Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 8 November

    Д.Амарбаясгалан: Дэд сайдтай холбоотой асуудлыг Засгийн газрын хурлаар шийднэ

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнгөрсөн баасан гаригаас хойш яригдаж байна. УИХ-ын зарим гишүүд залуу сайдтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байгаа. Бидний зүгээс урьдчилсан байдлаар ямарваа нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна хэмээн харж байна. Нэг жилийн өмнөх бичлэгийг нийтэд дэлгэж, орчуулгыг нь тодорхой хэмжээнд гуйвуулсан …

  • 8 November

    Б.Баярбаатар: Хууль хяналтын байгууллагуудын Хөгжлийн банк нь дээр явуулж байгаа үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна

    МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн банктай нэр холбогдсон намын гишүүдийн асуудлаар МАН-ын Хяналтын хороо 3-4 удаа хуралдаж, хэлэлцсэн. Холбогдох хүмүүсээс мэдээ, тайланг нь авсан. МАН-ын дүрмэнд хяналтын байгууллага улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар эрүү, иргэний хариуцлага хүлээлгэхгүй. Гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно. Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын …

  • 8 November

    САГC:Ш. Энхийн-Од багаа тэргүүлэв

    АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна. Өнөөдөр гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглосон юм. Талбайн эзэн “Дэйтон Флайерс” баг 73:46-гаар хожсоноор энэ улирлын эхний хожлоо авлаа. Ш.Энхийн-Од 10 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгсөнөөр багаа тэргүүлжээ.

  • 8 November

    Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна

    Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн …

  • 8 November

    У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио …

  • 8 November

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2022 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр 8-13 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн …

  • 7 November

    Төмөр замын нүүрс тээвэрт “нуугдсан” авлигаа илрүүлээч, Ерөнхий сайд аа!

    Төрийн эрх барих дээд байгууллагын дэд дарга С.Одонтуяа, Бүлгийн дарга О.Цогтгэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Одонтуяа, “МАН Ардчилсан намын Засгийг хоёр гурван төсөвтэй болсон гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр өөрсдөө 10 төсөвтэй болчихсон байна” гэж хэллээ. Энэ бол МАН -ынхны бий болгосон далд эдийн засаг, төсвийн алдагдлын энгүй их тоо зэргээс үүдсэн асуудлууд болох нь ойлгогдож байна. Тухайлбал, …

  • 7 November

    Н.Мандуул: “ТОСК”, “НОСК”-ийн зээлүүдийг оноос өмнө эргэн төлүүлнэ

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “2017 оноос өмнө Хөгжлийн банкны зээлүүд УИХ, Засгийн газрын шийдвэрээр гардаг байсан. 2017 онд хууль өөрчлөн батлагдаж, Хөгжлийн банк илүү мэргэжлийн, улс төрөөс хараат бус болсон. 2011 оноос хойш Хөгжлийн банк нийтдээ 3.5 тэрбум долларын зээл олгосон. Үүний 85 хувь нь УИХ, Засгийн газрын шийдвэртэй олгогдсон. Одоогоор Хөгжлийн …

  • 7 November

    “Моннис” групп Б.Мөнгөнзулд “Nissan Juke” автомашин гардуулав

    Дэлхийн шатрын спортын 44-р олимпиадад Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны Дэд мастер 17 настай Б.Мөнгөнзул охин түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Түүний амжилтыг үнэлж өнгөрсөн наймдугаар сарын 13-ний өдөр  “Моннис” группийн хамт олноос “Renualt Sandero Stepway” маркийн автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан юм. Тэгвэл “Моннис” группийн хамт олон амлалтаа биелүүлж, өчигдөр …

  • 7 November

    Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө. Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэний шагнал бол улс, нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал. Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 …

  • 6 November

    Б.Амарсайхан:ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол миний нүүдэлчин ахуй соёлдоо үзүүлж буй хүндэтгэл

    Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч, зохиолч Б.Амарсайхантай ярилцлаа. –ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол таны найруулагчаар нь ажилласан анхны уран бүтээл. Мэдээж анхны гэдэг утгаараа бүх талаараа танд онцгой байсан байх. Яг энэ сэдвээр л кино найруулъя, найруулагчийн анхны бүтээл болгоё гэж шийдэхэд нөлөөлсөн гол зүйл нь  юу байсан бэ? -Би Монгол нутагт төрж өссөн хүний хувьд өөрийн орныхоо …

  • 5 November

    Улсын тусгай хамгаалалтын бүсэд түр хугацаанд газар эзэмшиж байсан иргэд хувийн ашиг сонирхлын үүднээс “Эсү трейд” компанийн нэр хүндэд халдаж байна

    Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эсү трейд” ХХК-ны барьсан “Алтан богд” хотхон 2022 оны 4-р сарын 18-ний өдөр ашиглалтад орсон. Туухайн компани хотхоны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар газар эзэмшигч 4 айлтай харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний тухайд хотхон дотроо тус тус 1 өрөө байранд оруулахаар тохиролцож, газар эзэмшигч иргэд ч зөвшөөрсөн. Дээрх газрын хувьд дархан цаазат …

  • 5 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно. Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна. Мөн зарим улсын төрийн …

  • 4 November

    Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуайд орон сууцны батламж гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа. Ч.Хурц гуай нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, …