Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2016.07.12/ хөтөлбөр ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 07:00-09:20 Соёолон насны морьдын уралдаан ШАГАЙН АСАРТ 08:00 Шагайн харвааны шигшээ харваа СУРЫН ТАЛБАЙД 08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 09:00-11:40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00-11:00 Хүүхдийн барилдааны гурвын даваа ХҮЙ ДОЛООН ХУДАГТ …
Мэдээ мэдээлэл
July, 2016
-
12 July
Асашёрюү Д.Дагвадорж аваргын бор үрээ түрүүллээ
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд нийт 293 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор үрээ эргэсэн даруйд хөтөлсөөр түрүүлж, түмэн олноо …
-
12 July
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос …
-
12 July
Үс засуулбал нас уртадна
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 8. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, Гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн …
-
11 July
Наадмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 17-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол …
-
11 July
Наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, долдугаар сарын 18-ны даваа гаригт ажил цуглана. Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай …
-
11 July
Баяр наадмын мэндчилгээний үгс
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай * * * * * * * …
-
11 July
Чадлаа /Хошин өгүүллэг/
Газрын дарга царайгаа барайлган, -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч, -Тфу! Энэ өдрийг …
-
11 July
Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. …
-
11 July
Наадмын өдрүүдэд банкнуудын ажиллах цагийн хуваарь
Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулж байна. ХААН БАНК Улаанбаатар хотод 7 сарын 11-15-ны өдрүүдэд бүх салбар тооцооны төвүүд амарна. Дээрх хугацаанд Экспресс банканд хандан өөрийн картаа ашиглан дансандаа орлого хийх болон зарлага гаргах, шилжүүлэг хийх боломжтой. Харилцагчийн лавлах 1800 – 1917 Төрийн банк /ажиллах салбарууд/ 7 дугаар сарын 11-ний өдөр: 1. Занабазар салбар 2. Цэнгэлдэх ТТөв – 11:00-17:00 …
-
11 July
Португальчууд ялалт байгууллаа
ЕАШТ Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ялалт байгууллаа. Тэд өнөө өглөө нутгийн эзэд болох Францын шигшээ багийг нэмэлт цагт Эдерийн хийсэн цорын ганц гоолын ачаар буулган авч түүхэндээ анх удаа Европын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэмцээний найм дахь минутад Пойеттэй мөргөлдөж баруун гуяныхаа бүдүүн булчинд гэмтэл авсан Роналду хэсэг хазагнаж алхасан ч гэлээ тоглолтыг үргэжлүүлэх боломжгүй нь ойлгомжтой болж 25 …
-
11 July
Шагайн харваад 730 гаруй харваач бүртгүүлжээ
Баяр наадмын Шагайн харваан тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. 2016 оны наадамд нийслэл хот болон дийлэнх аймгийн 82 багийн 730 гаруй харваач цэц сорихоор бүртгүүлжээ. Үндэсний спортын нэг төрөл шагайн харваа 1998 оноос эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл болон бүртгэгдэж, баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан түүхтэй. Харин өнгөрөгч 2014 онд Юнескогийн хүн төрөлхтний Биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад …
-
11 July
Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэлэгдэн өөрчлөгдөж байна. Монголчууд бид нэг …
-
11 July
Хүүхэд төөрөхөөс сэргийлж бугуйвч тараав
Хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийнх нь утасны дугаарыг бичдэг 800 орчим бугуйвчийг өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас тараалаа. Хэв журам сахиулагчдын зүгээс бага насны хүүхдээ гараас нь хөтлөн, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
-
11 July
Буриад сурын харвааг О.Сүхбаатар, Э.Оюунжаргал нар тэргүүллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд О.Сүхбаатар, эмэгтэй төрөлд Э.Оюунжаргал нар тэргүүлжээ. Энэ сарын 08-нд болсон тус тэмцээнд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьжээ. Ингээд та бүхэнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл