Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 8 August

    Нийслэлийн 424 мянган ам метр талбайн шарилжийг хадав

    Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавар, “Шарилжгүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун, Зүүн салбар хариуцсан инженер тенхикийн 12 ажилтан, 100 цэцэрлэгч Дунд голын ойр орчмын хог ургамлыг устгах ажлыг гүйцэтгэлээ. Хог ургамлыг гар хайч, гар хадуур болон автомат хадагчаар хадах аргаар нийт 57.000 ам метр талбайн хог ургамлыг устгаж,  хог тээврийн 2 машин, 16 рейсээр зөөвөрлөлөө. Мөн …

  • 8 August

    “Даншиг наадам -хүрээ цам” наадмын хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын үеийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа. Хамгаалалтын үйл ажиллагаанд 27 байгууллагын 1200 гаруй алба хаагч, 94 олон нийтийн цагдаа, 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэсэн. Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, …

  • 8 August

    Викториа Бекхэм: Эмээ болоход бэлэн биш байна

    Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Таны гадаад төрх болон хувцаслалт нь тун дэгжин. Ихэнх бүсгүйчүүд таныг дуурайж, хуулбарлахыг хүсдэг. Энэ бүхэн танд дарамт болдог уу? -Үгүй гэж хэлбэл худлаа болох байх. Намайг даган дууриаж байна гэдэг гайхалтай хэрэг. Бүсгүйчүүд бүгдээрээ дэгжин болохыг хүсдэг. Харин анхдагч байна гэдэг сайн хэрэг. -Гэнэт л …

  • 8 August

    Хүзүүгээ үрчлээтэхээс хамгаалах 5 арга

    Америкийн “www.wikihow.com” сайт гэрийн нөхцөлд хүзүүний үрчлээг арилгах аргаас нийтэлжээ. Алхам №1     Хүзүү үрчлээдэг гол шалтгаан бол буруу байрлалаар унтах, суух. Хүмүүсийн ихэнх нь хүзүүндээ ачаалал өгч, өндөр дэртэй унтдаг. Мөн суух үедээ эрүүгээ доошлуулж хүзүүгээ үрчлээтүүлдэг. Тиймээс та хүзүүнийхээ үрчлээг арилгахыг хүсч байвал дундаж өндөртэй дэр сонгож, баруун болон зүүн тийшээгээ харж унтахыг зөвлөж байна. Алхам №2 …

  • 8 August

    7 хүн амь үрэгдэж, 5 хүн бэртэж гэмтсэн ноцтой осол гарлаа

    Хавтгайрсан найр наадам, архидалтаас үүдэлтэй авто замын осол, эндэгдэл буурахгүй байна. 1000 хүнд оногдох автын осол, түүнээс үүдэлтэй бэртэж гэмтэж буй хүмүүс болон нас барж буй хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улс энгийн үед амь үрэгдэж буй хүмүүсийнхээ тоогоор дайн байлдаантай улсуудыг бараг гүйцэж түрүүлэх нь холгүй байгаа. Хэд хоногийн өмнө “Цэцэг” төвийн урд зам дээр шөнийн 00:00 цагийн үед …

  • 8 August

    Оюутан цэргүүдийн сургалтын бэлтгэлтэй танилцлаа

    “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. …

  • 8 August

    Эрүүл, эрчимтэй тураах Усан дэглэм

    Зөвхөн охид, бүсгүйчүүд гэлтгүй өнөөгийн залуус хэвийн жин, эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэх болжээ. Тэгвэл танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх нэгэн аргыг хүргэж байна.  Ус бол амьдралыг тэтгэгч. Тиймээс ус таны бодож байгаагаас их ач тустай гэдгийг санаарай. Хүний бие организмын 70 хувь нь уснаас бүрддэг, ус хүний биед хэрхэн ач тустай талаар дурьдаж байсан. Харин усны энэхүү давуу талыг ашиглан …

  • 8 August

    АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэв. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан …

  • 8 August

    “Даншиг наадам -хүрээ цам 2016” өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө

     “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т  энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь  хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, …

  • 8 August

    Увсад газар хөдөлжээ

    Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

  • 8 August

    Рио-2016: Өнөөдөр манай 5 тамирчин өрсөлдөнө

    Олимпод зодоглож буй манай тамирчдаас өнөөдөр 5 нь өрсөлдөнө. Тухайлбал: Байт харваа 21:00 цагт: Ж.Гантөгс ганцаарчилсан харвааны хасагдах шатанд өрсөлдөнө. Жүдо 22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Г.Одбаяр, Д.Сумьяа нар дээрх жинд өрсөлдөнө. Бокс 23:00 цагт: 49 кг-ийн жинд Г.Ган-Эрдэнэ тулалдана. Мөн үүрийн 05:00 цагт Б.Түвшинбат 69 кг-ийн жинд барилдах …

  • 8 August

    Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл медаль хүртлээ

    Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд: Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны …

  • 8 August

    Чингисийн талбайд 420 уран нугараач чууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран 08 сарын 06 – ны өдөр “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов. “Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. …

  • 8 August

    Чөлөөт бөхийн эрэгтэй баг Риог зорилоо

    Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. 1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна. Дасгалжуулагчид …