Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 20 June

    Нийслэлд 30500 гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ

    Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг,  9,0 тэрбум төгрөгийн 1 000 орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол …

  • 19 June

    “Сайн бодлого” Буюу 21 мянган төгрөг

    Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тогтворжуулах нэрээр дөрвөн их наяд төгрөгийг үр дүнгүй цацаж орхилоо. Дөрвөн их наяд шүү дээ… Энэ бол асар их мөнгө. Монгол Улсын иргэн бүрт таван жилийн хугацаанд сар бүр 21.000 төгрөг өгөх хэмжээний мөнгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр тараасан нь ихэнх нь зориулалтын бус зүйлд зарцуулагдсан байх юм. Энэ бүгдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн …

  • 19 June

    Маргаашнаас дараах байршилд халуун ус хязгаарлана

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 20-наас буюу ирэх даваа гарагаас долдугаар сарын 05-н хүртэл Нисэх, Буянт ухаа-1,2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчим орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

  • 19 June

    “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан П.Ганхуяг нарын зөрчлөөс болж иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан уу…

    “Болд төмөр Ерөө гол” компаниараа сүүлийн үед овоглогдох болсон манай хамгийн нууцлаг бизнесмэний нэг Б.Дэлгэрсайхан 2014 оны сүүлээр бизнесийн гараагаа эхэлсэн Дорноговь аймгийн дарга нартай муудалцаж түнжин хагарч байсан. Энэ эрхмийг махны бизнес хөл дээр нь  босгосон гэдэг. Тэр нь “Дорнын говь” гэдэг нэрийг гаргаж ирсэн мал нядлах, мах боловсруулах болон  өлөнгийн үйлдвэр нь байсан. Хуучнаар СНЗ-ийн тогтоолоор байгуулагдсан энэ …

  • 19 June

    Х.Нямбаатарын уулзалтыг үймүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулжээ

    УИХ-ын сонгуулийн 76 тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Нямбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Нэр дэвшигч Х.Нямбаатарыг тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх үеэр орон сууцны 16 давхраас төмөр, чулуу шидэж, хүний биед ноцтой гэмтэл учруулжээ. Дээврээс шидсэн чулуу нь уулзалтад оролцож байсан эмэгтэйг онож,толгойг нь хагалсан учраас гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Аз болоход зангидсан арматурын төмөр газарт унасан байна. …

  • 19 June

    Ахмадуудын 90 хувийг тэтгэврийн зээл авахад хүргэж, ухраав

    Ингээд ч зогсохгүй нийт тэтгэвэр авагчдын 90 хувийг тэтгэврийн зээлэнд унагаж, ухраасан даа. Өнөөдрийн байдлаар манай улсад 254.9 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байна. Үүнээс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 орчим мянган төгрөг авч байгаагаас 86 орчим хувь нь тэтгэврээ урьдчилж авсан буюу зээлтэй болсон дүн мэдээ гарчээ. Гэтэл эрх баригчид сүүлийн гурван …

  • 19 June

    Батганы сорвийг сармисаар арилгах арга

    Сармис хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм. Та сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Хэрхэн арилгах вэ? Нэг хумс сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны …

  • 19 June

    Япон Улсад дадлагажигч илгээх асуудлаар элчин сайд мэдэгдэл хийжээ

    Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үеэр Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон улсад дадлагажигч хүлээн авахаар тохиролцсон байгаа. Тохиролцооны үндсэн дээр Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгуулагдсан. Энэ төв нь дадлагажигчийг илгээх ажлыг зохион байгуулах юм байна. Энэ хэлэлцээрийн дараа “япон улсад өндөр цалинтай ажилд жуулчлана” гэх зар ихээр гарах болсон. Энэ зарын дагуу Япон улсын элчин сайдын яамнаас …

  • 19 June

    Дашинчилэн сумынхан Отгондаваагийн Амартүвшинд эргэлзэхгүй байна

     УИХ-д нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Дашинчилэн  суманд ирэхэд, иргэд, сонгогчид угтан авч, “Хараат” багийн малчин С.Алтангэрэлийн адуун сүргээс хурдан удмын халтар морь, алд цэнхэр хадгийн хамт угтан авав. Учир нь нэр дэвшигч О.Амартүвшингийн аав малын эмч Отгондаваа Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд, Дашинчилэнгээс ажлын гараагаа эхэлсэн түүхтэй юм. Ийм болохоор Дашинчилэн сумын иргэд О.Амартүвшинг нутгийн хүүгийн ёсоор хүндэтгэн, хүлээн …

  • 19 June

    Евро 2016: Унгарын фанатууд үймээн дэгдээжээ

    Францын Марсель хотын “Velodrome” цэнгэлдэхэд өчигдөр Унгар болон Исландын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт боллоо. Уг тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. Хоёр багийн хөгжөөн дэмжигчид хоорондоо мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүд “Унгарын хөгжөөн дэмжигчид эхэлж Исландын хөгжөөн дэмжигчдийг хэл амаар доромжилсон” гэж ярьжээ. Унгарын хөгжөөн дэмжигчид мөн тоглолт зохион байгуулагдаж байсан талбай руу салют зэргийг шидэж танхайрсан байна. …

  • 19 June

    З.Энхболдод Увсад очих нүүр байсан л юм байх даа

    УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллах үеэр Увсын залуус дургүйцлээ илэрхийлсэн нь сошиал ертөнцөөр нэлээд тархжээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн сайтаар “МАН-ын залуус үймээн дэгдээлээ” гэх утгатай мэдээлэл ч цацагдсан байна. Уул шугамандаа З.Энхболдолд Увс аймагт очих нүүр байв уу гэдэг асуултын хариуг олох хэрэг гарна. Тэрбээр УИХ-ын даргын индэр дээрээс Увсчуудын шүтээн болсон, Монгол Улсын маршал Юмжаагийн …

  • 19 June

    Гурванбулагийн иргэд шинэ сонголт хийнэ

    Энэ нутгийнхан өнгөрсөн 26 жилийн хугацаанд сум, аймаг, УИХ-д нэг л нам эвслийг сонгож иржээ. Харин сүүлийн жилүүдэд тус сумыын иргэдийн дунд “Эзний суудал ээлжтэй” байдаг тухай яриа дэлгэрэн газар авч байна. Энэ нь мэдлэг, туршлагатай, шинэ залуу хүнийг үгүйлэх болсны илэрхийлэл ажээ. Энэ тухай тус сумын иргэн Шагдарсүрэн “Мөнгө тараадаг хүн биш, ажлын байр бий болгдог хүн ирчихээд байна. …

  • 19 June

    Англид 170 гаруй машин нэгэн зэрэг шатжээ

    Гал түймэр унтраах жаран бригад Английн Дорсет /Dorset/ гүнлэгийн хогийн цэг дээр шатсан хоёр зуун автомашины галыг унтраажээ. Галын утааг хэдэн км-ын алсаас харж болохоор байжээ. Энэ тухай Twitter гэрч нар дээрээ мэдээлсэн байна. Гэрчийн хэлснээр галын дөл хөрш машинуудад маш хурдан тархсан байна. Машинууд шатсанаас дэлбэрэлт ч сонсогдож байжээ. Аврагчид шөнийн турш ажиллаж, зөвхөн өглөө л галыг унтрааж чаджээ. …

  • 19 June

    Рашаант сумынхан намд биш унаган хүүдээ итгэнэ

    УИХ-ын сонгуулийн 10-р тойрог уугуул Булган аймагтаа нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Рашаант сумын иргэд, сонгогчдод намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус сумын иргэд энэ удаагийн сонгуульд “Намыг биш, хүнийг сонгоё” гэдэг уриалга гаргасан мэдээтэй нэр дэвшигчээ угтав. Цөөн үгээр хэлбэл Рашаант сумын иргэд энэ удаагийн сонгуульд нэр цэвэр, залуу хүнийг төрд төлөөлүүлнэ гэдэг санал нэгдэж чаджээ. Энэ суманд ч О.Амартүвшингийн төрөл, …