Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 29 July

    Антрактид

    Манай гарагийн өмнөд туйл Антрактид тивийг үзэх аялал жуулчлалын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Аргентины хамгийн өмнөд цэг Ушуайя сууринг эх дэлхийн төгсгөл, соёл ирэншлийн хязгаар гэлцдэгийн учир бол энэ нутаг газар зүйн хувьд Антрактидаас хамгийн ойр байдагт оршино. Жил бүрийн 11-р сараас 3-р сар хүртэл дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны улиралд дэлхийн олон орны хэдэн арван мянган жуулчин Ушуайяг зорьж …

  • 29 July

    Д.Өнөрболор: Г.Мөнхбаярыг дэмжиж байна

    Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байсан Д.Өнөрболор мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Миний бие МАН-ын олон мянган гишүүд, журмын нөхдийнхөө хамтаар бодлого үйл хэргийг нь хоёргүй сэтгэлээр дэмжиж ажилласаар ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан манай намын Удирдах зөвлөлөөс намайг Барилга хот байгуулалтын яамны сайдад нэр дэвшүүлээд байсан билээ. Ингэхдээ барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, …

  • 29 July

    Хятад, Оросын тэнгисийн цэрэг Өмнөд Хятадын тэнгисийн усан хилд цэргийн сургуулилт хийнэ

    Хятадын батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь өчигдөр  хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралын үеэр Ян Юижүнь хэлэхдээ Хятад Оросын тэнгисийн цэрэг энэ 9-р сард Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох усан хилд нэгдсэн цэргийн сургуулилт хийх болно. Мөн Хятад,  Оросын тохиролцсон нийтлэг ойлголтын үндсэн дээр Хятад Орос хоёр орны тэнгисийн цэрэг энэ 9-р сард Өмнөд Хятадын тэнгисийн холбогдох усан хилд “тэнгис …

  • 29 July

    Үхэр төхөөрөгч

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай уншиж, сонсож байхад С.Зоригийн гэртээ ороходоо хонхоо дардаг ПАРОЛЬ маягийн дохиог нь дуурайж, яг ижил хонхыг нь дарсан гэдэг юм. Эндээс гэмт хэрэгтнүүд С.Зоригийг гэртээ орж байгааг нь урьд өмнө нь ажиглан судласан болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл С.Зоригийг гэртээ орж байхыг нь ойрхон зайнаас хэд хэдэн удаа харсан бололтой. Тиймээс тэр ажиглалт хийж …

  • 29 July

    Ази Африкийн залуучуудын анхны наадамд зориулж Ши Жиньпин баярын захидал ирүүлжээ

    Энэ сарын 28-нд Бээжинд болсон Ази Африкийн залуучуудын анхны наадам  Ши Жиньпин баярын захидал ирүүлж,  тус наадмыг амжилттай болохыг  хүсэн ерөөсөн байна. Ши Жиньпин баярын захиадалдаа Ази, Африк эх газраараа залгаатай, ард түмэн нь сэтгэл зүрхээрээ уялдаа холбоотой юм. Түүнчлэн Ази, Африк бол хүн төрөлхтний соёл боловсролын чухал эх үүсвэр газар байж, хүн ам нь дэлхийн нийт хүн амын 3/4-ийг эзэлж …

  • 29 July

    Мал,амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалган бүртгэх товчоодод хяналтын цэг ажиллана

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар …

  • 29 July

    Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь …

  • 29 July

    Цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.  Тодруулбал, Баянгол дүүрэг 10.30-17.30 цагт: 1, 3-р хороо Буян, Агни трейд, Мобель, Тээвэр-Ачлал,  Биндэр трейд, Деко, Мон Багет, Тайтгар, Сангийн далай сан, Буян төгс  ХХК-ууд, ХХХС үйлдвэр, Модны үйлдвэр, Нийслэлийн гамшгаас хамгаалах  газар, Иргэн Адьяасүрэн, Нарантуяанарын үйлчилгээ,  Дунд гол орчмоор Төв аймаг 09.00-18.00 цагт: Баянцогт, Аргалант, Баянхангай, …

  • 29 July

    Тахарын албыг албан ёсоор татан буулгав

    Засгийн газрын  хуралдаанаас Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэв. Тус алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг хүлээдэг байсан юм. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх аж.

  • 29 July

    “Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байнгын хороо хамтарч ажиллахаа илэрхийллээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг 2016.07.28 өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Элэг судлалын “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа манай улсын тухайд элэгний өвчлөл гамшгийн …

  • 29 July

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцлаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцаж эхлээд байна. Тэрбээр өнөөдөр Архивын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан юм. Уулзалтын үеэр харьяа агентлагийн удирдлагууд хийгдэж буй гол ажлууд болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулж, тулгамдсан асуудлуудаа …

  • 29 July

    Таван шарын төмөр замын гармыг түр хаана

    Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 396-р км-ын гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /VII.29/ 21:00 цагаас маргааш өглөөний 07:00 цагийн хооронд хаахаар болжээ. Энэ хугацаанд УБТЗ-ын II ангиас тус гарамд засвар үйлчилгээ хийх юм. Дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот …

  • 29 July

    Улаанбаатарт өдөртөө 26-28 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө …

  • 29 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 25. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 28 July

    Монголын соёлын төвийг Индонезэд нээнэ

    Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэгвэл энэ ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Тус Элчин сайдын яам аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор БНИУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын тусгай бүсээр зарласан газруудын нэг болох Индонезийн Ява …