Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 15 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа

    Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх,  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн …

  • 15 September

    Гадаад хэл сурахад гаргадаг түгээмэл 10 алдаа

    Өнөө цагт хэлгүй бол хөлгүй гэх үг үйлчилж, хүн бүр л хэл сурахаар хэрэндээ хичээцгээж байна. Энгийн ажлын байранд хүртэл хэлний мэдлэг шаардах болсон тул сурахгүй гээд ч хаачих билээ. Гэхдээ олон жилийг хэл сурахад зарцуулсан боловч олигтой сурсан зүйлгүй, толгойгоо гашилгаж буй хүмүүс өч төчнөөнөөр байдаг. Харин бид та бүхэндээ хэл сурахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд …

  • 15 September

    “Ардчилсан Оюутны Холбоо” байгуулагдлаа

    Монголд ардчилсан хувьсгал өрнөж эхлэх үед оюутан, залуус хувьсгалын гол хүчин байлаа. Эрх чөлөө, шударга ёс, үнэний дуу хоолой нь тэд байж нийгмээ өөрчилсөн түүхэн замналтай.Өнөөдөр ардчиллын үнэт зүйл доголдож, хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, нийгэмд шударга ёс алдагдаж байгаа нь Ардчиллын үнэт зүйл мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх шаардлага бий болсныг харуулж байна. Иймээс үндэсний эрх ашгийг дээдэлж, ардчилсан нийгмийн …

  • 15 September

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 11 дэхь жилдээ нээлтээ хийлээ

    Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон үндэсний үйлдвэрлэгчид, иргэд оролцлоо. 11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ Намын ногоон …

  • 15 September

    Женкогийн Монголын төрд тарьсан “балаг”-ийг зүгээр орхих уу…

    Монголын толгой баячуудын нэг “Женко” Х.Баттулгын Монгол Улсын Засгийн газарт сайдаар ажилласны балаг одоо ч барагдахгүй байна. Түүний хувьд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. Өдгөө Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхад хийгдсэн Шинэ төмөр зам төсөл болон Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл улсад онц их хэмжээний хохирол …

  • 15 September

    Өөрийгөө хүндэтгэхгүй байгаагийн 5 шинж

    Эрүүл бөгөөд аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн байх хамгийн чухал, үндсэн хэсэг бол өөрөө өөрийгөө хүндлэх юм. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлаж, өөрийгөө хүндэтгэж чаддаг хүн бусдыг хүндэтгэж мөн тэдний хүндлэл, хайрыг хүлээж чаддаг. 1. Та бусад хүмүүсийн аз жаргал, амжилт, харилцаанд атаархдаг Өөрийгөө хайрладаг хүн илүү чадварлаг, илүү авьяаслаг нэгэнтэй таарах үедээ тэрхүү гайхалтай хүнээс улам илүүг сурах, сонсох, …

  • 15 September

    Эмзэг сэдэв: Хүүхэд үрчлэхэд “асуудал бий”

    Хүүхэд үрчлэлийн тухай хууль, хүүхэд үрчлэх гэдэг бол томоохон бөгөөд мөн хүндэтгэж үзэх сэдэв юм. Хүний төрлийг олж төрөөд эцэг эхдээ гологдох нэгэн байхад амьдралын бэрхээр цор ганц болж үлдэх нэгэн ч бий. Хүүхдийн эрх бол насанд хүрсэн хүний эрхээс ч дээгүүрт тавигдах асуудал. Учир нь хүүхэд өөрөө эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, хэлж ярьж ойлгуулж мэдэхгүй тийм л насандаа шинэ …

  • 15 September

    Алдарт ээжүүд төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан бэ?

    Одод төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан нууцыг сонирхуулж байна. Кэтрин Зета-Джонс Оскарын шагналт бүсгүй жирэмсэн байх үедээ нийт 19 кг таргалжээ. Харин төрсний дараа аль болох илчлэг багатай, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэжээ. Оройн хоолондоо ногооны шөл уудаг байсан гэж тэрээр хэлсэн байна. Сальма Хайек Энэ зурган  дээр тэрээр нийт 23 кг нэмсэн байжээ. Төрснийхөө дараа далайн гаралтай бүтээгдэхүүн …

  • 15 September

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан ирэх долоо хоногт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж,  хоёр асуудал хэлэлцлээ.  Эхнийхэн  төв талбайг Д. Сүхбаатарын  гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай,  дараагийнхан  НИТХ- ын  ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм. Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр  хэлэхдээ” НИТХ- ын  Тэргүүлэгчдийн  2013 оны  79 дүгээр тогтоолоор  Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн  …

  • 15 September

    40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт

    40 НАСАНД Биеийн галбир: Бие дэх өөхөн эдийн хуваарилалт өөрчлөгдөж эхэлнэ. Биеийн өөхний харьцаа булчинг бодвол ихсэж, эсрэгээрээ булчингийн хэмжээ буурна. Насжилтын  хүчин зүйлээс болж гуя ба өгзгөөр жин нэмэгдэнэ. Гуя, өгзөгний гадаргууд  хонхорхой гарч болно. Энэ насанд 30 настай байсан үетэй харьцуулбал биеийн жин хурдацтай нэмэгдэх хандлагатай. 40 насанд мөр нарийсаж, аарцаг өргөн болно. Авах арга хэмжээ: Энэ үед …

  • 15 September

    Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

    Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар өчигдөр хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Honda Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөжээ. Мөн өчигдөр Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй …

  • 15 September

    АН-ынхан энд тэндгүй бужигнав

    Сонгуулиас хойш АН-ынхан нэг л тогтворгүй байна. Намаа шинэчилж залуусыг дэмжинэ. Ардчиллыг уландаа гишгэсэн дарга нарыг огцруулна, хариуцлага тооцно гэсэн хүмүүс хаа сайгүй  хурал зарлаж гүйлдэх болов. Тэгвэл тэмцлийн лоозон барьсан гишүүд, дэмжигчдийн үйл ажиллагаа ҮЗХ-ны хурал дөхсөн энэ өдрүүдэд улам идэвхжиж, хүчээ авч байх шиг. Намын дарга, цэрэггүй энд тэнд очиж гомдсон туньсан, занасан үг чулуудсаар байгаа юм. Ийнхүү …

  • 15 September

    Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулж, даван туулах чадавхийг бэхжүүлнэ

    Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 12 ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад гамшгаас …

  • 15 September

    УИХ-ын дарга М.Энхболд “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.15/  хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов. Улсын Их Хурлын дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбар бол …

  • 15 September

    “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг 09 дүгээр сарын 01-ээс эхлэн явуулж байна. Одоогийн худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 …