Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 7 June

    Гэр бүлээрээ зүтгэсэн Төрийн “зөөлөн сэнтий”

    Дөрвөн жил тутам сонгуулийн “дайн” болдог гэхэд илүүдэхгүй. Хэн мөнгөтэй нь ялж, мөнгөгүй нь мэдээнд нь “хавчигдаад” л өнгөрдөг. Харин энэ жилийн сонгууль өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаа харагдана. Ах эгч нь эсвэл гэр бүлийн хүн нь төрийн сандалд зүтгэхэд гэрт “үлдсэн” хэн нэг нь ИТХ-д өрсөлдөж байх жишээтэй. Дээрээс нь нэг нь,  доороос нь нөгөөх нь хавсран төрийн үйлнээ зүтгэж …

  • 7 June

    Нийтийн дууны уран бүтээлчид олимпийн уухайд нэгдлээ

    Үе үеийн Болор цомын эздээс гараагаа эхэлсэн Олимпын уухайн түрлэгийг энэ удаа Монголын нийтийн дуучид түрэн авч байна. МҮОНРТ, Нийтийн дуучдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Олимпийн уухай” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 2016 оны зургаадугаар сарын 11-ний 17.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Олимпийн дамжуулалтыг дэмжсэн танд баярлалаа Цэгээн гэгээн дуулгат Алтайгаас Цэлэлзэн долгиолох Буйрын долгиос Шилмүүст ногоон хөвч Хангайгаас …

  • 7 June

    Нийслэлийн төвийн 3400 м2 авто замд нөхөөсний ажил хийлээ

    Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн төвийн авто замуудад нөхөөсний ажил хийгдлээ. Энэ ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Намъянжу, Их сургууль, Зайсан,Сүхбаатар, Олимп, Чингисийн өргөн чөлөөний Нарны замаас Цэцэрлэгт хүрээлэнгийн …

  • 7 June

    Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд оржээ

    Нийслэлээс цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. НИТХ-аас  83 байршилд  “Цэцэрлэг-бага сургууль”-ийн цогцолбор барих байршлыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар 16 байршилд энэхүү цогцолбор ашиглалтад орж, бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метр алхаад  цэцэрлэг, сургууль руугаа орох боломжтой болжээ.

  • 7 June

    Зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

    Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг өнөөдөр ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг   “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын …

  • 7 June

    “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөг болно

    Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр …

  • 7 June

    “Буян-Ухаа – 2” хороолол руу зургаадугаар сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр явна

    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна.  Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд …

  • 7 June

    Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

    “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хорисон талаар мэдээлж байсан билээ.Тэгвэл энэ асуудлаар энэхүү асуудлаар тус байгууллагаас өөрийн цахим хуудсандаа тайлбар гаргажээ. Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөл-ийн гишүүн Төмөрхуяг БНХАУ-н иргэн Лю-Дуншинд зарсан машины үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгөө олж авч чадахгүй жил …

  • 6 June

    Иргэдэд үнэгүй интернетээр үйлчилдэг боллоо

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 6 June

    “Трэнд” болох брэнд

    Залуус өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо “өмсч” болох нь. Та гайхаж байна уу. Тэгвэл уншигч танд цоо шинэ “Трэнд” брэндийг танилцуулж байна. Дизайнер Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуус нэгдэж, “Трэнд” хэмээх Монгол брэнд урлажээ. Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футволк байх ажээ. Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Учир …

  • 6 June

    О.Цолмон “нүүртэй” Н.Энхбаярын улс төрийн “шоу” үргэлжлэх үү

    УИХ-ын сонгуулийн 73-р тойрог бидний сайн мэдэх Сонгино-Хайрхан дүүрэгт Намбарын Энхбаяр нэр дэвших нь гэсэн мэдээлэл өнгөрөгч долоо хоногт гарч байсан. Гэтэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших мандатыг өгөхгүйд хүрсэн үндэслэл нь Үндсэн хуулийн 16.16-д заасанчлан жагсаал цуглааныг хуульд заасан журмын дагуу зохицуулах заалтыг зөрчсөн байна. Тиймээс “аргаа барахдаа” эхнэр О.Цолмонг өрсөлдүүлэхээр боллоо гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдаж эхэллээ. …

  • 6 June

    “Угаасаа хоцордог хүн”-ийг дахиад л хоцроосоор байх уу

    Чуулганд байнга хоцорч ирдэг, өглөөний бус өдрийн чуулгандаа бүтэн цаг хоцорч ирэхээ юман чинээ тоодоггүй хүн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл билээ. МҮХАҮТ-ийг олон жил толгойлсон С.Дэмбэрэлийг “Би угаасаа хоцордог юм” хэмээн камерын өмнө ичиж зоволгүйгээр хээв нэг хэлнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Хоцроостой, ирэхээрээ унтаастай С.Дэмбэрэл гишүүний УИХ-ын чуулганд үзүүлж буй энэ мэт хэвшил гэмээр үйлдлүүд өнгөрсөн 16 жил …

  • 6 June

    Залуу сайдын зангараг

    Япон бол хатуу дэг жаягтай орон. Тэр тусмаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ бол дэлхийн хэмжээний яггүй улс төрч нэгэн бөгөөддэлхий нийтийн зарим нэг төвөгтэй асуудалд яхир хандлага үзүүлдэг нь ч нууц биш.Яг үнэндээ дэлхийн 200 гаруй улсаас Монгол Улсыг тоон итгэл үзүүлсэн нь анхных бөгөөд Хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан нь залуусын дунд …

  • 6 June

    Трансжендер мисс Солонго: Ганбууш минь хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ

    Бэлгийн цөөнхийн анхдагчийн нэг Ганбууш бусаддаа эгчирхэж бааварладаг бололтой, нэгэнтээ трансжендер мисс Солонго руу их муухай дайрч, миний фэйсбүүк найзуудтай битгий найз болоод бай хэмээх үгийг доромж үгнүүдтэй хамт илгээснээс болж энэ хоёрын дунд тун ширүүхэн маргаан өрнөсөн. Олон нийтийн сүлжээнд олон нийтийн өмнө шүү дээ. Тэгвэл өнөө өглөө Ганбуушийн дуучин Нара уруу дайрсан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдав. …

  • 6 June

    Жүжигчин О.Цэнгэл “Тэргүүний залуу” тэмдэгээр шагнууллаа

    “Сайн уу амьдрал минь”,“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, багадаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цоглог хөтөлбөрийн сэтгүүлч охин жүжигчин О.Цэнгэл Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуутэмдэгээр шагнууллаа. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Ээж” уран сайхны киноны нээлтэн дээр ийнхүү шагнуулжээ. СТА Жүжигчин О.Цэнгэл хэлэхдээ: Би мэргэжлийн жүжигчин хүн биш. Гэхдээ ажилласан хэдэн кинонуудаасаа, хамтарч …