Мэдээ мэдээлэл

April, 2023

  • 12 April

    Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16,45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн …

  • 12 April

    Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 80 хувьд хүргэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа. Авто замын түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд  нийтийн тээврийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг өргөтгөж уулзварын дахин инженерчлэл, явган болон дугуйн зам байгуулах зэрэг болон зорчилт хөдөлгөөнийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа …

  • 12 April

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх …

  • 12 April

    Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна

    Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга …

  • 12 April

    “Blackpink” хамтлагийн “How You Like That” дуу 1.2 тэрбум хандалт авчээ

    Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн 2020 онд сонсогчдын хүртээл болгосон “How You Like That” дууны клип одоогийн байдлаар YouTube дээр 1.2 тэрбум хандалт авчээ. YG Entertainment-ийн хэлснээр “How You Like That” дуу нь 1 тэрбум хандалт авсан 6 дахь дуу болж байна. Өмнө нь тус хамтлагийн “Ddu-du Ddu-du” -2 тэрбум үзэлт, “Kill This Love” -1.7 тэрбум, “Boombayah”-1.5 тэрбум үзэлт, “As …

  • 12 April

    “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.04.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа. “Эрдэнэс …

  • 12 April

    Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулах ажил дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны …

  • 12 April

    АТГ:Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн …

  • 12 April

    Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд улсын онцгой комиссоос гэр олгохоор боллоо

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, өртсөн бөгөөд, гэр нь шатсан 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэх хүргэх ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн …

  • 12 April

    Н.Сугар:Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

    Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р …

  • 12 April

    Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мод тарих, байгалиа хайрлан хамгаалах талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгох зорилгоор БНСУ-ын сурагчдыг Монголд аялуулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, БНСУ-ын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд экологийн боловсрол олгох аялал зохион байгуулдаг “Миний ногоон” судалгааны төвийн тэргүүн На Ми …

  • 12 April

    Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын …

  • 12 April

    Сүүлийн гурван өдрийн хугацаанд 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу  дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ. Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн …

  • 12 April

    Фото:“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцлаа

    Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Энэ өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон хаврын өдөрлөг, аяллаа сансарт анх хүн ниссэн, /ЗХУ-ын сансрын сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” сансрын …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, …