Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамдинсүрэнгийн Даваасүрэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үүрэгт ажилдаа оров. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар төгсч, 2001 онд АНУ-д Ази Номхон …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
22 September
Мастер борлуулагч 2 өдрийн сургалтандаа амжиж бүртгүүлээрэй
Монголын Лектор төв 2009 оноос хойш тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн сургалтанд борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнууд болон борлуулалтын ур чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүр оролцох боломжтой. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар дээшилж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж буй өнөө үед худалдан авагчдын зан төлөвт нөлөөлөх чадварт зайлшгүй суралцсан байх шаардлагтай …
-
22 September
Ургацын баяр өдөрлөг маргааш сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа “Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ маргааш 12:00 цагт нээлтээ хийнэ. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид өргөнөөр …
-
22 September
Апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгааг шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран нэвтрүүлж байна
Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар, хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг, тухайлбал апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичгийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” …
-
22 September
БНСУ-ын Кёнжү хотод оршин суудаг манай улсын 110 иргэн газар хөдлөлтөд өртөөгүй байна
БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өчигдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Солонгосын мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ удаагийн газар хөдлөлт нь 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. …
-
22 September
Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан 21 иргэний хохирлыг барагдуулаад байна
Бээжин – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобус шатсаны улмаас эд бараа, бичиг баримт зэргээр хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг “Есөн луу” компанийн зүгээс Эрээн хотод олгож байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 21 иргэний хохирлыг барагдуулаад байна. Одоогийн байдлаар даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар нийт 30 иргэний мөнгийг шилжүүлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх …
-
22 September
Мастер үсчин Н.Алтаншагайд хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа
Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. ““Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй …
-
22 September
АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн захирал, профессор Рэймонд Прайсийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн Олон улсын мэс заслын төвийн захирал, профессор Рэймонд Прайс болон АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор О.Сэргэлэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд профессор Рэймонд Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх чиглэлээр 2005 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дурангийн мэс заслын олон улсын төвийг Монгол …
-
22 September
Хүүхэд багачуудаа өндрөөс унахаас сэргийлье
Сүүлийн үед бага насны хүүхэд цонхоор үсрэх болон нүх, жорлонд унах тохиолдолд их газар авч байна . Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэдээ сургууль цэцэрлэгт нь харгалзах хүнтэйгээр явуулж мөн гэртээ хүүхэдээ ганцаарыг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна. Г.Нараа
-
22 September
О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй
Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу? Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? -Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам “2012” онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, …
-
22 September
Таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов
Засгийн газрын хуралдаанаар 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо. Хуралдаанаар Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан ,Хууль зүй, дотоод хэргийн, Г.Нандинжаргал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн ,Г.Өнөрбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам …
-
22 September
Л.Бямбажаргал: АН-д дарга олдоно, Харин Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд жулдана
Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Лосолын Бямбажаргалыг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр физикч мэргэжилтэй, судалгаа шинжилгээний ажилд цаг заваа зориулахаас биш нам, улс төрийн амьдралд гүнзгий оролцоод байдаггүй нэгэн. Харин хөндлөнгөөс ажигласан, дүгнэсэн байр суурь нь ямагт сонирхолтой байдаг билээ. -Монголын улс төрд хоёр л том нам бий. Түүний нэг АН фракц, бүлэглэлийн талцал, гишүүдийнхээ амбицад “алуулж” …
-
22 September
Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн …
-
22 September
“Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлал эрхлэх зөвшөөрөл олголоо
“Улаанбаатар хотын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Нийт 40.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тус банк даатгалын зуучлагчийн үйл ажиллагаагаа 50.0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар эхлүүлэхээр баримт бичгээ бүрдүүлсэн байна. Түүнчлэн өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа хариуцлагын даатгалд 100.0 сая төгрөгөөр даатгуулжээ. Даатгалын зуучлалын үйл ажиллагаагаа Улаанбаатар хотын банк тусгай нэгжээр явуулах бөгөөд ажилтнуудаа Санхүүгийн …
-
22 September
“Багануур” ХК, “Ай түүлс” ХК-уудын үнэт цаасыг бүртгэлээс хаслаа
СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Ай түүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл