийн болон аялагчдын буулгасан …

  • 11 October

    Төгс хос болсныг чинь илтгэх 5 үйлдэл

    Шинэхэн хосууд ч гэсэн яагаад төгс байж болохгүй гэж. Дэндүү удаан үерхсэн хэрнээ төгс болж чадаагүй олон хосууд байна. Энэ бүхэнд юу нөлөөлдөг юм бол оо? 1. Хамтдаа байвал бүхнийг ялан дийлдэг. Та 2 хамт байхдаа хэзээ ч хэзээ ч уйддаггүй. Үргэлж жаргалтай байдаг. Мөн ч юуг ч хийхэд бэлэн байдаг. Хүмүүс та 2-г эсэргүүцэн сал хэмээн шаардаж байсан ч хамтдаа …

  • 11 October

    Массачусетс технологийн их сургууль хот төлөвлөлтийн тал дээр хамтран ажиллах санал тавьлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.  Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард …

  • 11 October

    Улаанбаатар хот Конрад-Аденауэр сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн …

  • 11 October

    Зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн эд зүйлсийг улсын орлого болгох уу

    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 10-ны шөнийн 02:00-03:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний мөнгө дээрэмдэн 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан. Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар …