Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 1 July

    Жагсаал цуглаан зохион байгуулахыг түр хориглолоо

    Нийслэлийн Засаг даргын А/531 дүгээр захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг 07 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор 2016 оны 07 дугаар …

  • 1 July

    Сэрэмжлүүлэг: Нэг айлын гурван хүүхэд худагт унаж амиа алджээ

      Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Худагт унаж амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд бөгөөд тоглож байгаад ийнхүү золгүйгээр унаж амиа алджээ. Уг мэдээлэл 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Тиймээс цагдаа болон ОБЕГ-аас эцэг …

  • 1 July

    Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарна

    2016 оны ЭЕШ өнгөрөгч 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдсан. Энэ жилийн ЭЕШ-д 37200 гаруй шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 15123 нь нийслэл, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.

  • 1 July

    Хятадууд өөрсдийгөө өмөөрч реп дуу гаргажээ

    БНХАУ-ын эрх баригч Коммунист намаас өөрсдийнхөө тухай үнэнийг гадаадынханд хэлэхийг зорьсон нэгэн хип хоп дууг англи хэл дээр гаргаж, онлайнаар тараасан байна. “Энэ бол Хятад” хэмээх нэртэй эл дууг Коммунист намын Залуучуудын холбооноос тус улсын онлайн ертөнцийн томоохон орон зай болсон Вейбо бичил блогийн цахим хуудаст өчигдөр өглөө байрлуулснаас хойш нийт 40 гаруй мянган удаа шейрлэгдсэн байна. Уг дуу нь …

  • 1 July

    Сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх өнөөдөр олгоно

    Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр Уих-ын, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жилийн сонгууль өмнөх Уих-ын сонгуулийн буюу 2012 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад 72.1 хувьтай байсныг хэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардуулна. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12.30 цагаас болох юм. Ийнхүү түр …

  • 1 July

    Шинэ 40 гишүүнтэй парламент бүрдэнэ

    УИХ болон аймаг, Нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнгөрсөн сарын 29-ны өдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяатай билээ. Тухайлбал, УИХ-ын 76 суудлын 65-ыг нь МАН, есөн суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал авч, бие даан өрсөлдөж бусдаасаа илт давуу олон хүний санал авсан гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан байгаа билээ. Энэ жилийн сонгуульд “битүү морьд” …

  • 1 July

    АСЕМ-ийн зочид төлөөлөгчдөд үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өглөө

    Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтаар зохион байгуулагдах  “Бэсрэг наадам” –ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа зохион байгууллаа.  Энэ үеэр  АСЕМ-ийн үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөв.  Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2016 оны долоодугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор …

  • 1 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 27. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, …

June, 2016

  • 30 June

    М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо

    Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарсан билээ. Жин тус бүрт чансаагаараа тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар өрсөлддөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол туйванч болсон нь тэр. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгажээ. Ийнхүү “Рио-2016” …

  • 30 June

    Бөөрөлзгөнө халуун бууруулна

    Бөөрөлзгөнө нь халуун бууруулах хөлөргөх үйлчилгээтэй. Уг жимсэнд салицилийн хүчил агуулагддаг нь халуун бууруулдаг аспиринтай адил үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ ходоодны салст бүрхүүлд эерэг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай. Үүнээс гадна уг жимс нь хоол идэх дур хүслийг сайжруулж, цус тогтоох буюу нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин нуруу болон бөөрний өвчтэй хүмүүс бөөрөлзгөнийг ихээр хэрэглэж болохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

  • 30 June

    Ирэх сарын 6-наас эхэлж наадмын тасалбар худалдаанд гарна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн  ойн баяр энэ жил тохиож байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол 1024 бөх барилдаж, зургаан насны 200 морь уралдуулахаараа онцлог юм. Үндэсний их баяр наадамын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт болох гэж  байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох  болсон байна. Цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто …

  • 30 June

    “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд үзүүлнэ

    Монголын Урлагийн зөвлөлөөс анх удаа технологийн дэвшилд тулгуурласан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 9-нөөс долдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг наамдын хүрээнд орчин үеийн виртуал киноны төлөөлөл болох “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд толилуулах гэж байна. Австралийн кино найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар өнөөдөр Монголд ирж,“Мөргөлдөөн” виртуал киногоо хэрхэн …

  • 30 June

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу маргааш гарна

    ЭЕШ-ын хувьд энэ жил багагүй маргаан үүссэн. Тухайлбал, ЭЕШ-ын нийгэм, математикийн хичээлийн материал задарсан, олон нийтийн сүлжээгээр худалдсан хэмээн эцэг эх болон төгсөгчдийн төлөөлөл болсон хэсэг иргэд мэдээлж байв. Харин энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсний дүнд “Материал задраагүй” гэх хариу гаргасан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “Шалгалтын материал задарсан гэх хэргийг шалгахад эх үүсвэр …

  • 30 June

    МАН-ын мөрийн хөтөлбөрөөс

    -Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс сайтай, тогтвортой ажлын байртай болгоно. -300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй цулс орны түвшинд хүртэл бууруулна. Монгол хүний хөдөлдмөр эрхлэлтийг дэмжиж, “Төгрөг-20” хөтөлбөр хэрэгжүүлнэ. -Өрхийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад зориулж бага хүүтэй зээл олгоно. -“Малжуулах сан” байгуулж, 10 мянгаас доошгүй айл өрхийг  малжуулна. -40 мянгаас доошгүй айд өрхийн …