Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 22 June

    Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэрэг явдаг болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд хамтын санамж бичигт гарын үсэг зурснаар, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, …

  • 22 June

    Д.Нанзаддорж:Борооны ус зайлуулах хөндлөн хоолойг битүүлснээс болж зуслангийн замд бага зэрэг эвдрэл гарсан

    Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг энэ оны 06 сарын 06-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Их хэмжээний бороо орсны улмаас тус замын тодорхой хэсэгт буюу доод Салхитын ам орчимд ус хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, замд эвдрэл гарсан талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа. – Зам эвдэрсэн …

  • 22 June

    З.Энхболдын дарангуйлал Цэц рүү халдварласан нь

    Төрийн жинхэнэ албаны хүч түрсэн томилгоогоо буюу төрийн албыг төрлийнх болгосноор гүйцэтгэх засаглалыг халаасандаа оруулсан АН хууль шүүхийнхнийг ч бас хүссэнээрээ хөдөлгөдөг болсон нь бодит үнэн. Бүр сүүлдээ энэ хууль бус бүхэндээ гаршин, Цэцийн гишүүдийн хараат бус байдалд халдсан нь хязгаараас давсан явдал байв. Үнэндээ АН засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд яавал хууль зөрчиж, яавал хүссэнээрээ авирлаж болохыг ард түмэндээ …

  • 22 June

    Сүхбаатарынхан МАН-д итгэж байна

    Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын намын шилдэг боловсон хүчнүүд өрсөлдөж буй. МАН-аас тус дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан Сү.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын туршлагатай, тулхтай улстөрчдийг илгээгээд байгаа юм. Иргэд Д.Цогтбаатарыг дэмжиж байна УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 хороо, Багануур дүүргийн 2,  4 хороонд …

  • 22 June

    Үерт автсан айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас  Нийслэлийн онцгой байдлын газарт айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, подвалруу ус орсон 51 удаагийн дуудлага ирсэн байна. 180 хүн, 10 механизм, 12 мотопомп, 20 автомашинтайгаар усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг хийж  гүйцэтгэлээ. Нийт дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл …

  • 22 June

    Долоон улаан мэнгэтэй, гар одтой, харагчин тахиа өдөр

    Аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 17. Буд гараг. Долоон улаан мэнгэтэй, гар одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай …

  • 21 June

    Японд 22 хүн мэргэжил дээшлүүлнэ

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхийн “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг Япон улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих …

  • 21 June

    350 хүүхдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран  нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн …

  • 21 June

    “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төсөл хэрэгжиж эхлэхээр болов

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой. Түүнчлэн тухайн орны …

  • 21 June

    “Миний монгол наадам” уралдаант шалгаруулалтын заавар

    Монголын түүх, соёлын өвийг, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна. Нэг. Зорилго ЮНЕСКО-ийн соёлын биет …

  • 21 June

    Ерөнхий сайд ОХУ-ын Татарстаны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

      Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Р.Н.Миннихановыг өнөөдөр (2016.6.21) хүлээн авч уулзан Монгол Улс, Татарстаны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд Татарстантай эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар сонирхож байгааг Ерөнхий сайд онцлоод газрын тос боловсруулах арвин туршлагатай Татарстаны …

  • 21 June

    У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын төв штабын төлөөлөгчид хөдөө орон нутагт ажиллаж байна

    МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр зэрэг МАН-ын сонгуулийн төв штабын ажилтнууд төв болон говийн бүсийн аймгуудара хийх уулзалтаа Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумаас эхэллээ. Уулзалтын үер У.Хүрэлсүх Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэж, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг …

  • 21 June

    Байгууллагын цэцэрлэг-ийг дэмжиж байна

    Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулах зорилтыг Монгол Ардын Нам хөтөлбөртөө тусгажээ. Судалгаанаас үзэхэд түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай хүүхдүүд байв. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хараа хяналтгүй орхих, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс сүүлийн жилүүдэд халуун тогоо, ус, галд түлэгдэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал …

  • 21 June

    Оросын Звери хамтлаг Монголд тун удахгүй

    Оросын  алдарт Звери хамтлагийн тоглолт тун удахгүй Монголд болохоор товлогджээ. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчиддээ сьюрприз барих үүднээс хугацааг нь түр нууцлаад байгаа юм байна. Тус хамтлагын түүхээс та бүхэндээ товчхон хүргье. Монголчууд бидний “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуунуудаар нь илүү их мэддэг ОХУ-ын алдарт Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Хамтлагийн гишүүдийг …

  • 21 June

    Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орох үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байна. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн …