Монгол, Кувейтийн судалгааны төвд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас хамтран оролцож, Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөлөл, Монголын болон БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны судлаачид оролцож байна. Уг сургалт нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг, ач холбогдол”, “Бэлчээрийн менежментийг …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
16 September
Хог хаягдлыг багасгах зурагт хуудасны болон гэрэл зургийн уралдааны бүтээлийг авч байна
Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хангарьд ордон 6 давхар 610 …
-
16 September
Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана
Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 16-ны 22 цагаас 09 дүгээр сарын 17-ны 06 цаг хүртэл хааж, хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засварлана. Иймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу.
-
16 September
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо Гоодойн зуслан НАЛАЙХ ДҮҮРЭГ 09:30-21:00 цагт: 6-р хороо Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү трэйвл, Эрдэс Холдинг, Вин Вин констракшн, Болор импекс ХХК-ууд, Горхийн баруун салаа, Өгөөмөр ХАН-УУЛ …
-
16 September
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, …
-
16 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 16. Сугар гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
15 September
“Латиф” сангийнхан ойдоо зориулан СҮЛД дуутай болжээ
Монголын цирк болон хошин урлагийн нэрт жүжигчин Т.Латиф агсны нэрэмжит сан байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг сан нь түүний хүү поп дуучин Л.Байзадагийн анх санаачлагаар байгуулагдаж байлаа. Харин удахгүй тохиох ойн тухай сангийн тэргүүн “сангийнхаа таван жилийн ойг ирэх аравдугаар сарын 21-нд хийхээр төлөвлөсөн. Энэ таван жилийн хугацаанд их ч юм сурлаа, их ч юм үзлээ. Өдийг …
-
15 September
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хооронд “Шүүхийн сургалтын чадавхыг хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичгийг 2015 оны 12 дугаар сард байгуулсан билээ. Төслийн үйл ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд явуулах сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын санхүүгийн секторын мэргэжилтэн Аёонг Ким, төслийн олон улсын зөвлөх Карлос …
-
15 September
МАХН-ын хувь заяа яаж эргэх бол?
Улстөрийн гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж буй энэ үед МАХН бодлого, төлөвлөгөөгөө боловсруулж, үйл ажиллагаагаа жигдрүүлэн алдаа оноогоо дэнслэн явахад эргээд босоод ирэх боломжтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хүчтэй унасан ч улстөрд өөрийн гэсэн орон зайтай гэдгээ баталсан МАХН аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулиас сэргэлт авч цаашлаад 2020 оны сонгуульд АН, МАН-ыг ардаа хийхийг байг гэхгүй. 2012 оны УИХ-ын сонгуульд 10-аад суудал …
-
15 September
Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбал даргын музей байгуулна
Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийлээ. Нээлтэд ойг тэмдэглэн удирдан зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, хүү Ц.Зориг, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын …
-
15 September
Эх хүүхдэд ээлтэй танхимыг нээв
Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн байранд Эх хүүхдэд ээлтэй танхимын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар байгуулсан бөгөөд хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ажлын байран дээр эрүүл мэндийг дэмжигч, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны хоол тэжээл …
-
15 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн …
-
15 September
Гадаад хэл сурахад гаргадаг түгээмэл 10 алдаа
Өнөө цагт хэлгүй бол хөлгүй гэх үг үйлчилж, хүн бүр л хэл сурахаар хэрэндээ хичээцгээж байна. Энгийн ажлын байранд хүртэл хэлний мэдлэг шаардах болсон тул сурахгүй гээд ч хаачих билээ. Гэхдээ олон жилийг хэл сурахад зарцуулсан боловч олигтой сурсан зүйлгүй, толгойгоо гашилгаж буй хүмүүс өч төчнөөнөөр байдаг. Харин бид та бүхэндээ хэл сурахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд …
-
15 September
“Ардчилсан Оюутны Холбоо” байгуулагдлаа
Монголд ардчилсан хувьсгал өрнөж эхлэх үед оюутан, залуус хувьсгалын гол хүчин байлаа. Эрх чөлөө, шударга ёс, үнэний дуу хоолой нь тэд байж нийгмээ өөрчилсөн түүхэн замналтай.Өнөөдөр ардчиллын үнэт зүйл доголдож, хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, нийгэмд шударга ёс алдагдаж байгаа нь Ардчиллын үнэт зүйл мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх шаардлага бий болсныг харуулж байна. Иймээс үндэсний эрх ашгийг дээдэлж, ардчилсан нийгмийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл